УЛС ТӨР

У.Хүрэлсүх ба М.Энхболд: Тэрсэгч, бясалгагч хоёроос ХИНШҮҮ ҮНЭРТЭХГҮЙ, ХЭРҮҮЛ ҮҮСЭХГҮЙ ч...

“Би хувь хүнийг нь өрөвдөж байна”. Энэ бол М.Энхболдынхоо аль мууг үзэж, Ерөнхий сайдын суудалд суух үеэрээ У.Хүрэлсүхийн хөшигний ард хүрлийж хэлсэн үг гэгддэг. Тэд өнгөн дээрээ аймшигтай чангаар хагарах жүжиг тавиагүй. Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг бодвол нэгнээ ихэд зөөлнөөр илэнгээ алгаддаг онцлогтой улс. Хэрсүү уншигчдадаа зориулсан өчигдрийн “Х.Баттулга ба Ц.Элбэгдорж: Халширч жийрхмээр хүч бүрдүүлж, АНД ГАРАГСАД” нийтлэлийн дараа өнөөдөр У.Хүрэлсүх, М.Энхболд нарыг тоймлож байна. Тэд эвлэрсэн бас огт эвлэрээгүй агуулгыг уншаарай.

ГАНЦААРДСАН У.ХҮРЭЛСҮХ БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ БА ХОЙНОХ ЭРСДЭЛ

Нэг. Дүрдээ хэт орж яваад, нэг хартал мөнгөгүй, бүлэглэлгүй хоцров

МАН-ыг МАХН байх цагаас залуучуудын байгууллага удирдаж, намын жигүүр үүсгэж, генсекийн эрэмбэд хүртлээ ахин, УИХ, Засгийн газарт орж тухалж яваад  гэнэт нэг өдөр 60 тэрбумд энхрий хайрт намаа эзлэгдснийг мэдсэн хүн бол У.Хүрэлсүх. Мэдэнгүүтээ л сүх бариад шууд дайрчихсан. Буруу булхайнуудтай тэмцэнэ гэдгээ илэрхийлж, авлигач, уул уурхайчидтай ч үзэлцэхээ ил зарласан. Өөртөө үүсгэсэн энэ товьёогоороо хэсэг явсан хойноо хэрэг бишидсэнийг бас л гэнэт харсан мэт аашлах болов.

Ер нь У.Хүрэлсүх хувь хүнийхээ хувьд гэнэтийн тэсрэлт ихтэй, нээх алс хэт харна гэхээсээ ойрын зайнд их буугаар буудаж тоглодог авиртай. Ахуйн шуналгүй, том дуугаар амлалт өгчихсөн учир хүчтэй байх энэ үедээ мөнгө огт хийгээгүй ч гэлцдэг. Нэг ёсондоо Х.Баттулгын эсрэг урсгалд У.Хүрэлсүх зогсож, хий орилсоор нөмөр нөөлөгтэй бүлэглэл ч үгүй, мөнгөгүй хоцорсон нь улам бүр ойлгогдож буй. Тиймээс ч тэр нэгэн цагийн анд, нэгнээ битүү ажиглаж, туньж, отож яваа М.Энхболдыг үе үехэн ултөрийн тогоонд орж кайф авахыг зөвшөөрсөн логик харагдах болов.

Хоёр. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх ба хойнох У.Хүрэлсүхийн ирээдүйд нөмөр хэрэгтэй

Сүүлийн жилүүдийн огцом өсөлт, тойрон хүрээлэгчдийн нялуун үгс, хэт вакум байдал, УИХ-ын сонгуулийн ялалт зэрэг нь У.Хүрэлсүхийг биеэ тоох өвчинд бүр мөсөн нэрвүүлсэн. Энэ жилүүдэд тэр хувь хүнийхээ хувьд их ч зүйлийг үзэж туулж, хүмүүсийн элдэв ааш, хор хорчныг харахаараа нэг боллоо. Өөрөө энэ бүхэнд давхар чанагдаж, стратегич хэмжээ рүү нүүдэл хийх болсон нь ч үнэн. Сайнтай, муутай байдлаа ард олныхоо дунд ил асгаж яваа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс өөр гарцгүй болтлоо “өөртөө чанагдсан”.

