Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРА: Энэ удаагийнх миний сүүлчийн найдвар. Дахиад бүтэлгүйтвэл “Мангир”-аа болино

-Экологийн цэвэр зөгийн балаар хэрэглэгчдийг хангах нь “Мангир” брэндийн гол зорилго-

“Eguur.mn” сайт “Үйлдвэрлэгч” буландаа энэ удаа дуучин, жүжигчин Нара буюу М.Нарантуяагийн зөгийн балны “Мангир” брэндийг онцоллоо.

“МАНГИР”-АА ГАРГАСАН МААНЬ ГЭНЭТИЙН ШИЙДВЭР БАЙСАН

-Дуучин, жүжигчин, улс төрч гэх мэт олон тодотгол Нараг дагадаг. Зөгийн аж ахуй эрхэлж, “Мангир” брэндээ гаргах санаа танд хэрхэн төрөв?

-Ер нь зөгийн аж ахуй эрхлэхээр шийдсэн маань гэнэтийнх байсан. Зөгийн балны бүтээгдэхүүн гаргах, брэндтэй болох мөрөөдөл минь 2008 оноос эхлэлтэй. Түүндээ хүрэхийн тулд нэлээд удаан судалж, төлөвлөлөө. Зөгийн бал бол ямар нэгэн хольцгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн. Хүнсний бүтээгдэхүүн учраас өөрөө зөгий үржүүлж, тордон, өсгөөд хураасан зөгийн балаа брэнд болгох нь зүйтэй гэж би бодсон юм. Тийм учраас 2018 онд зөгий худалдаж аваад, зөгийчин болсон доо.

-Зөгийн аж ахуй эрхлэх туршлага өмнө нь танд байсан уу?

-Ямар ч туршлага байгаагүй. “Айвал бүү хий. Хий бүү ай” гэдэг шүү дээ. Яг тийм л юм болсон. Амьд амьтантай харилцаж байгаа, өсөх, эндэх нь надаас шууд шалтгаалсан тул маш богино хугацаанд туршлагажиж, суралцахаас өөр арга надад байгаагүй. Нэгэнт чадна гэж зориод 100 бүл зөгий авчихсан болохоор зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэсэн. Азаар юмыг маш хурдан сурдаг, дасдаг чадвар маань их тус боллоо. Мэдээж олон хүний туршлагаас суралцан, зөвлөгөө авсаар байгаа. Сургалт, төслүүдэд идэвхтэй хамрагдан, ур чадвараа ахиулсаар байна. Анхандаа зөгийнүүдийнхээ учрыг олохгүй их сандардаг, хатгуулдаг байсан. Одоо тэр бүхэн ард хоцорсон. Мэдээж бүх зүйлийг 100 хувь сурч, мэдэх боломжгүй. Би одоо ч суралцсаар, туршлага хуримтлуулсаар байгаа.

Зөгийчний туршлагаас үл хамаарах зүйлс зөгийн аж ахуйд их. Байгаль, цаг уурын орчин, хүйтэн, дулаан гээд маш олон зүйл нөлөөлдөг. Дээрээс нь намар, хаврын арчилгаа, тэжээл, зуны маллагаа, өвөлжөө их чухал. Бэрхшээл ихтэй, ээдрээтэй аж ахуй л даа.

МАНГИР ЦЭЦГИЙГ БЭЛГЭДЭН БРЭНДЭЭ ИНГЭЖ НЭРЛЭСЭН

-Тэгэхээр та өдрөөс өдөрт суралцсаар байгаа юм байна. “Мангир” брэндийн нэр, савлагаа сонирхолтой санагдлаа. Нэр нь ямар утгатай вэ?

-“Монголын нууц товчоо”-нд гардаг цэцэг л дээ. Чингис хаан амь гарах гэж явахдаа гогод мангираар ундаалж гэж бичсэн байдаг. Мангир маш гайхалтай цэцэг төдийгүй хүнсний ногооны төрлийн ургамал. Анхилам үнэртэй, гоёмсог цэцэг. Түүх, мангир цэцгийн өнгө, үнэр, үзэмжийг нь бодолцож байгаад брэндээ ингэж нэрлэсэн юм. Үүний сацуу Түнхэл тосгоны ууланд, төвөөсөө 20 км алслагдсан газар зөгийгөө аваачиж оторлуулдаг. Тэр хавьд мангир цэцэг битүү ургадаг.

