УЛС ТӨР

108 хоногт ч танигдаж амжаагүй У.Хүрэлсүхийн танхимын “СУЛБАГАР” сайд нар

У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр “гэгээрэх тийшээ хандаж” байна. Тэд өнөөдрөөс яг 108 хоногийн өмнө танхимаа бүрдүүлж байжээ. Шашны үзлээр 108-ын тоо гэгээрэлд хүрэх утга бэлгэддэг, дархан тоо юм. Эл дархан тооны утгаар У.Хүрэлсүхийн кабинет дахь сайд нар ер төгсөрч гүйцээд, ажиллах арга барилаа олж, олноо өргөгдөн танигдаж, жинхэнэ “будаа” болгох алхам руугаа өнөөдрөөс орох учиртай.

-“ШИНЭ”-ҮҮД ШИНЭ ЧИГЭЭРЭЭ ҮЛДЭВ-

Гэвч харамсалтай нь, олон нийтэд Г.Ёндон, Ж.Ариунзаяа, Л.Цэдэвсүрэн, С.Чулуун, Т.Мөнхсайхан, Б.Мөнхбаатар, З.Мэндсайхан, Н.Тавинбэх, Л.Халтар, Г.Сайханбаяр нарын дүр ер хоногшсонгүй. Титр харагдахгүй л бол зурагтаар гарахад нь энгийн иргэд тэднийг төдийлөн танихгүй. Ийм л хэмжээнд тэд 108 хоног чухам юу хийж яваа нь үл мэдэгдэж, “бүгэцгээв”. Хажууд нь сайнтай муутай хэлэгдэж, олны нүдэн дээр ажил байдлаа авч явах ухаанд Ч.Хүрэлбаатар, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ нар дадсан улс тул шинэковууд нь “шинэ” чигээрээ үлдэж байна.

Хөшигний ард шинэ сайд нарын тухай хүчирхийлүүлсэн эмзэг бүлгийн хүүхдүүд дунд орсноо “Энэ хүүхэд яачихсан юм” гэж хуруугаараа зааж, мэдрэмжгүйтсэнээс үүдэж, бага насны охид баахан хямарсан. У.Хүрэлсүх дарга минь л намайг сайд болгосон учраас түүнээс л асууж шийднэ гэж толгойгүй загнадаг тухай, ерөөсөө л байнга “Тэр хэн юм, энэ юу юм” гэж загнаж суудаг залуухан сайдын паян хөвөрч, УИХ-ын гишүүд нь хүртэл шоолцгоон, нуг нуг инээлдэцгээх.

ЯАМНЫХАА ТАМГЫГ ТӨРСӨН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭНД ДАРАХ ЗЭРГЭЭР Л...

Шинэ сайд нар дунд улсын урт хугацааны бодлого төлөвлөлт боловсруулсан туршлагатай, шийдвэр гаргах түвшинд удаан ажилласан намтартай нь бараг үгүй. Эр зориг, тархины сийрэг байдал ерөнхийдөө дутмаг нөхдүүд танхимын даргаа юу л гэнэ, дагаж ханарцгаах дүр зураг үүсэв. Сайд болох гэж буйгаа урд өдөр нь мэдсэн гэх эрхмүүд дунд газар нутгийнхаа хэдэн хувьд тариалан эрхэлдгийг мэдэхгүй хүн ч давхиж явсан. Ийм байдлаар тэд ямар ч төсөөлөлгүйгээр томоохон салбарууд хариуцаж авцгаасан билээ.

Тиймдээ ч гэгээрэлд хүрэх 108 хоног чухамдаа шинэ сайд нарын хувьд ажилдаа дасах гэж түүртсээр өнгөрсөн зовлонтой өдрүүд болж таарсан гэлтэй. Тэдний хэн нь ч зоригтойгоор салбарынхаа бодлогыг зангидаж ярьсангүй. Дөрвөн жил хэрхэн ажиллах ерөнхий зураглалаа ч нээлттэй тайлагнасангүй. Энэ зуур А.Ариунзаяа сайд төрсөн өдрийн мэндчилгээн дээр яамныхаа тамгыг ашиглаж, Г.Ёндон сайдын хоёр хүүхдийнхээ төлбөрийг ТӨҮГ-ээр хийлгэсэн баримт задарч, Л.Халтар “Бороо орохгүй л бол бид Дарханы замыг дуусгачих гээд байна” гэх марзан үг айлдаж, С.Чулуун социализмын үеийн соёлын довтолгоог 21-ээр зуунд үргэлжлүүлэв.