Гэтэл яг гараад давшъя гэвээс хүч сэлбэх хөтөлгөө морьгүй тул хуучин МАНАН бүлэглэлээ бараадаж, М.Энхболдын хүчтэй суурийг ашиглахаас өөр аргагүйд тулав. Ингэхийн тулд мандат өгөхгүйгээр “Хуулийн асуудал дээр тань аргална” гэж тулгаад гаргасан луухгар хүнээ дахин дуудаж, Д.Хаянхярваа, нэгэн цагт Т.Бадамжунайн туслах явсан Ж.Батбаясгалан нарын томилгоог найр тавьж өглөө. Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдаж гэмээнэ, нам ч үгүй, Ерөнхий сайдын суудал ч үгүй хаягдах тул ирээдүйд гарах хуулийн эрсдлүүдээ ч тэр бодолцсон биз ээ.

БЯСАЛГАГЧ СУУРИНААС ХОЁР ТАЛД ҮНЭД ОРОГЧ М.ЭНХБОЛД

Нэг. Асар өндрөөс бууж, агуйн бясалгалд шилжигч

Бас л түүнд туулаагүй үлдсэн өндөрлөг гэж бараг үгүй. Намын дарга, хотын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга. Эцэст нь бүр нэг шуналаа барьж дийлэхгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нийгмийн уур амьсгал сөрөн байж ороод, том алдсан. Ерөнхийлөгч Х.Баттулга, АН, намынх нь гишүүдийнх маш идэвхтэйгээр М.Энхболдын эсрэг хийсэн пи-ар нөлөөгөөр үнэндээ түүнийг масс хүлээж авахаасаа нэгэнт өнгөрсөн мэт. Үзэн ядсан уур амьсгалыг хүчээр бүрдүүлэхэд бас л түүний тойрон хүрээлэгчдээсээ өөрийг сонсдоггүй, хэт вакумжсан байдал асар их нөлөө үзүүлсэн.

Нэг тийм дув дуугүй, гөв гөлгөр байж байгаад л өндрөөс буусан хүн бол М.Энхболд. Унасан биш буусан шүү. Тэр спикерийн суудлаа өгч, ордонд аглаг буйдхан эгэл гишүүний өрөөнд хоёр жил суухдаа ч тэр, У.Хүрэлсүхээс мандат авч чадаагүй үедээ ч тэр, өмнөх жил нь уралдаж байсан хурдны адууг нь эрлийз гэж хасахад ч ганц үг ган хийгээгүй. Хүчээ ингэж хуримтлуулж, бодож, агуулгын хувьд ордонд сэтгүүлчид таараад, эрхгүй мэндэлдэг тийм “хүндэлмээр” улстөрч хэвээр үлдсэн юм. Мэдээж насаараа нийтийн нэрлэдгээр улстөрд хор найруулж явсан түүний дадал амархан бөхчихгүй, ад хор нь буцалсаар яваа нь тодорхой.

Хоёр. У.Хүрэлсүхэд ч Ц.Элбэгдоржид ч тэр үнэтэй

Тэр У.Хүрэлсүхийг чанга нудрахгүй. Бас намаасаа ч холдохгүй, урвахгүй. Ийм суурь зан нь өнөөгийн У.Хүрэлсүхэд хэрэг болж, өнөөх нь ч нээх айхтар цааргалж түлхэлгүйгээр хөшигний ард хүчээ нэгтгэх асуудлыг нь хүлээцтэй сонсож, зөрүүлээд саналаа ч хэлээд буй. Гэхдээ өндрөөс бууж ирээд, хоёр жилийн турш буланд шахагдаж, чимээгүй бясалгасан хүний хар хор бас У.Хүрэлсүхийг нэг сайхан инээхэд замхраад л, сэтгэл нь цэлэмчихгүй билээ. Тиймээс ч МАНАН бүлэглэлийн гол суурийг үүсгэгч Ц.Элбэгдоржийн АН дахь нүүдлийг тэр ажиж, магадгүй тохирч суугаа.