Савны тухайд нарийн бодож, төлөвлөж байгаад ийм загварыг сонгосон. Брэндийн өнгө төрхөд сав их чухал. Хэрэглэгчид зөгийн балыг маань хэрэглэснийхээ дараа саванд нь хүссэн зүйлээ хийх, хадгалах, дахин ашиглах боломжтой. Зөвхөн “Мангир” брэндэд зориулж Хятадад захиалгаар хийлгэсэн сав.

-Зөгийн балны олон брэнд бүтээгдэхүүн Монголд бий. Тэдгээрээс “Мангир”-ын давуу тал, онцлог юу вэ?

-Зөгийчин бүхэн зөгийгөө сайн малладаг, торддог байх. Манай монголчууд цагаан идээндээ гурил, элдэв зүйл хольдгийг нь хүмүүс мэддэг болсон шүү дээ. Үүний нэгэн адил зөгийчдийн дунд ч мөн тийм асуудал бий. Тийм учраас л “Мангир” брэндээ бий болгохоор зорьсон юм, би. Түнхэл тосгон харьцангуй сэрүүн, чийглэг. Тэнд ургаж буй цэцгүүдэд антиоксидант чанар маш өндөр. Тухайн газрын байршил өндөр, сэрүүн байх тусмаа цэцэгний ургах хугацаа богино. Тийм цэцэгнээс гаргаж авсан зөгийн балны амт тэс өөр.

Манай хэрэглэгчид “Мангир”-ыг амсаад “Хөөх, ямар гоё юм бэ. Жаахан байхад зөгийн бал яг ийм амттай байсан шүү дээ” гэж уулга алддаг. Зөгийн балны харшилтай гэж бодож явдаг маш олон хүн бий. Тийм хүн манай бүтээгдэхүүнийг хэрэглээд “Би харшилтай бус зүгээр л зөгийн цэвэр бал идэж үзээгүй юм байна” гэж гайхдаг. Ямар нэгэн хольцтой зөгийн бал Монголд байдаг. Үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалах нь ч бий. Үүнийг зөгийчид маш их эсэргүүцдэг. Тэгээд бас болоогүй ээ “Үйлдвэрийн аргаар гаргаж авав” гээд биччихдэг. Үйлдвэрийн аргаар гаргаж авсан зөгийн бал гэж хаана ч байхгүй. Харин бал байж болно, нэршлийн хувьд. Яагаад зөгийн бал гэдэг вэ. Зөгий нисэж яваад цэцгийн тоос хүртэн, түүнийгээ боловсруулаад, өдөржин, шөнөжин далавчаараа сэвсээр гаргаж ирж байгаа зүйл нь бал. Зунгааралдсан, шаргал өнгөтэй бүхэн зөгийн бал биш.

“ХҮНД ХЭЛЭХЭД ИЧМЭЭР ДАМШИГ ДАА” ГЭДЭГ ШИГ Л ЮМ БОЛЛОО

-Хэрэглэгчид “Мангир”-ыг сонгосноор 100 хувь экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж чадна гэдэг баталгааг та өглөө, тийм үү?

-Тийм ээ. 100 хувь нүүр бардам хэлж чадна. Яагаад гэвэл би өөрөө зөгийгөө маллаад, тордоод, балаа хураагаад, савладаг учраас итгэлтэй байна. Энэ жилийн хувьд бага хэмжээний зөгийн бал хураасан. “Хүнд хэлэхэд ичмээр дамшиг даа” гэдэг шиг л юм боллоо. Гэхдээ юу гэж голж, чамлах вэ. Жилийн дөрвөн улирал хөдөлмөрлөн, хичээж, зүтгэсний минь үр дүн шүү дээ. Хэчнээн бага бал цуглуулсан ч ашгийн төлөө гээд элдэв юм хольж, хэмжээг нь нэмэхгүй. Тийм зүйл хэзээ ч байж болохгүй. Цэврийн цэвэр, 100 хувь экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангах нь миний гол зорилго. Түүнээс ерөөсөө ашгийн төлөө бус. Өнөө жил би нийт гаргасан зардлынхаа 10-ны нэг хувийг нь ч олоогүй. Гэсэн ч ашгийн төлөө зүтгээгүй болохоор зорилгоосоо хэзээ ч ухрахгүй.

