УЛС ТӨР

Д.СУМЪЯАБАЗАРЫН ОРОНД: Нөхөн сонгуулиар Э.Батшугар, С.Мөнхчулуун, М.Тулга нарын нэг УИХ-д суух магадлалтай

Өнөөдөр /2020.10.22/ Парламентад дийлэнх суудал авснаараа МАН-ын удирдах зөвлөл Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын даргыг сонголоо.

Өглөө Нийслэл дэх МАН-ын хорооны тав дахь хуралдаан болж, үүгээр хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг 100 хувийн саналаар дэмжсэн. Дараа нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, эл саналыг мөн дэмжин баталгаажуулсан юм.

Ингэснээр Д.Сумъябазар хотын дарга, Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга болохоор болов. Тэдний томилгоог Ерөнхий сайд эцэслэн албажуулна.

Харин Д.Сумъяабазарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд 28-р тойрогт нэр дэвшин ялалт байгуулсан парламентын гишүүн. Мөн Нийслэл дэх МАН-ын дарга. Хуулийн заалтаараа тэр хотын дарга болохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээс өөрөө татгалзах ёстой.

Тэр татгалзсанаар түүний суудалд нөхөн сонгууль явуулах хэрэгтэй болно. Нөхөн сонгуулийг хуулийн дагуу жилд хоёр удаа, тодруулбал зургадугаар болон аравдугаар сард явуулдаг. Тэгэхээр Д.Сумъяабазарын орны гишүүнийг ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль явуулж тодруулна гэсэн үг.

Тэгвэл түүний нэр дэвшиж, өрсөлдсөн 28-р тойрогт ялалт байгуулалгүй үлдсэн 24 нэр дэвшигч бий. Нөхөн сонгууль тэдний дунд явагдана. Мөн 2020 оны сонгуулиар авсан санал дээр нь нөхөн сонгуулийн санал нэмэгдэж, нийт дүнг тооцох юм.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эдгээр өндөр санал авсан долоон нэр дэвшигчийн тоймловол:

  • Э.Батшугар /Та бидний эвсэл/ – 22991
  • С.Мөнхчулуун /Бие даагч/ – 11579
  • М.Тулга /Та бидний эвсэл/- 10961
  • Г.Очирбат /Ардчилсан нам/ – 10761
  • Х.Бат-Ялалт /Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл/ – 8112
  • М.Наранбаатар /Та бидний эвсэл/ – 7469
  • О.Магнай /Ардчилсан нам/ – 7324

Тэгэхээр хамгийн өндөр саналтайгаараа Э.Батшугар, С.Мөнхчулуун, М.Тулга нарын нэгэнд боломж бий нь харагдаж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

20 Сэтгэгдэл

  1. Ийм даргатай болмооргүй байна өө.
    Мэдлэгтэй чадвартай МОНГОЛОО гэсэн сэтгэхүйтэй СЭТГЭЛТЭЙ нэгэн энэ НАМ-д ####га уу?

    1. Сумьяабазар нэгэнт сонгогдсон. МАН та нарын сан####ыг тоож сонсохгүй. Харин нөхөн сонгуульд л ухаантай шиг оролцох цаг иржээ. Батшугар сонгогдвол Энхбаяр сонгогдлоо гэсэн үг. Түүний оронд Тулгыг сонгосон нь хамаагүй дээр шүү. Шударга, хэлэх үгээ хэлчихдэг з####уу харагдсан. Энэ тойргынхонд одоо монгол улсын ирээдүйг тодорхойлох боломж олдлоо. Ухаантайхан л байж үзээрэй дээ СХД-н иргэдээ

    1. Сумьяабазар нэгэнт сонгогдсон. МАН та нарын сан####ыг тоож сонсохгүй. Харин нөхөн сонгуульд л ухаантай шиг оролцох цаг иржээ. Батшугар сонгогдвол Энхбаяр сонгогдлоо гэсэн үг. Түүний оронд Тулгыг сонгосон нь хамаагүй дээр шүү. Шударга, хэлэх үгээ хэлчихдэг з####уу харагдсан. Энэ тойргынхонд одоо монгол улсын ирээдүйг тодорхойлох боломж олдлоо. Ухаантайхан л байж үзээрэй дээ СХД-н иргэдээ. Бичиж байгаа сэтгэгдлийг уншаад хянаад байгаа юм бишүү энэ сайтууд

  2. яасан дарга болох дуртай новшнууд вэ. Нөхөн сонгуулиар өөр НАМ гаргав#### дээр байх. Ард түмнийг доромжилж ханахгүй дахиад МАН гарах юм чинь гэж бодож байгаа байхдаа. Сонгинохайрханчуудаа МАН аас өөр нам гаргаарай тэгвэл тэд ####даа хийснээ ухаарах болно шүү.

  3. Батшугар болно ш дээ. Хүүкийн хийж байгаа ажил.Энхбаяр ахынхаа намтай хэлчихлээ.Сумъяабазарыг ########уулаад хүүг нь их хурлын гишүүнд авчихлаа.Ахдаа өрөө төлөөд л байна. Одоо нэгдэж байгаад самарна даа

  4. Мөнхчулуун дээр байх өө. Бусад нь ямарч хэрэггүй л хүмүүс юм байна. Тэр Батшугар одоо больмоор юм

  5. Гэр бүлээрээ ингээд төрлүү зүтгээд байдаг хэцүү хүмүүс юмаа. Бидэнд та нар хэрэггүй гэдгийг сонгиночууд саяхны болсон 2 ч сонгуулиар ханг####ттай ойлгуулсан баймаар юм. Энхбаярт асар том хувийн ш####тгаан юм уу өс хонзонгийн сэтгэл байна. Улайран дайраад байхыг харахад.

  6. Мөнхчулуун одоо бол баараггүй байх өө. Ер нь бол манай энэ хавийг сүүлийн 30 жилд байгаагүйгээр хөгжүүлсэн мундаг з####уу

  7. Энэ МАХН чинь хаашаа ч юм бэ дээ. Өөр хүн байдаггүй юмуу. Сонгуульд ялагдаад энхбаяр нь намын даргаа өгдөггүй тэр нэг эрх хүү нь удаа дараа ялагдаад бгаа мөртлөө л ахин дахин өрсөлдөөд байх юм. Гэр бүлийн юм ч амар юм дөө. Хариулага гэж вм байхгүй дураараа.

  8. Энэ дотор чинь үнэндээ Мөнхчулуунд бараадах нэг ч хүн ####гашив дээ. Нэгдүгээр хорооллыг өөрчилж юм хийж чадсан мундаг төлөөлөгч шүү. Дэмжиж байна

  9. Заваарсан завхарсан юм болох юм дандаа. Шууд хийж бүтээсэн ажил хэлэх үгтэйгээр нь Мөнхчулууныг болгочихёоо. Төсөвт ч хэмнэлттэй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button