НийгмийнСПОРТ

Улсын төсвийн 110 САЯ ТӨГРӨГӨӨР Н.Мустафад байр авч өгөхөөр тендер зарлажээ

“Сумандаа түргэний тэрэггүй байж наадмаар түрүүлсэн бөхдөө жийп бэлэглэдэг” гэх энэ яриа үнэндээ анхандаа зүгээр нэг наргиа, маазраа төдий байсан. Гэхдээ одоо тийм биш. Харин ч эсрэгээрээ гашуун үнэн болж хувирав. Өнөөгийн монголчуудын үнэн төрхийг товч бөгөөд тодорхой илэрхийлсэн нь энэ. Монголчууд үндэсний бөхийн спортдоо, бөхчүүддээ хайртай ард түмэн. Зүгээр нэг хайртай бус үнэхээр чин сэтгэлээсээ хайртай. Бөхчүүд цолны найраа хийн, допинг, газрын наймаа гээд болохгүй, бүтэхгүй юмтай орооцолдон, үндэсний өв уламжлалаа, үндэсний бөхийн спортоо шороотой хутгаж байхад ч сэтгэл нь хувирна гэж үгүй. Хачин байгаа биз.

За, тэгээд нутгаас нь нэг шинэ цолтон мэндэлбэл бөөн баяр хөөр болно. “Өнөө жил манай аймгийн тэдэн жилийн ойтой. Яаж ийж байгаад нэг улсын цолтон төрүүлчих юм сан” гэж дор бүрнээ хичээнэ. Бүр найрааны мөнгийг нь ахиухан бэлдээрэй гэж Нутгийн зөвлөлөө шамдуулна. Үнэндээ тухайн аймгийн ойгоор шинэ цолтон мэндэллээ гээд ард түмний амьдралд өөрчлөгдсөн, нэмэр болсон зүйл нэгээхэн ч үгүй. Өнөөх бөх нь л тийм ч цолны найр, ийм ч дэмждэг байгууллага, компани гэж шагнуулсаар овоо цулайгаад үлддэг.

Бөхчүүдээ гэх монгол түмний хайр, хүндлэл ихэдсэн үү гэхээс багадаагүй. Харин бөхчүүд олны хайрыг даасан шиг даадаг бил үү. Бөхөд хайртай монгол түмэн нутгийнхаа бөхөд юугаа бэлэглэж, амжилтыг нь мялаах нь хувь хүний асуудал.

Харин улсын төсвийн мөнгөөр бүр тендер зарлаж байгаад шинэ цолтноо мялаах гэж байгааг ойлгох ухаан хайрла. Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас өнөө жил төрийн наадамд тав даван, улсын начин цол хүртсэн Нурланы Мустафагийн цолыг мялаан, 110 сая төгрөгөөр хоёр өрөө байр авч өгөхийн тулд дараах тендерийг өчигдөр буюу аравдугаар сарын 26-нд зарлажээ.

Тус тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоно уу.

НЭМЭЛТ: Манай нийтлэлийн дараа Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газар тендрээ утсгав.

Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгтох тендерт ингэж тусгажээ. 

No description available.

Баян-Өлгий аймгаас мэндэлсэн хуруу дарам улсын цолтны нэг Н.Мустафа цолныхоо найрыг есдүгээр сарын 5-нд төрсөн нутагтаа хийсэн. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас түүнд хоёр өрөө байр, “Ланд круйзер-200” маркийн машин бэлэглэжээ.

Мөн бөхөд хорхойтой, нутгийнх нь Ашикийн Ерболат гэдэг иргэн “Mercedes benz MLЕ-320” маркийн машинаа бэлэглэж, цолыг нь мялаасан байна. Хувь хүн дэмждэг, нутгийн бөхөө яаж мялаах, юу өгөх нь хэнд ч хамаагүй асуудал.