-Тэгэхээр монголчуудыг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, хэрэглүүлэх нь таны гол зорилго гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээрт, тийм. Гэхдээ мэдээж ашиг олох ёстой. Тэгж байж алдагдлаа нөхнө, бизнесээ өргөжүүлнэ. Гэтэл үүнд байгалийн хүчин зүйл их нөлөөлдөг. Өнөө жил бороо их орсон, нар бага гарсан нь зөгийн балны хэмжээнд нөлөөллөө. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг яах ч аргагүй. Тийм биз дээ. Тэгэхээр чамлахаар чанга атгахаас өөр аргагүй. Нөгөө талаар их сайхан буянтай ажил. Зөгий маань байгаль дэлхийн өнгийг сэргээнэ. Зөгийн бал хүний эрүүл мэндэд олон талын ач тустай.

ЭНЭ ЖИЛ 100 ГАРУЙ КГ ЗӨГИЙН БАЛ ХУРААЖ АВСАН, ЧАМЛАХГҮЙ ЭЭ

-Ер нь энэ жил хэдэн кг зөгийн бал хураав?

-100 гаруйхан кг-ыг хурааж авсан. Энэ жил цөөн бүл зөгийтэй байлаа. Учир нь өнгөрсөн онд өвөлжөө маань бүтэлгүйтсэн. Үүнд нөлөөлсөн бас бус шалтгаан бий. Тийм зүйл яриад яах вэ. Зөгийн аж ахуйн салбарт маш олон бэрхшээл, ээдрээ бий. Тэр болгоныг яриад явдаггүй. Гомдоллож байгаа юм шиг бусдад санагдаж магадгүй. Хэцүү зүйл маш их бий. Адаглаад л одоо хүртэл өөрийн гэсэн өвөлжөөгүйн улмаас зөгийнүүдээ хэрхэн өвөлжүүлэх талаар санаа зовж явдаг. Нэг  их аз жаргалтай зөгийгөө цэцгэн дээр аваачиж тавиад, нөгөөдөх нь гүйж очоод балаа гаргаад, би савлаад л болчихдог ажил биш. Энэ хооронд олон эрсдэл, бэрхшээл бий.

Энэ зун би 20-хон бүл зөгийтэй байсан. Өнөө жил Дархан-Уул аймагт өвөлжүүлнэ. Уг нь өнгөрсөн хавар 72 бүл зөгий гарч ирсэн ч 69 нь байхгүй болсон. Санхүүгийн хувьд тооцоолоод үзэхэд 70-аад сая төгрөгийн хохирол амссан гэсэн үг.

-Байхгүй болсон гэдэг нь...

-Эндчихсэн, зарим нь байгальд гарчихсан. Байгалийн хүчин зүйл, маллагаа, арчилгаа нөлөөлсөн. Гаднын хүчин зүйл байж болно, өвөлжөө ч нөлөөлсөн байх. 100 бүлээс олон зөгийтэй болоод, аж ахуйн хэлбэрээр хөгжүүлэхийг зорьж буй хүнд өвөлжөө зайлшгүй хэрэгтэй юм байна. Би энэ бизнесээ эхлүүлэхдээ ХААН банкнаас бизнесийн зээл аваад, 100 бүл зөгий худалдаж авсан. Гэтэл бизнесийн зээлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд ашгаа богино хугацаанд олох боломж хомс. Бараг байхгүйтэй адил. ЖДҮ-ийг дэмжих зээл, тусламж зорилтот бүлэгтээ хүрдэггүй, авах учиртай, жинхэнэ хөдөлмөрлөж яваа хүмүүс нь авч чаддаггүй. Зорилтот бүлэг нь авах гэхээр зээлийн хэтэрхий өндөр барьцаа, босго давахыг шаарддаг.

Харин дундын зуучлагч хүмүүст дандаа олддог. Зуучлагч нар сайн дурын байгууллага, холбоо, нийгэмлэг төлөөлөөд, хөндлөнгөөс харахад зөгийчдийн төлөө юм шиг хэрнээ тийм биш. Яс юман дээр гол зорилго нь нөгөө л төрөөс олгож буй зээл, тусламжийг авах. Ийм башир аргатай, муйхар зорилготой төрийн бус байгууллага маш олон бий.

