Х.Баделхан: Улсын начинд төсвийн мөнгөөр байр авч өгөх хуулийн зохицуулалт байхгүй
Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас өнөө жил төрийн наадамд тав даван, улсын начин цол хүртсэн Нурланы Мустафагийн цолыг мялаан, 110 сая төгрөгөөр хоёр өрөө байр авч өгөхийн тулд өчигдөр тендер зарлажээ. Энэ талаар Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын Х.Баделханаас энэ талаар тодрууллаа.
-Энэ жил Улсын начин цол хүртсэн Н.Мустафад хоёр өрөө байр өгөхөөр нээлттэй тендер зарлаад байна. Хувь хүнд улсын мөнгөөр байр авч өгөх нь хэр зөв юм бэ?
-Ерөөсөө орон нутгийн байгууллагын нэг л эрх. Төсвийн давсан хэсгээ өөрсдөө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулаад юунд зарцуулахаа шийддэг. Тэр хурлаар шийдсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Би өнөө өглөө сонслоо.
-Хоёр өрөө байр чинь хувь хүний өмч болох учир өмчийн тухай хуулийг зөрчөөд байгаа юм л даа?
-Хувьд хүнд гэж зарласныг нь би мэдэхгүй. Хуулиараа орон нутгийн өөрөө удирдах байгууллага орлогоо давж биелүүлсэн тохиолдолд давсан орлогоо өрөө зарах эрхтэй. Гэхдээ иргэдийн хуралд оруулж, батлуулаад хуулийн хүрээнд зарах эрхтэй. Үндсэн хөрөнгөө бараа үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу бэлдэх ёсто
-Тантай энэ асуудлаар аймгийн удирдлагууд тань зөвшилцсөн үү?
-Надтай зөвшилцөх журам байхгүй. Би өнөө өглөө сонсож байна.
-Та хоёр өрөө байр өгч болно гэж хэлж байгаа юм уу?
-Хоёр өрөө байр өгч болно гэж би хэлээгүй. Хэрэв үндсэн хөрөнгө хуулийн хүрээнд бэлдэх эрхтэй. Тухайлбал, хоёр өрөө байр худалдаж аваад, дараа нь түрээслэх журмын дагуу түрээслэх эрх орон нутагт бий. Н.Мустафад ямар журмаар яаж олгож байгааг би мэдэхгүй байна.
-Ер нь ийм асуудлыг нутгийн зөвлөл, олон нийтийн хандив, тусламжаар шийдэж болох байтал Баян-Өлгий аймаг улсын мөнгийг хэцүү үеэр зарцуулж байгааг та УИХ-ын гишүүний зүгээс юу гэж харж байна?
-Улсын начинд орон нутаг улсын хөрөнгөөр байр авч өгөхгүй. Давсан орлогоо хоёр өрөө байр бэлдэнэ гэж иргэдийн хурлаараа оруулж батлаад, худалдан авах ажиллагааны хуулийн хүрээд л хийх байх. Яаж сонгон шалгаруулж байгааг би мэдэхгүй байна.
ӨМНӨХ КОНТЕНТ:
Улсын төсвийн 110 САЯ ТӨГРӨГӨӨР Н.Мустафад байр авч өгөхөөр тендер зарлажээ

Энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу вэ. Улсын мөнгөөр байр авч өгнө гэнэ үү. Энэ бөхчүүд улсад ямар хөдөлмөр хийсэн юм бэ. Сүүлийн үед хамаг муу муухайг хийж байгаа хүмүүс бөхчүүд болоод байгааг анхаарах
Үнэн тэнэг нь дэндсэн улсууд юмаа. Тэр аймгийн боловсролын ялзар�##�т, эрүүл мэндийн с�##�барын ун�##�тын харж байж юун бөхөд 2 өрөө байр өгөх вэ. Ичих нүүрээ �##�дсан хүмүүс юм. Тэрийг нь одоо нөгөө бөх шиг юм нь бас бавах байх даа
энэ бв6өн мэдээгүй байж харагдаач
Баян Өлгиинхөн улсын мөнгийг жинхэнэ утгаар нь үрэн таран хийдэг юм бна даа