Нэг ёсондоо М.Энхболд У.Хүрэлсүхийг айхтар хударгагүй байдлаар тонгорчихгүй ч хоёр талд ажиллах өндөр магадлалтай дүр хэвээр гэсэн үг. Сүүлийн 20 жилийн турш Т.Бадамжунай, М.Энхболд нарын бүтээж ирсэн төрийн албаны сүлжээ үнэндээ төсөөлж чадахаас хэд дахин хүчтэй. Эл логикоор М.Энхболд нэг их илчтэй дөл атгаж суугаа хүн. Тэр илчит дөлдөө хэдэн хуурай мөчир хаяхад л хүссэнээр нь гал өрдөгдөх аюултай. Салхийг тэр хааш нь эргүүлж, галыг хэн рүү ч үлээлгэх эрсдэлтэй. Тэгэхээр намдаа хайртай, нөхдөө хаядаггүй суурь занд нь У.Хүрэлсүх итгэхээс аргагүй  болсон гэлтэй.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: АН талдаа Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар ил гар барьж, араараа айхтар эвсэж аюултай их хүчээр Ерөнхийлөгчийн сонгуульд орох нь үндсэндээ тодорхой болсон. Тэдний эвсэл хэн хэнийх нь улс төр, ирээдүйд ихээхэн ашигтай. Тэгвэл У.Хүрэлсүх, М.Энхболд нарын нэгдэл хэн хэнд нь асар өндөр ашигтай байж чадах уу. Нэг нь унавал нөгөө нь хэрхэн аашлах уу гэдэг бас л сонин асуудал. У.Хүрэлсүх ч, М.Энхболд ч хаан заан шиг авирлаж, засаглаж явсан, яваа түүхээсээ холдохыг хүсэхгүй. Улстөрд мөнхийн дайсан, найз байдаггүйн үлгэрээр тэд гар барих нь тодорхой болжээ. Гол нь тэд хэр хүчтэй байх уу, яг жинхэнээсээ нэгдэх үү гэдэг нь л асуудал юм. Айхтар их жихүүцэм хүч гэхээсээ илүү тэдэнд МАН-ын нэг тийм нэгддэг цул хүч л гол түшиг болох биз ээ. Тэрсэгч, бясалгагч хоёроос хиншүү үнэртэхгүй, хэрүүл гарахгүй ч...


Өмнөх контент:

“Х.Баттулга ба Ц.Элбэгдорж: Халширч жийрхмээр хүч бүрдүүлж, АНД ГАРАГСАД” тоймыг ЭНД ДАРЖ уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-28 08:47

ES maan mundag hun shuu, estoil shunalgui hun dee.
Huzuugui, Miee eneter bol estoi tsaashaa,

Дд
Дд
2020-10-29 20:29
Reply to  Зочин

Хүрэлсүх мандтугай. Чи л биднийгээ удирд.Ерөнхийлөгч болж манийгаа жаргуул гэж хашигарч байгаад л �##�ах гэж байгаа юм даа. Зорилго нь биелээд билэгдэлийн сууд�##� дээр суулгагаж чадв�##� чиний хэрэг дууслаа гэнэ дээ

Ард түмний л нэг
Ард түмний л нэг
2020-10-28 10:59
Reply to  Зочин

Ард түмэн ЕС-аан мэднээ!
АН-хөлснийхөн Хүрэлсүх сайдын эсрэг гүтгэлэг дайр�##�тын бүх хүчээ тавьж байгаа нь яаж айж байгаагийн шинж, Элбэгдорж болон, тэднийхний асар их гэмт хэрэг илрэх дөхөөд ирэхээр бүх хүчээ тавьж байна.

Монгол
Монгол
2020-10-28 09:49
Reply to  Зочин

Энд бичсэнийг ойлгосон хүн байна уу?

Зочинз
Зочинз
2020-10-31 10:05
Reply to  Монгол

Ойлгож ядаад байх юу байна аа. Хойтон жил бол хоер т�##�даа түр хамаагүй эвсэж байгаа жинхэнэ �##��##�цана. Энэ бол заваан улстөр.

үзэл бодол
үзэл бодол
2020-10-28 12:47
Reply to  Монгол

Ойлгосоон Гэхдээ цүнх барьж �##�бан туша�##� горилогчид болоод Харын хар пиараар тархиа уга�##�агасан хар масс хэсэгтээ л ойлгохгүй ээ

vzel bodold like
vzel bodold like
2020-10-31 23:06

goy hellee hugshuun. har mass hesegtee oilgohgvi

Irgen
Irgen
2020-10-28 09:25
Reply to  Зочин

Evtei baihaar buleglel geh zaaval hagralduulah yamar heregtei yum be

Сайт эргүүлэгч
Сайт эргүүлэгч
2020-10-28 09:10

Гоё тойм байна.

