ДЭЛХИЙ

БНХАУ-ын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээрээ Монгол Улс Австралийг ДАВЛАА

Монгол Улсын нүүрсний экспортыг бүхэлд нь “залгидаг” улс бол Хятад.Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын эрдэс бүтээгдэхүүний 40 орчим хувийг эзэлдэг нүүрсээ бид зөвхөн урд хөрш рүү гаргадаг. Тэр утгаараа манай улсын эдийн засгийн үзүүлэлт БНХАУ-ын зах зээлээс ихээхэн хамаардаг.

Монголтой зэрэгцэн БНХАУ-ын нүүрс нийлүүлдэг хамгийн том тоглогч нь Австрали. Тэгвэл улстөрийн шалтгаанаар БНХАУ Автралиас нүүрс татан авалтаа багасгаж, хориг тавьж эхэлжээ.

Үүний улмаас БНХАУ-ын зах зээл дэх металлургийн нүүрсний нийлүүлэлтээр Монгол Улс Австралийг давсан байна.

Есдүгээр сард Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 4.65 сая тонн болж, өмнөх сараас 17.17 хувиар өсжээ. Үүний 96.4 хувийг БНХАУ-ын зах зээлд гаргасан байна. Харин есдүгээр сард Австралийн металлургийн нүүрсний нийлүүлэлт сүүлийн таван сарын доод түвшин рүү буурч, 2.72 сая тонн болсныг “SXCoal” мэдээлжээ.

Аравдугаар сарын 22-ны байдлаар “Fenwei”-ээс гаргадаг Шаньсигийн хүхэрлэг чанар багатай коксжих нүүрсний үнийн индекс тонн тутамдаа 1340 юань болж, өмнөх өдрөөсөө таван юаниар нэмэгджээ. Харин хүхэрлэг чанар ихтэй коксжих нүүрсний үнийн индекс нь өөрчлөлтгүй, 1023 юань байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button