ЖДҮ-г ДЭМЖИХ ЗЭЭЛ ТӨРИЙН БИЗНЕС БОЛЧИХСОН

-Та ер нь ЖДҮ болон бусад зээлд хамрагдсан уу, хөөцөлдөж байсан уу?

-Амьхандаа хамрагдах гээд төслөө бичээд, бүх юмаа бэлэн, жин тан болгоод очихоор барьцаа хөрөнгөн дээр гацдаг. “За, за. Больё” гэхээс өөр аргагүй. Гэтэл яг үнэндээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлүүд төрийн бизнес болчихсон. Төрийн томчууд албан тушаалаа урвуулан ашиглаад ЖДҮ-г дэмжих сангаас яаж зээл авдгийг бүгд мэддэг. Төрийн энэ гажуудсан тогтолцоог арилгахгүй бол жинхэнэ ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч яваа үйлдвэрлэгчдэд зээл хэзээ ч олдохгүй. Үүнээс болж хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбар хөгжихгүй байгаа юм шүү дээ.

-Энэ гажуудсан тогтолцоог арилгахад хамгийн чухал зүйл юу вэ. Яавал зээл, тусламж жинхэнэ эздэдээ очдог болох вэ?

-Төр, засаг ийм шударга бус тогтолцоог бий болгочихсон, иргэд нь үүнтэй тэмцэхгүй байгаа өнөө цагт үнэндээ хэцүү. Би ингэж хөөцөлдөөд авч чадахгүй байна гээд бодохгүй юу. Жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж яваа хүн шүү дээ. Хөдөө орон нутагт байгаа, хэдэн зөгийгөө, малаа, ургацаа гээд гэрээсээ холдож чадахгүй байгаа хүнд зээл олдох уу.

Санхүүгийн томоохон тусламж л гэнэт орж ирэхгүй л бол үйлдвэрлэлээ хөгжүүлнэ, өргөжүүлнэ гэдэг үнэхээр хэцүү. Үйлдвэр, цех, савлагаа, өвөлжөө, зөгийн бүлээ нэмэх гээд маш хэрэгцээт зүйл бий. Ерөөс хөгжүүлэхэд санхүү л чухал. Хэчнээн сэтгэл байгаад санхүү дээрээ гацсан хүн олон. Би л гэхэд анх 100 бүл зөгийтэй эхлүүлээд одоо ийм байдалтай байна.

Гоёосоо илүү адармаатай, хүнд хэцүү, бэрхшээлтэй зүйл нь олон. Гурван жилийн турш өвөлжөөгүй, тог царайчилж байхаар үнэндээ шантардаг юм байна.

ХАМТРАГЧИД МААНЬ “БОЛИЛОО” ГЭЭД ЯВАХАД НЬ БИ ГАНЦААРАА ТОРОЙГООД ҮЛДСЭН

-Одоо зөгийний өвөлжөө, тог цахилгааны асуудлаа бүрэн цэгцэлсэн үү?

-Цэгцрээгүй ээ. Батлан хамгаалахын их сургуулийн харьяа “Шонхор” зуслангийн байрыг түрээслэн, тэнд зөгийгөө үржүүлдэг. Эхний ээлжинд гэрээгээ гурван жилээр хийсэн. Гэрээгээ миний бус хамтын компани үүсгэнэ гэж байхдаа хийсэн байсан. Анхандаа хамтрахаар нэгдсэн хүмүүс гэнэт “Болилоо” гээд явангуут би ганцаараа торойгоод үлдсэн. Хүн хүч, танил талгүй хүн чинь тэндээ л үлдэхээс өөр арга байгаагүй.

-Тэгэхээр та анх эхлүүлэхдээ ХААН банкнаас зээл аваад, олуулаа эхлүүлсэн юм байна, тийм үү?

-Бүх хөрөнгө оруулалт, зуслангийн байрыг хамтран түрээслээд орсон. Би тэгээд бусад хүнийг өөр шигээ л бодохгүй юу. Гэтэл тийм биш юм билээ. “Шонхор” зуслангийн байрыг засварлаад орчихсон нь надад их тус болж байна. Хэрвээ тэгээгүй бол зөгийгөө ойрхон маллах газаргүй, байргүй хэцүүднэ. Зөгийгөө Улаанбаатар руу ойрхон авч ирэх боломжгүй. Богд ууланд тавилаа гэхэд хэрхэн хариулж, асрах вэ гэдэг асуудал тулгарна.