ГАНЦ МАНЛАЙЛАГЧ, ХУУЧИН ДӨРВӨӨС ӨӨР ЧИМЭГГҮЙ ЗАСАГ

УИХ-ын чуулганы хуралдаан дээр Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан яамдуудад хамаардаг ТӨХК-иудын ашиг орлогын талаарх ерөнхий асуулт сайд нараас асуув. Дараалж суусан Л.Халтар, Г.Ёндон, Н.Тавинбэх нарын нэг нь ч бэлэн хариултгүй гацаж байх жишээтэй. Энэ бол салбарынхаа асуудал руу орж, цаас нухаж, мэдээллээр хангагдахгүй, чуулган дээр ч эвтэйхэн хариулт хэлж чадахгүй яваа сайд нарын энгийн жишээ. Ийм хүмүүс цаашид чухам ямар манлайлал үзүүлэх нь асар тодорхойгүй.

Товчоор хэлэхэд, танхимын шинэ сайд нар зүгээр л У.Хүрэлсүхийг дагаж намирсан улсаар дүүрчээ. Ямар ч азаар У.Хүрэлсүх ихэнх үедээ манлайлал үзүүлдэг байж таарав. Тэгээгүй бол бүр амьгүй, сулбагар сайд нарын дүр Засгийн газрыг бүхэлд нь нэвсийлгэж өгөхөөр. Танхимд хэдэн хуучин гишүүд багтаагүй бол бүр ч балрахаар байжээ. Мэргэжлийн байх нэг өөр. Аа, харин нэгдүгээр түвшинд салбараа зангидах том ранга, улстөрийн шийр үзүүлэх хүмүүс бас их өөр байдгийг шинковуудаас сайн харж болно. Цаашдаа хэрхэх бол доо, хөөрхийс.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИМИЫ
ИМИЫ
2020-10-26 08:56

ЯАЖ ТАНИГДАХ ЁСТОЙ ЮМ БЭ? ЭНЭ ХҮМҮҮС МЯДАГБАДАМ ГУАЙ, ЗУРАГТААР ИХ ГАРАХ ЁСТОЙ ЮМ УУ? СЕКС ХЙИХЭД ОРИЛЖ, ОР ДУУГАРГАХ НЬ ЧУХАЛ БИШ ГЭДЭГ ШИГ ШОУДАХГҮЙГЭЭР БАС АЖИЛ ХИЙЖ БОЛДОГ.

нэрээ бодоорой
нэрээ бодоорой
2020-10-26 18:47
Reply to  ИМИЫ

яах юу байхав дээ. Хүрэлсүх шиг шүлсээ үсчүүлэн байж үнэлэмжгүй үг, зэвгүй сумаар шүршээч байх уу?

үзэл бодол
үзэл бодол
2020-10-26 18:32
Reply to  ИМИЫ

соошелоод биелэгдэх боломжгүй гоё гоё үг юм сэдэж хийж байгаа,бүр хийчих юм ярьдагч тэдгээр нь бодитоор амьдр�##�д буух үнэлмжгүй асуудлаар попдоод байгааг манай хар масс ажил хийгээд байна гэж хардаг болжээ. Улсын хэмжээний томоохон ажлын үр дүн нэг сард харагдахгүй ээ. Тэгээд ч шинэ хүмүүсийн хувьд 1 сар гэдэг нь улсын хэмжээгээр с�##�барынхаа ажилтай бүрэн танилцаад асуудлаа зангидах ямар ч боломжгүй хугацаа.Улсын хэмжээний асуудлыг ярихад зөвхөн дотоодоо харах биш гадаад нөхцөлөө ч судлах шаардлага гардаг юм. Муучлахаа урдаа барихаа хийрхэхээ түр азнав�##� сайн. Гэхдээ өмнөх сайд нарыг сайн ажиллаа гээгүй ээпопдолтоор үнэлвэл сайн гэж болох байх.

Kkk
Kkk
2020-10-26 14:00
Reply to  ИМИЫ

Yostoi doo!

Дипломатч
Дипломатч
2020-10-26 09:18

Цогтбаатар сайд ажил хэрэгч байсан шүү. Одоогийн Энхтайван арай л жул

нэзочинрээ
нэзочинрээ
2020-10-26 09:33

Хүрлсүх өөрөө үлбэгэр сайдхууд нь доор сулбагар юм сонгож хурууны хүүхэлдэй болох нь өөриигөө дөвийлгөж магтулах загнаж зандарч гөлөг болгоход нь гоё болохоос монгол улс ямар байх нь сонин биш байхаа түүнээс бус жэнхэнэ эх оронч монгол хүн бол эрх мэдэл гарт байхад ждү гэх мэт хулгайч луйварчин юмсаасаа бага ч гэсэн с�##�маар юм

Зочин
Зочин
2020-10-26 20:16

Тэгж бодмоор болоод явчихлаа.