Зочин
Зочин
2020-10-28 23:25

Хүүхнүүд , олон хүүхэд төрүүлж өсгөснийг нь төр үнэлж одонгоор шагнаж байгааг ойлгоноо.Баттулга сайндаа өгөөгүйээ. 17 чингэлэг спирт монголчуудын нилээд хэсгийг архины хамаар�##�тай болгоход том түлхэц өнсөн гэдгийг хүн бүр мэднэ. Ийм хүнийг ерөнхийлөгчид согосон нь гутамшиг болсон. Үнэндээ сонголтгүй сонгуулийн хар гай юм.

zochin
zochin
2020-10-28 09:34

Hvk shig zorigtoi hvn howordoo oiroon hden jil bolon omnoh 30 jild hmgiin svvld zorig l sanagdaj bna odo bol hvn bvriinl daisan boljdee hoorhii shiidemgii baigaarai ES aada

popdolt
popdolt
2020-10-28 12:51
Reply to  zochin

Эрх мэдлийн ад донд бялуурсан бялуур�##� ууе?үнэхээр эр зориг уу гэдгийг өнөөхөндөө ялгаад хэлэх эрт байна. Улс удирдах чинээний цараатай ухаан Хүүкт байна уу?гэвэл бас л бүрхэг. Магтуулах дуртай тул өнөөдөртөө манлай удирдагч гээд магтан урам өгье ээ

ard tvmen
ard tvmen
2020-10-28 10:49

62 esreg 1 battylgiig ygaasaa dahij songono hvvk 4 jilee dyysga ehlvvlsen ajilaach dyysgah heregtei tvvni daraa erunhiilugch boloh vgvig shiidneard

Зочин
Зочин
2020-10-28 13:00
Reply to  ard tvmen

Эхлүүлсэн ажлаа дуусгаж чадахгүй нь нүдэн дээр ил байхад одоо горьдох хэрэггүй. Биднийгээ хаа хүртэл доош буулгахыг хараад суухаас дөө ккк

яг яг
яг яг
2020-10-28 10:55

Бага зайнд их буугаар бууддаг гэж Хүрэлсүхийг хэлжээ. ха ха яг яг

Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
2020-10-28 12:57
Reply to  яг яг

Уг нь голгүй юм бичээгүй байнаа. Хамгийн гол нь "Хар пиараар тархиа уга�##�агсан цүнх баригч хар масс хүлээж авч чадахгүй л байна.

ирваа
ирваа
2020-10-28 11:42

Энэ муу хоёр нэгээсээ ялгарахгүй хогийн гарууд. Баттулгад нухуулна дөө үхсэн хойноо

Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-28 23:34
Reply to  ирваа

монгол улсаа хөгжилд хөтлөөөд ,тусгаар тогтнолыг нь хамга�##�аад явчих ухаантай ерөнхийлөгч хэрэгтэй байнаа. Шун�##�ын тулам хэрэггүй...

үзэл бодол
үзэл бодол
2020-10-28 12:55

Тийм тийм хулаа юм бичсэн байна гээд ойлгочихьёо. Бүгдээрээ гудамжинд гараад Хүрэлсүх маш сайн гарамгай удирдагч аа гэж хамгийн чанга дуугаар 3-таа бахирцгааяа

захчин
захчин
2020-10-28 13:00

Эхлүүлсэн ажлаа дуусгаж чадахгүй нь нүдэн дээр ил байхад одоо горьдох хэрэггүй. Биднийгээ хаа хүртэл доош буулгахыг хараад суухаас дөө ккк

Buядаа
Buядаа
2020-10-28 13:46

Ерөнхий сайдаа одоо нэн яарлтай улсын үйлдвэрийн газруудаа өөрийн хүмүүсээ тавьж авахгүй бол Баттулгын хүмүүс байгаад байх юум

МОНГОЛ
МОНГОЛ
2020-10-28 15:02

Одоо харж байхад М.Энхболд нь дээр байжээ гэдэгийг олон хүн ярьж байна даа.Хүрэл хүү буруу явсан одоо эргүүлэх хэцүү дээ ямар нэг ажил хийхэд хүчтэй хамт олон баг байж,ажил явна тэрнээс ганцаараа попороод байв�##� жоохон явж байгаад бүдэрнэ.бүдрэнэ бүдэрнэ.