Харин татвар төлөгчдийн мөнгөөр, улсын төсвийн 110 сая төгрөгөөр шинэ цолтонд байр авч өгөх гээд тендер зарласан нь яавч ёс зүйгүй үйлдэл. Н.Мустафа улсын начин цолтой л болохоос жирийн нэгэн иргэн. Хувь хүнд зориулж төрийн тендер зарладаг хууль, журам хаана ч байхгүй. Төсвийн мөнгө уйлдаггүйн нэгээхэн илрэл нь энэ.

Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдэн, хаана хаанаа бүсээ чангалж байгаа өнөө цагт төсвийн мөнгөөр битгий ингэж туйлаач, Баян-Өлгий аймгийнхаан. Улсын шинэ цолтонд 110 сая төгрөгөөр байр авч өгөхийн тулд иргэд бид идэх хоол, өмсөх хувцаснаасаа илүүчлэн байж татвар төлдөг юм гэж үү. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар энэ тендрээ цуцал. Асуудлын гол нь улсын начин Н.Мустафад байр авч өгөх гэж буйд бус татвар төлөгчдийн мөнгөөр, хувь хүнд зориулж тендер зарласан нь өөрөө хууль бус учраас.

Г.ЖАРГАЛ

ДАРААГИЙН КОНТЕНТ:

Х.Баделхан: Улсын начинд төсвийн мөнгөөр байр авч өгөх хуулийн зохицуулалт байхгүй

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
10 сар 27, 2020 08:17

Хамгийн тэнэг нь манай бөхчүүд тэрийг нь авдаг байхгүй юү. Тэгээд хуучин машинаа сумын эмнэлэгтээ яагаад ч өгөхгүй. Энэ Бат-Эрдэнэ аваргаас эхлэлтэй.

Зочин
Зочин
10 сар 27, 2020 21:59
Reply to  Иргэн

Тэгж бөхийхөө нэр хүндийг унагахын оронд өөрсдөө хандив цуглуулаад авч өгөөч. БӨ-н содон юм бид нарт зарж болно.

төсөв
төсөв
10 сар 27, 2020 09:23

мөнгөгүй бна гээд л байдөг, нэг бөх эрхлүүлэх болохоороо ингэдэг байхгүй юу

Би
Би
10 сар 27, 2020 10:45

Өнөөгийн бөх шигээ сэтгэдэг Монголчууд.
Ёс зүй, үнэт зүйлээ мэдэхээ байсан бид. Ккк

Зочин
Зочин
10 сар 27, 2020 10:57

Нэг хүндэтгэдэг бөхөө, иргэнээ байртай болгох гээ биз. Юундаа атаархаад байна вэ.

Bold
Bold
10 сар 27, 2020 13:35
Reply to  Зочин

Huts

бөх
бөх
10 сар 27, 2020 11:18

энэ бол гэмт хэрэг өөрсдөөр нь төлүүл

Zochin
Zochin
10 сар 27, 2020 12:00

Tenegee chnii karmanaas chinii xonogiin xoolnoos naad xumuus chini xumslaad bna deerees ni aimag bolgon neg negneesee iluu garax gesen teneglel

mongol
mongol
10 сар 27, 2020 12:04

Ene bol gemt xereg.ATG uuniig sai shalgax xeregtei. Muu xasaguud unexeer davarch bnaa. Xaa baigaa gazar ni darj baix xeregtei.Muu sanaatai dotuur tamirtai novshiin xumuus baidag yum bilee. Er ni mongol box xasagiin ulamjlal yum uu z##l tsaashaa

Монгол иргэн
Монгол иргэн
10 сар 27, 2020 12:05

Хүн бас будагтай ёс суртахуунтай байгаасай.баянөлгийчүүд одоо болимоор юм.улсын х�##�амжийн мөнгийг хуурамч акт бүрдүүлж улсаас хулгай хийнэ.бөхөд тёндёр зарлаж байр авч өгнө.энэ ерөөсөө ойлгохгүй бна.баян өлгийдөн хүүхэдийн цэцэрлэг сургууль эмнэлэгтээ нарийн мэргэжлийн багаж тоног төхөөрөмж авах тендер зарлахгүй байж бөхөд хөл �##�даад байхдаа яахав дэ.энэ баян өлгийчүүд монгол улсын төлөө сэтгэл зүрхтэй амьдраасай билээ.монгол улс эднийгхүн шиг болгож тэжээж амьдруулах бна.хятад улс уйгарчуудыг яаж амьдруулах бнаа харж харьцуулж энэ сайхан эх орноо хайрлаж амьдраасай билээ.

