СПОРТ
Т.Энхжин таеквондогийн ази тивийн аваргаас медаль хүртлээ

Таеквондогийн өсвөр үе, залуучуудын ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын Амман хотноо явагдаж байгаа. Уг тэмцээнд 30 гаруй орны 350 тамирчин хурд, хүчээ сорин өрсөлдөж байна.
Манай улсаас ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 тамирчин оролцсоноос Залуучуудын ангилалд Э.Эхо -45кг жинд хүрэл медаль хүртээд байгаа. Тэгвэл /2019.07.23/ өчигдөр өсвөрийн ангилалд монголын таеквондогийн өсвөрийн шигшээ баг, БНСУ-ын Пүнсен таеквондо дунд сургуулийн сурагч ОУХМ Т.Энхжин -49кг жинд хүрэл медаль хүртлээ.

Т.Энхжин нь БНСУ-д таеквондогийн төрөлжсөн сургалттай Пүнсен дунд сургуульд бэлтгэлээ базаадаг бөгөөд БНСУ-д жил гаруй бэлтгэл хийж байгаа нэгэн.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.