ВИДЕО КОНТЕНТ

VLOG #1| Японд хогоо хэрхэн угааж, ангилж хаядаг вэ

Монголд байхдаа бүхнийг нэг уутанд хийгээд хаячихдаг байснаа одоо бодоход жаахан аймар санагддаг. Хичнээн ангилж хаялаа гээд нэг л төрлийн хог ачих машин ирээд аваад явчихаас хойш гэж өөрийгөө өмөөрч аргадна. Гэхдээ...

Яагаад ийм энгийн шийдлийг бид ганцхан сая хүнд сургаад хэрэгжүүлж чаддаггүй юм бол гэж эрхгүй гайхна. Ямар ч илүү зардал, ямар ч их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардагдахгүй. Сэтгэл, хичээл зүтгэл, жаахан суртал ухуулга байхад л болчих юм шиг...

Хог ачиж байгаа хүнийг, хогны дэргэдүүр өнгөрөх хүнийг, хог хаяж байгаа хүнийг, хогийг ахин боловсруулж байгаа хүнийг гээд маш олон талд ашигтай байдлаар бидэнд нөлөөлөх энэ менежментийг Монгол улс маань бүх нийтээр нэвтрүүлэх цаг тун удахгүй байх. Тэр болтол иргэд өөрсдийн мэдлэг, мэдээлэл, хандлага, үзэл бодлыг өөрчлөн төлөвшүүлж бэлдэх нь чухал. Тиймээс л би өөрийн сурч мэдсэн зүйлсийн зах зухаас влог болгон бэлтгэв. Бидний амьдарч буй Сайтама мужид хог шатаах томоохон үйлдвэр байдаг учраас арай бага төрлөөр ангилан хаядаг. Шатаасан хогноос гарах эрчим хүчийг өдөр тутмын амьдралдаа хэрэглээ болгодог.

Мөн доорх подкэстийг бид өөр нэгэн хөдөө хотод амьдарч байхдаа бэлдсэн бөгөөд уг хотод шатаах үйлдвэр байдаггүй учир илүү нарийн, илүү олон төрлөөр ангилдаг байжээ.

Таны амралтын өдөрт энэхүү танин мэдэхүйн мэдээллийг бэлтгэн хүргэсэн учир нь Монголд маань хогийг ангилан ялгаж хаях соёл бага багаар нутагшиж байгаа. Энэ бүрд идэвхтэй оролцож, өөрийн хувь нэмрийг өчүүхэн ч атугай оруулах урам зоригийг аваасай гэсэн хүсэлтэй байна. Ядаж л хуучин хувцасаа хаяхдаа урагдсан, арилашгүй толботой болсныг нь шууд шатаах хог руу, арай цэвэр цэмцгэр боловч ахин хэрэглэхгүй гэж шийдсэнийгээ ахин ашиглах, худалдаалах цэгүүдэд хүргэх, ундааны савуудыг цуглуулан тушаах зэргийг та амьдралдаа хэвшил болгоё гэж өнөөдрөөс шийдээрэй.

Таны хог ангилан хаях туршлагын тань эхлэлд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гэрэл
Гэрэл
2020-10-25 14:25

Угтаа бол сэтгэл л байхад хогоо ангилан хаях, хогны машинуудаа ч мөн ангилан хаях боломжтой болгож болно л гэж би хувьдаа боддог. Даана ч бидэнд сэтгэл гээч зүйл маш ихээр дутаж буй нь ийм орчинд амьдарч байгаад байна.

Холбоотой мэдээ

Back to top button