Зөгийгөө үржүүлэх нутаг, байр, өвөлжөө, сав, хайрцаг гээд маш олон зүйлийг сайтар тооцоолох хэрэгтэй юм билээ. Зөгий байгаад л бүх зүйл болчихгүй. Байрлах газраасаа хаана зөгийгөө нутаглуулах вэ. Үргэлж л эргэж тойрч байхгүй бол зөгий сүрэглэнэ. Жишээлбэл, 1000 болгоод үржүүлсэн зөгий нэг өдөр 500, 500-гаараа хоёр хэсэг болоод хуваагдана гэсэн үг. Тал нь үлдээд, 500 нь байгаль дээр гарах жишээний. Ийм эрсдэл ч бий. Би ч бас зөгийгөө сүрэглүүлээд зөндөөг байгальд “алдсан”. Тэгж “алдвал” зөгийчний буруу. Муу зөгийчин л гэсэн үг. Өнгөрсөн жил би яг дэргэд нь байж байгаад зөндөөг “алдсан” шүү дээ.

-Жилийн турш улиралд уйгагүй хөдөлмөрлөн байж үржүүлсэн зөгийгөө тэгээд байгальд “алдах” харамсалтай нь мэдээж.

-Тэгэлгүй яах вэ. “Ёоо, хаанаас олно оо. Ойрхон буучихсан байгаасай” гээд л хайдаг. Зөгий эхэндээ маш ойрхон газар буудаг. Тэндээ ганц, хоёр хонодог. Тэндээсээ бүр хол явдаг. Тэгж явахаас нь өмнө бүл зөгийнүүдээ олж авсан нь зөндөө, “алдсан” нь ч цөөнгүй.

ЗӨГИЙНҮҮДЭЭ ХҮҮХДЭЭСЭЭ ДУТАХГҮЙ ХАЙРЛАДАГ

-Улаанбаатарт байхдаа зөгийнүүддээ үргэлж санаа зовж, зөгийчнөөсөө асуудаг уу?

-Ёстой хүүхдээсээ дутахгүй хайрладаг шүү дээ. Даарч байгаа болов уу, өлсөөд эндчих вий гээд л санаа зовдог.

-Зөгий эзнээ таньдаг гэдэг. Таныг таньдаг уу?

-“Хүүе, Нара сайн уу” гэдэг шүү дээ (инээв). За, тоглосон юм аа. Ер нь зөгий маш сайн үнэрч амьтан. Эзнээ үнэрээр нь таньдаг. Намайг одоо таньдаг болчихсон. Ер хатгахаа больсон. Анхандаа ёстой олон удаа хатгуулсаан. Нэг удаа бүр зөгийгөө зөөж байсан юм л даа. Нэг хайрцагных нь таг сайн таглагдаагүй байсныг би анзаараагүй. Яг зөөж явахад толгой дээр асгараад. Хэд ч хатгуулсан юм бэ, бүү мэд. Шөнөжин халуурч хоносон.

-Зөгийг нь хэдэн хүн үржүүлдэг вэ?

-Манайх үндсэн хоёр зөгийчинтэй. Одоо зөгийнүүдээ Хушаатад авааччихсан байгаа.

ХЭРЭГЛЭГЧИД “МАНГИР”-ЫГ АМТАРХАН ИДЭЖ БУЙГ ХАРААД ИХ УРАМ АВДАГ

-Зөгийчин хүний хамгийн сайхан зүйл юу вэ?

-Экологийн 100 хувь цэвэр бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж буйгаараа бахархдаг. Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг амтархан идэхийг хараад их урам авдаг. Манай гэрийнхэн зөгийн балны ачаар ханиад, томуу ер тусахаа байсан.

-Хамтран ажиллах, санхүүжүүлэх санал танд хэр их ирдэг вэ?

-Монгол хүний нэрэлхүү зан надад ч мөн бий. Өмнө нь ямар ч бэрхшээл тулгарсан түүнийгээ бусдад хэлэхгүй, даваад гарна гээд л зүтгэдэг байлаа. Одоо шантраад зах зухаас нь сая ярьчихлаа.

