Нийгмийн

Дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд МУИС-ийн ЗУРГААН оюутан оролцоно

Польш улсын Быдгощ хотноо дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд онлайнаар явагдах юм.

Уг тэмцээнд 40 орны 218 их, дээд сургуулийн 550 тамирчин оролцож байгаа аж. Тэд спортын 2 төрөлд өрсөлдөх бөгөөд, шатрын төрөлд 32 орны 440 тамирчин оролцож байгаа бол спорт хөзрийн тэмцээнд 13 орны 151 тамирчид ур чадвараа сорих юм.

Харин Монгол Улсаа төлөөлж, шатрын тэмцээний төрөлд МУИС-ийн зургаан оюутан оролцож байгаа аж. Тодруулбал, С.Билгүүн, Э.Нямбилэг, Б.Гарьдмагнай, Ү.Үүрийнтуяа, Б.Отгонсувд, Ү.Агьбилэг нар оюун ухаанаа сорин өрсөлдөх юм байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button