Зочин
Зочин
2020-10-26 09:38

Шинэ Сайд нар үнэхээр муу ажиллаж байгаа нь бүхний нүдэн дээр ил байхад юунд өмөөрөх билээ. Зүгээр л ЕСайдыг дагаж намирсан, ажлынхаа гүнд ороогүй, амьдр�##� мэдэхгүй хэдэн мануухай

үзэл бодол
үзэл бодол
2020-10-26 18:42
Reply to  Зочин

Сэтгүүлч нэр барьсан захи�##�гаар бичигчидийн хийрэхлээр сайд нарын ажлын сайн мууг дүгнэхгүй ээ. Тэр дундаа шинэ хүмүүсийн хувьд 1 сар гэх хугацаанд улсын хэмжээнд с�##�барын ажлаа зангидаад явах ямар ч боломжгүй. Үнэхээр ажиллая гэсэн сэтгэлээр с�##�барынхаа ажилтай бүрэнтанилцаж ч амжихгүй хугацаа. Гадаад орчиноо ч судлах шаардлагатай, Тэгэж байж дэлхий гэхээ байг гэхэд ядаж хөргүүдтэйгээ хөл нилүүлнээ. Хоосон хийрэхсэн попдолоор ажил хийдэггүй юм аа Дэлхийд өрсөлдөнө гэж бүр ч бахгүй ээ

Сосор
Сосор
2020-10-26 11:28
Reply to  Зочин

Битгий таамагаар, да�##�гавараар манараад бай!
Хүрэлсүхийг ханг�##�ттай оролдлоо атаархлын хар мананд төөрүүлэх гээд дийлэхгүй болохоороо хэдэн сайд руу нь дайрдаг тактик гаргаж хэрэггүй, гүнд нь орох гэж, чамтай уулзах шаардлагагүй мэдвүү@

Зочин
Зочин
2020-10-26 09:55

Өдөр бүр зурагтаар гарч орилоод байв�##� их ажил амжууллаа гэж үнэлэх гээд байна. Та нарыг тийм чарлададаг орилдог хүүхэлдэй мэт болгохыг зорьсон нийгэм юм. Яамдын сайд нар нэг нэг телевизтэй бол орилоод байхаар ажээ. Гол нь ажлаа амжуулж ажилтантайгаа хариуцлага тооцох хянаж ш�##�гах. Түүнээс бус орилохдоо гол биш. Гэхдээ зохиосон ажлаа улир�##�даа нэг удаа мэдээлж байв�##� зүйтэй болно байх.

Зочин
Зочин
2020-10-26 10:04

sainaa monhbaatar tsrenpuntsag said aigaagui bur jinhen dain bolj baisan sierra lion chibuti ulsad 7 jil amdarjina. ehled ehiig sahiulad said aajilda ordoguimuu. aimhai hun chibuti-d ajilaad yabjin gej uu. sainbyara manai aab nasara tagnuuld ajilsan hoshuch hun . saina eh orono hamgaalsan hunig baga bitgi doromjilod baigarai boli.

Зочин
Зочин
2020-10-26 10:07

soyol erdene jagaa hoboo uzeler haju house-as yarij doromjilohoo boli uzeler reket hiihe zogsoo.

Зочин
Зочин
2020-10-26 10:08

nebteruulegch anhaa gantomor herhen reket bolson tuhai yarina. anhaa uzeler doromjilsoor baigad nogoo nimka gedge huuhenig abaad suusan daa. biza garagui bolhor hulan geed solison doo.

Зочин
Зочин
2020-10-26 10:10

n-tv hubin hoorngo oruulsan ih unetei zeel abaad baigulsan. nebteruleg hiij or zeele toloh gesen. hereb ajilah bolomj uguhgui bol boldhyaga chi ene zeelig tolno shuu. deeremchid tv8 reket buleg mangas toroo buleg bulaaj absan.

Зочин
Зочин
2020-10-26 10:12

mongol chuluut heblel setguul zui chuluut archhilsan tv baihgui shde. elbegdorj nuhchin darsan. setguulch huuhnudig zodoj abart hiiged.

