Дональд Трамп Жөү Байдэн нарын сүүлийн мэтгэлцээн
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Дональд Трамп болон Жөү Байдэн нарын сүүлийн мэтгэлцээн манай цагаар ирэх баасан гарагийн (2020.10.23) 09:00 цагаас эхлэн 10:30 хүртэл үргэлжлэх юм. Нэр дэвшигчдийн хоёр дахь мэтгэлцээн онлайн хэлбэрээр болох байсан ч Дональд Трамп ийм хэлбэрийн мэтгэлцээнд оролцохгүй гэж мэдэгснээс болж хоёр дахь мэтгэлцээн цуцлагдсан билээ. Мэтгэлцээний оронд нэр дэвшигчид тусдаа тусдаа иргэдээс асуулт аван телевизийн шууд дамжуулалтаар хариулсан юм
Тэгвэл сүүлийн мэтгэлцээн Нэшвиль хотын “Belmont” их сургуульд явагдах аж. Мэтгэлцээн 90 минутын турш үргэжлэн тус бүр 15 минут үргэлжлэх зургаан хэсэгтэй байх юм. Мэтгэлцээнийг Критен Велкер хөтлөх бөгөөд “КОВИД-19”-тэй тэмцэх, Америк гэр бүл, Америк дахь яс үндэстнүүд, цаг агаагрын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал гэсэн зургаан асуудал дээр мэтгэлцэх ажээ.
Уг мэтгэлцээн микрофон хаах горимтой байх юм байна.
Б. БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.