Нийгмийн

Хулгайн ан, мод бэлтгэлийг илрүүлж, таслан зогсоох өндөрлөг цэгүүд нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага Хуандайн эх болон Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Залаатын амны дээд хэсэгт ой, хээрийн түймэр, байгаль орчны хяналт, мониторингод ашиглах ажиглалтын цэгүүд шинээр байгуулжээ.

Нийслэлийн ногоон бүсийн хяналтад Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2008-2011 оны хооронд хийгдсэн гурван ширхэг модон байгууламж ашиглагддаг аж. Харин анх удаа төмөр хийц бүхий цэгүүд байгуулжээ.

Ингэснээр Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ойн түймэр, хулгайн ан, хууль бус мод бэлтгэл, ойн дагалт баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэх зэрэг байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нөхцөл бүрдэж байна. Мөн цэгүүдийг байгаль цаг уур, амьтан, ургамлын мониторинг, тандан судалгааны зориулалтаар судлаачид ашиглах боломжтой аж.

Уг ажлыг “Цээцээ импекс” ХХК, “Өвөр харзат” ХХК, “Скорпион сервис” ХХК-иуд 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгөөрөө хийж гүйцэтгэжээ.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Ээ усан тэнэгүүд ээ! Хян####тыг нисдэг дрон ашиглаж хийдэг болсон шүү ээ. Яаж манааны шовгороос ой ашигл####т, ан амьтны байрл#### хөдөлгөөнийг хянах юм бэ? Толгой гэж хөлдүү байцаа шиг дарганцар хүмүүс олон байх юмаа, ёооооох гэж.

    1. Нөхөр минь наад бөндгөрөө ажиллуул!! Муусайн хөдөөний гэр хороололын оркуудаас болоод улсын төсвийн мөнгийг иймэрхүү зүйлд зарцуулж новширцгоож бнаааа. Одоо яая гэхэв, дрон чинь 24 цаг нисэж чадахгүй шүү дээ. Тийм учраас новшийн оркуудаас эд зүйлс, амь насаа хамга####ахын тулд өндөрлөг байгуулж дээр нь сайн чанарын камерийн систем суурилуулах юмаа.!!

    2. Урьд цагт ой хамга####агч өвөгцүүлийн хийж байсан бүтээн байгуул####т юмдаа. Тэр үед яахавдээ байсан. Одоо хөгжлөө дагаад дорон хэргэлвэл цаг хугацаа, илрүүлэлт, аюулгүй байд#### ####ь ####ь т####даа маш ашигтай байнаа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button