Зочин
Зочин
2020-10-26 10:13

eagle tv butsaj uguldo reket bimba chulun chirnoj bayara eagle tv shuuh hural arbitart ugsun shuu.

Зочин
Зочин
2020-10-26 11:17

соёлын сайд з�##�уу зоригтой мэдлэгтэй санагдсан

Зочин
Зочин
2020-10-26 11:23

Тус тусынхаа ажлыг хийгээд л явж байгаа шүү дээ! Оролдох гээд ядчих юм. Та нар баысан бол бүүр дордох л байхгүй юу.
Завтай хар шаарнууд шүү дээ!

Зочин
Зочин
2020-10-26 12:27

Угаасаа бодлого байгаа шүү дээ, энэн ч дээр байна. Урьд нь ямар байлаа, одоол нэг төрийн �##�ба цэгцэндээ орж хэн гэдгээ мэдэрч байна.

Иргэн
Иргэн
2020-10-26 12:56

Энэ эрчим хүчний с�##�бар юу болоод бна. 2-р станц жагса�##� хийсэн ч гэх шиг. Өмнө хэзээ ч ийм зүйл гарч байгаагүй. Бага дээр нь даоах хэрэгтэй.

Чибид
Чибид
2020-10-26 13:45

Соёлын сайдыг энэ хэдийн дунд оруулах нь ямар бол. Соёлын довтолгоо явуулах хэрэгтэй болж гэснийг ба�##�ах хэрэггүй.Үнэхээр энэ ард түмний з�##�уу үеийг жаахан гэгээүүлж, соёлжуулахгүй бол энэ улс орон чинь х�##�тайж , задгайрч, заваарч гүйцлээ.Зарим, магадгүй дийлэнх з�##�уучууд тархи толгой нь хов хоосон, гадаад хувцас өмсөөд, ганц нэг гадаад үг хэлээд цоорхой жинс өмссөнөө соёл гэж бодоод байх болчих лоо.

Зочин
Зочин
2020-10-26 17:33

Х�##�тар хэзээ ч ажил хэрэг ч хүн байгаагүй төмөр замынхан мэднэ дээ ? Жаахан матаач зантай ? Рааш л чирж явдаг юм биш шүү ?

зачин
зачин
2020-10-26 18:48

Сайд нар их ажил хийж байна даа. Сайдын ажлыг мэдэхгүй хэвтэж сурв�##�жлагч нүдгүй л байна.

зачин
зачин
2020-10-26 18:50

Ийм ажил хийлээ гээд ойлгохгүй сурв�##�жлагчид мэдээллэх �##�багүй биз дээ, их хачин юм ярих юм

zochin
zochin
2020-10-26 20:43

eruul mendiin said, soyoliin saidiin ajliin exlel dajgui garaa sain bol baria sain huuliudaa heleltsuulj shinechlel hiih gej bna

Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
2020-10-26 20:44

Ажлаа ава�##� сар гаруйхан болж байгаа шинэ сайд нарыг гоочилж байхаар Хүн муучлах дон чинь хөдлөөд байв�##� урөнхий сайдаар 3 жил ажиллаад дахин улираад ерөнхий сайдаар ажиллаж байгаа ерөнхий болоод бусад сайд нараасаа улс орны хэмжээнд ямар асууд�##� зангидаад юу бүтээснийг нь сайн асуу!!!Попдоод байсан ажлууд тань бүрэн утгаараа хийгдээд ашигл�##�тад орсон нь хэд байгааг асуу!!!.Яагаад гэвэл: Н�##�айхын зам ашигл�##�тад орлоо гээд хэд ч удаа тууз хайчлав даа .Гэтэл саяхан л н�##�айхын замын ажил гээд л ярих, Ламбаа сайдын үед эхлээд бага 70-80 хувийн гүйцэтгэлтэй Яармагт баригдаж байсан 3ОО ортой эмэгтэйчүүд,хүүхдийн эмнэлэгийг их хурлын сонгуулийн өмнө ашигл�##�тад орлоо гээд Ерөнхий сайд ЭМЯ-ны сайд нар тууз хайчлаад л байсан. Саяхан ЭМЯ-ны сайд оны эцсээр бүрэн ашигл�##�тад орно гэж байсан.Энэ иэт сэмдэглэсн ажлаа яасныг асуу

эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
2020-10-26 20:51

Яг үнэн.хуучин сайд нарын хийсэн гээд поподдог дуусаагүй ажлууд нь өнөөдөр дууссан эсхийг сайн асуу!!! Яамагдах эмнэлгийг нээх ажиллагаанд Хүрэлсүх,Сарангэрэл 2 очихсон сүр дуулиантайн аргагү тууз хайчлах даа Сараннгэрэл Хүрэлсүхийг хөөрөгдөхөө март�##�гүй"ерөнхий сайдын �##�х ганц тас хийхэд лд 300 ортой эмнэлэг босоод ирж гэх ккк Бас өвгөд дээдсээ нулимахаа ч хатагтай марсангүй 60-70 жил яриад хийж чадаагүй ажлыг сэтгэл байв�##� ганц хоёр жилд хийчихсэн гэнээ. Инээдтэй байгаа биз

эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
2020-10-26 20:51

Яг үнэн.хуучин сайд нарын хийсэн гээд поподдог дуусаагүй ажлууд нь өнөөдөр дууссан эсхийг сайн асуу!!! Яамагдах эмнэлгийг нээх ажиллагаанд Хүрэлсүх,Сарангэрэл 2 очихсон сүр дуулиантайн аргагү тууз хайчлах даа Сараннгэрэл Хүрэлсүхийг хөөрөгдөхөө март�##�гүй"ерөнхий сайдын �##�х ганц тас хийхэд лд 300 ортой эмнэлэг босоод ирж гэх ккк Бас өвгөд дээдсээ нулимахаа ч хатагтай марсангүй 60-70 жил яриад хийж чадаагүй ажлыг сэтгэл байв�##� ганц хоёр жилд хийчихсэн гэнээ. Инээдтэй байгаа биз

үзэл бодол
үзэл бодол
2020-10-26 20:52

Сэтгүүлч нэр барьсан захи�##�гаар бичигчидийн хийрэхлээр сайд нарын ажлын сайн мууг дүгнэхгүй ээ. Тэр дундаа шинэ хүмүүсийн хувьд 1 сар гэх хугацаанд улсын хэмжээнд с�##�барын ажлаа зангидаад явах ямар ч боломжгүй. Үнэхээр ажиллая гэсэн сэтгэлээр с�##�барынхаа ажилтай бүрэнтанилцаж ч амжихгүй хугацаа. Гадаад орчиноо ч судлах шаардлагатай, Тэгэж байж дэлхий гэхээ байг гэхэд ядаж хөргүүдтэйгээ хөл нилүүлнээ. Хоосон хийрэхсэн попдолоор ажил хийдэггүй юм аа Дэлхийд өрсөлдөнө гэж бүр ч бахгүй ээ

Зочин
Зочин
2020-10-26 21:29

Түүхэнд бгаагүй жулдрай сайд нар огцороо

Хариу
Хариу
2020-10-28 20:07
Reply to  Зочин

Өөрийгөө хичээ, найзаа. Чамайг арчаагүй гэдгийг хүмүүс мэднэ

Үзэл
Үзэл
2020-10-28 20:05
Reply to  Зочин

Тэнэг, з�##�хуу, боловсролгүй, дээрээ ч доороо ч ялзарцан ард түмэн компьютерийн цаанаас их мундаг юм бичих юмөө. Харин ч улс төр гэж попорч байгаагүй хаа очиж т�##� нь мэргэжлийн сайдууд гаргасан нь энэ ЗГ-н онцлог. Атаархаж өсөрхсөн гарууд дуугүй байж, толгой хөл гараа ажиллуулаад өөрсдийн урдах ажлаа хийцгээ.

Зочин
Зочин
2020-10-27 00:05

50 * бэх гэж ямар ч ажил мэдэхгүй бичиг цаасны мэдлэг ч үгүй нөхөр байнаа

Иргэн
Иргэн
2020-10-27 10:56

Сарын хугацаанд хүний хийсэн зүйлийг дүгнэхэд дэндүү байгаа хугацаа шиг санагддаг, тиймээс ингэж дүгнэж бичихэд өрөөсгөл байх

Зочин
Зочин
2020-10-29 21:43

Чимээгүй хэрнээ шургуу хөдөлмөрлө
Үр дүн нь сайд нарын өмнөөс ярина

zochin
zochin
2020-10-29 22:36

тэгээд яах юм тв хараад орилоод, жиргээ, нүүр номоор бичээд л байх юм уу. Урдаа байгаа ажлаа л хийж байв�##� заав�##� олонд танигдар шаардлага байна уу. Хийсэн ажил нь хэлэх байлгүй хийгээгүй бол ард түмэнд дүгнэгдэх байлгүй.

Холбоотой мэдээ

Back to top button