Boldoo
Boldoo
2020-10-28 16:00

Miye ih bat suuritai ymaa, uls turiind udtsan suljee uusgechihsen elbegdorj, mi. enhbold metiin humuusig z##luulayaa

Сиви
Сиви
2020-10-28 16:53

Эби жонхуу хоёрыг бичсэн байсан. Хоёр нам эвсэж байгаа нь хулгайчуудын нэгдэл л дээ

Зочин
Зочин
2020-10-28 17:22

монголын ард түмэн 20 жилийн өмнөх биш болсон гэдгийг �##�ь �##�ь нь бодох хэрэгтэй эсвэл бүгдээрээ улс төрөөс �######�в�##� яасан юм вэ

Зочин
Зочин
2020-10-28 20:47

Хүүк Миеэгээс мөнгөний уурхайг нь л булаах гэсэн шд. Түүндээ ч хүрсэн. Цаадах чинь шударга хүн биш л дээ, тийм дээ ч ганцаардлаа.

эвлэрч дуус
эвлэрч дуус
2020-10-28 20:52

ХҮРЭЛСҮХ сагсуурч давхисаар нэг мэдсэн мөнгөгүй нөхөдгүй хэдэн долоогчидтой үлдсэн. Ми харин санаа гэж чэнжүү учир ийм үе ирэхийг нь хүлээж суусан биз

Эмээ
Эмээ
2020-10-28 23:39

Битгий худлаа ухуулагө хий. Ард түмэн ухаантай.

bidnii uyd hereggui
bidnii uyd hereggui
2020-10-28 20:54

Manan sunuusei ardchililal mandan badraasi arlsan dotortoi uls turuus z##laasai bidnii uyd iim.humuus hereggyi

Зочин
Зочин
2020-10-28 22:44

Хятадын эрлийзүүдийг төрөөс үүрд �######�уул!

харж байгаарай
харж байгаарай
2020-10-29 07:52

Си зангирсан өшөөгөө авч л таарна. Хэдэн жилээс Хүк шэж нэг хөөрхий хүн гарч ирнэ дээ харж байгаарай

Listen
Listen
2020-10-29 07:54

Mashindaa sonsoj bna yum.hugjuud saahan boljee

Зочин
Зочин
2020-10-29 11:48

Д

ззззз
ззззз
2020-10-31 06:58

үнэн бичжээ, ардчилсан намыг тарааж, улс эх орноо, ард иргэдээ хамга�##�ахад нэгдсэн нь дээр дээ. олон намын сөргөлдөөнөөс монголчууд сүйрч, хүчгүй болж, гадныханы зууш болж, тусгаар тогтнол ч аюулд орохоор болж мэдэхээр болжээ, эдийн засгийн хувьд сэхэхэд хэцүү болсоор, хамаг үнэ цэнэтэй байг�##�ийн түүхий эдийн ордууд, стратегийн эрдэс баялгууд, нөөцөө хямд баяжм�##� төдийхний үнэ ханшаар хэдэн зуун мянга, хэдэн сая тонн тонноор дэлхийд ховордсон байг�##�ийн үнэт бүтээгдэхүүнээ вагон вагоноор нь ачиж зөөсөөр эцэст нь үлдэж буй сүйрсэн хоосон газар нутагт хаягдлын үүсмэл уул овоолгууд үлдсээр байгаа нь энэ ардчил�##� нэртэй монголыг хувааж идээд, хөгжиж баяжсаар буй гадны улс орны том том толгойлогч бүлэгллүүдийн зохиомол хуйв�##�дааны системтэй бодлогоор манай олон намын улс төрчид эх орноо худ�##�дсаар байгааг больж, нэгдэж, эх орноо хамга�##�аасай, Монголчууд улс төржихөө болиосой...

Холбоотой мэдээ

Back to top button