Сурвалжилга, Нийтлэл

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ: МАН Нийслэлийг “пиардах-” гэсэн биш жидүүгийн дайныг эхлүүлэх вий

-НИЙСЛЭЛИЙГ “ӨНГӨЛӨХ”-ИЙН ТУЛД ТОСК-ИЙГ “ШАЛДАН” ХОЦРООСНЫ УЧИР-

Ардчилсан намын үед Төрийн орон сууцны корпорацийг байгуулж, мөнгөөр нэг “балгадсан”.  Анхнаасаа ТӨҮГ эсвэл өмчит компани хэлбэрээр байгуулаагүй. Тиймээс ч тухайн үеийн удирдлагуудад хэт их эрх мэдэл очсон байдаг. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй. Засаг төр солигдохтой зэрэгцээд ТОСК-д хэт их мөнгө төвлөрүүлэх, дарга нарт нь эрх мэдлийг шууд өгөх нь буруу гэдэг нь харагдсан билээ.

ТОСК-ийн анхлан удирдсан дарга нар нь АТГ-т шалгагдаад эхлэнгүүт дураар зоргоор мөнгө төгрөг зарцуулдаг байдал өөрчлөгдөж, Хөгжлийн банк ч санхүүжилтээ учир замбараатай олгох тал дээр анхаарч эхэлсэн байдаг. Энэ хүрээнд өнөөгийн түрээслэхээр бужигнаж буй “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг барьсан билээ. Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан уг бүтээн байгуулалтын бүхий л ажлыг ТОСК нугалсан.

Гэтэл яг  орон сууцны хорооллоо ашиглалтад өгдөгийн даваан дээр гэнэт нэг өдөр Засгийн газраас Нийслэлийн орон сууцны корпорацид шилжүүлэх шийдвэр гаргачихав. Яагаад шилжүүлэх болсон талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан тодорхой хариулт хэлсэнгүй. ТОСК-ийг удирдаж яваа П.Жасрай агсны ач хүү Ж.Хичээнгүй ч юм дуугарсангүй. Усанд хаясан чулуу мэт алга болов.

Яагаад “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг гэнэт Нийслэл рүү шилжүүлэх болов гэх асуулт эндээс үүсч байгаа юм. Хариулт нь, ердөө л улс төр.  Бүр тодруулж хэлбэл, УИХ, НИТХ-д олон мандат эзэлдэг Нийслэлчүүдийн саналыг  татах эрх баригч намын зорилго байв. Сонгуулийн жил  Нийслэлийг хийж бүтээсэн юмтай харагдуулах гэсэн санаа л даа, товчхондоо бол.

Ингэж Нийслэлийг-ийн  “өнгөлөх”-ийн тулд ТОСК-ийг “шалдан” хоцроосон билээ.

-ӨНГӨ ОРОХ ГЭСЭН БИШ УЛАМ МУУ НЭРД ДАРАГДАХ ВИЙ-

Энэ өдрүүдэд НОСК-иас “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг түрээслээд өмчлөх, түрээслэн суух хоёр хэлбэрийн бүртгэлийг зарлав. Ёстой жинхэнэ бужигнаан. Дээр дооргүй “Яаж түрээсийн байранд орох вэ. Арга ширэг байна уу” гэсэн хүмүүс. НОСК-ийндарга Б.Сүхбаатар руу өдөрт УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, МАН-ын удирдах шатныхан, агентлагийн дарга нар хэдэн арваараа залгаж, түрээсийн орон сууцанд хүн оруулах асуудал ярьдаг гэх.

Өнөөх нь мэдээж залуу хүн. Жидүүгийн дуулианыг үргэлжлүүлэх вий гэсэн мөнхийн айдастай. “Журам нь чанга байгаа. Ер нь хэцүү” гэх хариултыг ихэвчлэн өгдөг гэх. Үнэн худал нь мэдэгдэхгүй ч ТЭРБЭЭР “Найдвартай болгож өгнө” гэж ам алдсан  сураг ч байна. Доогуур ажилладаг улсууд нь “10 сая төгрөг өгчих. Тэгээд болгоод өгье” гэж үнэнээсээ ярьсан. “Үгүй, яриагүй. Иргэд зохиомол хардлага үүсгэсэн” гэхчлэн хаа сайгүй ХОЁР ТАЛТ ХАРДЛАГА.

Энэ байдлаараа ном журмаар нь явууллаа ч дараа нь маш их хардлага үүснэ. Гомдсон иргэд олноор гарч ирнэ. Шалгуулах хүсэлтийг хууль хяналтынханд өргөнө, нэгнээ матна. За, тэгээд бүгд биш  юм аа, гэхэд эрх барьж байгаа нам хэдэн байр зохицуулах нь ч тодорхой. Тэдгээр нь илчлэгдэхгүй гэх ямар ч баталгаагүй. Ийм л бужигнасан байдал үүсэв.

Нийслэлийг хийсэн, бүтээсэн юмтай харагдуулах гэсэн Засгийн газрын мэргэн санаа эцэстээ  улам ч муу нэр нэмэх бодит эрсдэл үүсгэлээ гэж харж болохоор. Одоо нэгэнт Засгийн газраас шийдвэр нь гараад, НОСК нь түүнийг хэрэгжүүлээд эхэлсэн.

Олон түмэн харсаар байхад дахин жидүүгийн үлгэрийг давтав. Хяналт асар сайжирсан шүү. Сонгууль ойртсон шүү гэдэг үгийг Нийслэлд дахин дахин сануулууштай.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-22 16:05

Generic Avanafil Kamagra Oral Jelly Prix [url=http://gaprap.com]viagra[/url] Levitra Uberdosierung Keflex And Dizziness

Холбоотой мэдээ

Back to top button