УЛС ТӨРХУУЛЬ

“Өнчин ишиг хулгайлсан” хүнд ч үйлчилдэг хууль Б.Ундармаа, Г.Алтан нарын өмнө ХҮЧИН МӨХӨСДӨВ

“Шалгагдаж байна”, “хянаж байна”, “хэлэлцэж байна”, “шүүж байна”. Энэ бол улстөрийн хэрэгт холбогдолтой “том”-чуудын хэргийг шалгах процесс өрнөж байх үеийн үгнүүд. Эцэст нь “торгууллаа, хаагдлаа, хөөн хэлэлцэх хугацаа дууслаа, хэрэгсэхгүй болголоо, цагаатгалаа” гэх үгээр төгсөх нь бий. Тэгвэл өчигдөр /2020.10.22/ хотын дарга сонгогдох дуулианы хажуугаар хоёр хэргийн нэг нь  ЦАГААТГАГДАЖ, нэг нь ХЭРЭГСЭХГҮЙ болов. Тодруулбал,

“ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН” Б.УНДАРМАА:

ЖДҮХС-аас зээл авсан асуудлаараа хууль, шүүхийн байгууллагын хаалга татаад байсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хэргийг шүүхээс ХЭРЭГСЭХГҮЙ болгов. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 2.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хассан. Гэвч давж заалдах шатны шүүхээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Хөшигний ард улстөрийн томчуул банкаар нь дамжуулсан мөнгөний асуудалтай болохоор түүнийг эрт оройгүй хэзээ нэгэн цагт хэргээс мултлах нь тодорхой байсан гэгддэг. Гэхдээ ийм эрт биш. Гэвч тэр эрт хэргээ хэрэгсэхгүй болгуулж чадав. Эцэст нь “шударга ёс яллаа” хэмээн хэлж, “ШУДАРГА” гэх үгийг бахдалтайгаар амнаасаа унагаад зогсох нь тэр. ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдогсодын цуваа үргэлжилж л байна.

“ЦАГААТГАГДСАН” Г.АЛТАН:  

Шүүхийн шийдвэр санаанд багтахгүй байх тохиолдол бий аж. Тэр тусмаа “Цагаатгагдсан” гэх үг зохимгүй хүн ч бий аж. Энэ бол “Алтжин” бөмбөгөрөөр овоглогдсон Г.Алтан. Энэ сарын 5-нд эхэлсэн  “Жаст”-ын Ш.Батхүү, “Алтжин” группийн захирал Г.Алтан нарт холбогдох шүүх хурал бүхэл бүтэн 13 өдөр үргэлжилсний эцэст өчигдөр шийдвэрээ гаргав. Шүүхээс Ш.Батхүүд найман жилийн хорих ял оноож, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгож цагаатгав.

Уг нь Г.Алтангийн нэр Монголын улс төр, банк, санхүү, бизнес, эдийн засгийн салбарын хамгийн дуулиантай, ноцтой хэргүүдтэй байнга шахуу холбогддог. Олны нүдэнд ил харагдах бүтээн байгуулалт хийгээд байдаггүй. Тийм атлаа банк дампуурах бүрт нэр нь гарч ирдэг. “Капитал” банкны дампуурал, “Стандарт” банк, “Жаст”-ын Ш.Батхүүтэй нэр холбогдсон, “Зоос” банкны хувьцаагаа Төрийн банкнаас гаргуулсан, “Анод”, “САПУ” худалдааны төв гэх мэт олон асуудалд нэр холбогдсон. Гэвч алинаас нь ч тэр нэр цэвэр гарч, мултарч чадсан.

Эцэст нь өнчин ишиг хулгайлсан хүн ч зургаан сараас таван жилийн ял сонсохоор хуульчилсан. Нэг бог хулгайлбал ТАВАН жил хоригдох хуулийг өмнөх парламент баталсан. Энэ хуулийн зүйлчлэл жирийн иргэн хэнбэгуайд ч үйлчилж байгаа. Ялангуая хөдөөний гэн тодотголтой иргэдэд. Гэтэл нэг байтугай МЯНГАН БОГ хулгайлсны дайтайг улсаас хумсалсан нь ЦАГААДДАГ жишиг гарав. Улстөрийн хэрэг, томоохон мөнгөний хэрэгт нэр холбогдогсодын өмнө ХУУЛЬ ХҮЧИН мөхөсддөг, ШҮҮХ бөхийж буй нь тод жишээ энэ.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. МОНГОЛЫН ШҮҮХ АВИЛГАД ИДЭГДЭЖ ШУДАРГА ШҮҮХ БАЙХГҮЙ БОЛСОНЫ ТОД ЖИШЭЭ АРД ИРГЭДИЙГ БОЛОХООР АЙМААР ШИЙТГЭН ДЭЭ ШҮҮХИЙГ УГ ҮНДЭСЭЭР НЬ ӨӨРЧИЛЖ ШҮҮГЧИДЫГ ӨӨРСӨДИЙГ НЬ ШҮҮХЭЭР ОРУУЛ ЯЛЗАРЖ ӨМХИЙРСӨН БАЙНА ҮНЭР НЬ ХА ХАМААГҮЙ ҮНЭРТЭЖ БАЙНА ИЙМ ШҮҮХТЭЙ БАЙХАД МОНГОЛ ХӨШЖИХГҮЙ УЛАМ АВИЛГАД ИДЭГДЭЖ МӨХӨХ АЮУЛТАЙ!!!!!!!

    1. Бараг үнэндээ. ЖДҮ-н асууд#### анх гарч байх үед ундармаа нэг сэтгүүлчийн асуултанд басамжилсан маягтай дээрэнгүй хариулт өгч байсандаа. Аргагүй татаастай хүн юм.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button