Өнгөрч буй долоо хоногт улстөрийн тогоонд Хотын даргаа сонгох ажил өрнөж дууслаа. НИТХ-ын 34 суудлыг авсан МАН давуу эрхтэйгээр НИТХ-ын дарга, Хотын дарга сонгох болсон. Улмаар Нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг, Хотын даргад Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлсэн. Улмаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгч өчигдөр /2020.10.23/ анхдугаар хуралдаанаа хийж тэднийг батламжлав. 45 төлөөлөгчийн 84.44 хувийн саналаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар, 71.12 хувийн саналаар Д.Сумъяабазарыг хотын даргаар сонгохыг дэмжсэн юм.
Ингэж батламжлахтай зэрэгцэн Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өгсөнөөр Байнгын хороо болон УИХ-чуулганаар хэлэлцэн түүнийг чөлөөлсөн.
Д.СУМЪЯАБАЗАР: Хотын мээрийг Д.Сумъяабазарыг орлох “Сумъяабазар”-аар сонгож, Ерөнхийлөгчийн сонгуулиар эрчмээ алдахгүй байх нь МАН-ын хувьд чухал асуудал байв. Гэвч хотыг удирдах олигтой хүний нэр дуулдаагүй. Харин Хотын дарга болох амбиц хэд хэдэн хүнд байсан ч хэвлэлээр нэрс нь цухуйгаад тэгсгээд л намжсан. Орон нутгийн сонгуулиар намаа үнэмлэхүй ялуулж чадсан Д.Сумъяабазарын атганд л Хотын даргын нэрлэх давуу эрх үүссэн. Сумъяабазараар шууд сэтгэл дүүрэн нэрлэчих хүн ховор байгаа нь МАН-ын зовлон болсон. Эцэст нь Д.Сумъяабазарыг Д.Сумъяабазараар өөрөөр нь орлуулах шийдвэрийг МАН гаргав.
Түүнд Хотын дарга болох санаа байгаагүй нь хэдхэн сарын өмнө “УИХ-ын гишүүнээр ажиллана, Би хотын дарга болохгүй, нүх болгонд ордог огтоно биш” хэмээн хэлж байснаас нь тодорхой харагддаг. Гэвч түүнийг нам нь ХОТЫН ДАРГААР захиалав. Намын Удирдах зөвлөлөөс шийдвэр гарч, “Намын бодлогыг нэн тэргүүнд тавьж, хүлээж авахаас өөр аргагүй байна” гэсээр Хотыг удирдахаар болов. Энэ нь ч онов бололтой. Яг үнэндээ өнөөдрийн байдлаар Хотын мээр болчих хэмжээний зангарагтай нь МАН-д байгаагүй. МАН үүнийг мэдэрч Д.Сумъяабазарыг захиалсан нь ч онов бололтой.
Ж.БАТБАЯСГАЛАН: Харин Ж.Батбаясгалангийн хувьд Хотын дарга болох хэмжээний амбицтай байсан нэгэн. Хотын даргад нэр зүтгүүлэх хүмүүсийн тэргүүн эгнээнд ил далдаар нэрээ явуулсаар суусан. Тэр С.Амарсайханыг гишүүн болоод явснаас нь хойш дөрвөн сарын хугацаанд Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэв. Энэ хугацаанд нийслэлийг удирдаж болмоор зориг цээжинд нь багтаж байсан нь илэрхий. НИТХ хурлаар хүмүүсийг загнаж, цалин мөнгийг нь хасч, хоёр ч хүнийг ажлаас нь халж хэнхэглээд амжсан. Эдгээр үйлдлүүд нь Хотын дарга болох амбиц хангалттай их байгааг харуулсан.
Гэвч намынхан нь түүнийг захиалсангүй. Бүр Хотын даргыг түр орлон гүйцэтгэгчээсээ буугаад ХООСОН ХОЦРОХ давын өмнө ирээд байв. Гэвч тэр гаднаас захиалагдсаныхаа хүчинд НИТХ-ын дарга дээр тогтож үлдэв. Шууд утгаараа түүнийг гаднаас Бадамжунай захиалсан гэж хэлж болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бадамжунай хүүхэлдэйгээ аваад �######�аа
Батбаясг�##�ан даргыг Бдамжунай удирдана гэж юү байхавдээ?! Тэгээд хэн болвол Бадамжунайгүй томилгоо болохын?! Эргүү Дагва болвол зүгэар үү?!