Хасаг
Хасаг
10 сар 27, 2020 12:48

бөх бол төр юм

зо
зо
10 сар 27, 2020 13:18

баян өлгий аймгт эрүүл хүн байна уу бүгд сонин болчихсон юм биш үү ямар инээдтэй юм вэ татвар төлөгч нарын мөнгөгөөс аваад байхдаа яахав дээ нутгийн зөвлөлийн баян казакуудаасаа гаргаач дээ

Undes
Undes
10 сар 27, 2020 20:42
Reply to  зо

Za terniig nam dagasan heden luivarchdaas asuu. Bayan-Ulgiid bish mongoliin turd tiim luivarchid baigaag yagaad ta nar oilgohgui bna. Yum l bol bayan ulgiig jishee tataad baih yum. Ard irgediin buruu gj yu baihav. Tur ni tiim humuusiig erhluuleed medrel bolgotsiim baihgui uu. Bi kazak hun. Kazakstan Mongol hoyor daitwal bi medeej eh ornyhoo ni tuluu baildah bolno. Eniig mongol ahan duus min oilgoosoi bilee.

Zochin
Zochin
10 сар 27, 2020 13:35

Тэр байр, ланд 200 Засаг даргын тамгын газраас өгсөн юм уу?
Байрны тендерийн зарыг устгасан юм байж, ланд 200 арай төсвийн мөнгөөр аваад өгсөн юм биш биз дээ?

иргэн
иргэн
10 сар 27, 2020 14:46

МОНГОЛЫН БУЯНЫГ ДАВРАЛГҮЙ ГУДАРЦГАА ХОЖИМ НЬ ГОРЫГ НЬ АМСАХ БОЛНО ШҮҮ НААД МӨНГӨӨ ӨЛГИЙН ХӨГЖИЛД НЭМЭРЛЭ СЭТГЭЛГҮЙ АМЬТАД

Монгол
Монгол
10 сар 27, 2020 15:14

Мунхаг хар хүчийг бэшрэн дээдлэх нь мунхагийн шинж. Нээлт хийсэн эрдэмтэн, шилдэг зохиол туйравсан зохиолч, хөгжмийн зохиолчид нутгийн зөвлөл нь жип машин, орон сууц хандивладаг бил үү? Эрдэм ухаан, авъяас увдисыг мэдэж үнэлэх ухаан дутаж буй хэрэг юм. Оросод гэхэд, нэн сайн томоохон бүтээл туйравсан маш олон зохиолч, жүжигчдэд призедентский грант гэж ихээхэн хэмжээний тэтгэлэг-ц�##�инг сар бүр олгодог. Өнөөх Оросыг дууриаж гүйдэг Монгол ийм сайн үйлсийг болохоор дууриадаггүй. Тэгээд бас, Монголд х�##�амж хавтгайрлаа гэж унгас �##�дахыг нь яана.

Ха ха
Ха ха
10 сар 27, 2020 21:07

Busad aimgiin zavharal ta nart haragdahgui bna uu.Olgii bolhoorl tal talaas hutsaad eheldeg boljee. Zugeer baigaa ard tumentei bitgii l oroldood baigaarai daa

Уншигч
Уншигч
10 сар 29, 2020 20:46

Хөөрхий Мустафа начин болсон биш бүр хамаг хэл амны бай боллоо л доо �######�уул

Холбоотой мэдээ

Back to top button