УЛС ТӨР

Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт 20 цагт хаагдана

Энэ оны аравдугаар сарын 15-ны өдөр явагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр сонгуулийн зарим тойрогт нэр дэвшигчдийн авсан санал тэнцэж, мандат хуваарилах боломжгүй болсон. Иймд аймгийн нэг, дүүргийн нэг, сумын 60 тойрогт нэмэлт санал хураалт явуулт явуулахаар болсон юм.

Санал хураалт өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхэлсэн бөгөөд оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Онцлоход, уг санал хураалтад өмнөх сонгуулиар саналаа өгөөгүй сонгогчид оролцох юм. Ийн тэдний саналыг өмнөх саналын тоон дээр нэмж, дүнг гаргана.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button