Хотын фракц гэх гэмт бүлэглэлийн гишүүн юмуу энэ з�##�уу. Мэдсээр байж ийм нохдуудыг сонгож л байдаг төлөөлөгчид вэ
Жунайг Сингагас бариачэ
Hotiin uugan irgen hotiig zahirah estoi shdee, hotiin soelgui irsen umnuud hot suirtelee soelgui bydyyleg hymyyseer dyyreed, hotiin tohijilt gedgiig meddeg hyn baihgui.........iim l baina daa
Баясг�##�анг мя�##�ах гэж явчихжээ....Түр гүйцэтгэгч байсан ч үүргээ маш сайн гүйцэтгэж харагдсан.Тэр дутуу нөхдүүдээс илүү нь илт байсан.Бадамжунай ч гэх шиг!! Нэртэйгээр нь хүргэн нь гэчихээд!! Баясг�##�анг хотын даргад дэмжиж сошлоор сомeнт харсан. МИНИЙ Л ХУВЬД ЖИНХЭНЭ ТӨРИЙН ХАР ХҮН.ТӨЛӨВШСӨН ТУРШЛАГА ИХТЭЙГ НЬ ӨЧИГДРИЙН ХУРЛААС ХАРАГДСАН.ЛАВ Л ХАРМААРУУГАА ЮМ ЧИХЭХ ХҮҮХЭД БИШ.ТЭНГЭРИЙН ДУУДЛАГААР 10 Д ЖИЛИЙН ДАРАА ЭНЭ УЛС ОРНЫГ ЭНЭ ХҮҮ АВЧ ЯВНАА
Баясг�##�анг мя�##�ах гэж явчихжээ....Түр гүйцэтгэгч байсан ч үүргээ маш сайн гүйцэтгэж харагдсан.Тэр дутуу нөхдүүдээс илүү нь илт байсан.Бадамжунай ч гэх шиг!! Нэртэйгээр нь хүргэн нь гэчихээд!! Баясг�##�анг хотын даргад дэмжиж сошлоор сомeнт харсан. МИНИЙ Л ХУВЬД ЖИНХЭНЭ ТӨРИЙН ХАР ХҮН.ТӨЛӨВШСӨН ТУРШЛАГА ИХТЭЙГ НЬ ӨЧИГДРИЙН ХУРЛААС ХАРАГДСАН.ЛАВ Л ХАРМААРУУГАА ЮМ ЧИХЭХ ХҮҮХЭД БИШ.ТЭНГЭРИЙН ДУУДЛАГААР 10 Д ЖИЛИЙН ДАРАА ЭНЭ УЛС ОРНЫГ ЭНЭ ХҮҮ АВЧ ЯВНАА
МАН НИЙСЛЭЛ ДЭЭР МАШ ЗӨВ ТОМИЛГОО ХИЙСЭН АЖИЛАА Л ХИЙЖ ЧАДАЖ БАЙВАЛ ХЭНИЙ ХҮН БАЙХ НЬ ОГТ СОНИН БИШ БАДАМЖУНАЙ ГЭЖ ХҮН ХАА-Н САЛБАРД ХИЙСЭН ЮМ ИХ БАЙГАА БАЙХ ШҮҮ АЖИЛ ХИЙСЭН ХҮН Л ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨЖ ХАРДАГДАЖ ЯВДАГ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ХҮНИЙГ ЯРИХ ГЭЭД Ч САЙН МУУ ЮМ ОЛДОХГҮЙ.
ТӨРИЙН АЛБЫГ ГАДНААС ЗАХИАЛААД ЖДҮ БОЛОН БУСАД ЗЭЭЛҮҮДЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЦААНААР АРГАЛАХААР ШИЙДЖЭЭ МУУ МОРИН ТОЛГОЙ МАНГАС ЖУНАЙ .МОНГОЛ ТӨР ХҮЧИН МӨХӨСДЖЭЭ ЖУНАЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛИГ 2Т. АРГАГҮЙ ЖЕНКО НАЙЗ ГЭДЭГ.