БИЗНЕСТ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН МӨНГӨӨ НАЙЗДАА ЛУЙВАРДУУЛААГҮЙ БОЛ...

-Та түрүүн энэ онд гаргасан зардлынхаа 10-ны нэг хувийг нь ч нөхөж чадаагүй гэлээ. Тэгэхээр энэ алдагдлаа хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Алдагдлаа нөхөх боломж байхгүй. ЖДҮ-ийг дэмжих зээл, бусад зээл нь мань мэтэд олддог бол сайхан л байна. Тэгвэл санхүүгийн эрсдэл бага хүлээгээд, хэрэгтэй юмнуудаа авчихмаар байна. ЖДҮ-ийг дэмжих зээлийг авчихдаг бол сайхан л байна. Даанч тэр барьцаа хөрөнгө, энэ тэр нь байхгүй ээ, байхгүй. Үнэнээ л хэлье. Юу байх вэ дээ. Дээр нь маш том бизнест хөрөнгө оруулалт хийгээд найздаа алдчихсан. Монголд чин үнэнчээр хөдөлмөрлөж, зүтгэж яваа нь хохирдог, залилсан, хууль бус аргаар амьдарч байгаа нь хождог болчихоод байгаа нь харамсалтай. Ийм нийгэм үнэхээр шантруулж байна. Найздаа тэгж мөнгөө луйвардуулаагүй бол подхийсэн өвөлжөө бариад, бизнесээ улам хөл дээр нь босгочих байлаа.

-Нэлээд шантарч, санхүүгийн хувьд багагүй хүнд байдалд орчихсон байгаа юм байна. Энэ байдлаараа хэр удаан тэсэх вэ?

-Энэ удаа эцсийн хүчээ шавхаад, ирэх жил хөл дээрээ босох гээд үзье. Он гараад хэдэн зөгийн бүл үлдэх нь үү. Улаанбаатараас Дархан орох зам ямар билээ. Тэр чигээрээ бартаат замын уралдаан шиг юм болдог. Түнхэл тосгон руу, тэндээс зөгийгөө нутаглуулсан ууланд очихын тулд овоо бартаатай замыг туулдаг. Заримдаа үнэхээр шантардаг. “Би яг юу хийгээд байгаа юм бэ” гэж өөрөөсөө асуудаг. Байнга шаварт суугаад, орой үдэш айгаад л. “Ингэн, ингэн явж байхаар больчихооч” гэж өөрөө өөртөө хэлдэг. Тэгсэн ч бууж өгөхийг би хүсээгүй. Тийм хэцүү бүхнийг даваад жаахан зөгийн бал хураахаараа шантарч, ядарч, туйлдсанаа мартчихдаг. Үнэхээр их урам авдаг. Зөгийн аж ахуйн, зөгийчин хүний аз жаргал, кайфыг жинхэнэ утгаар нь мэдэрдэг. Надад том зорилго байгаа, түүндээ хүрэхийн төлөө бүхнийг зориулна, шантрахгүй зүтгэнэ.

-Танд гарц гаргалгаа, шийдэл бий юү?

-Зөгийн бизнестээ хөрөнгө оруулагч татаж авъя. Хувь хүн талаасаа намайг дэмждэг хүн байж болно. “Энэ нэг юмыг дэмжээд өгчих юм сан” гэж бодож яваа ч юм бил үү. 100-300 бүл зөгийтэй болоод, олон тонн зөгийн бал хураадаг болчихвол гадаадад зах зээл байна. Тийм гарцыг хараад надад итгэх хүн, албан байгууллага гарч ирээд ивээн тэтгэвэл сайхан байхгүй юу. Ирэх онд дахиад бүтэлгүйтвэл би шантарч магадгүй. Ер нь энэ удаагийнх миний сүүлчийн найдвар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Erdene
Erdene
2020-10-30 09:17

Шантарч болохгүй г�##�т тэрэг хөдөлсөн шүү дээ амжилт хүсье.

Зочин
Зочин
2020-11-26 20:49
Reply to  Erdene

Миний дүү гаргасан "Мангир брeнд"-ээ сайн зээл.Үнэхээр цэвэр бол ( Надад итгэж байна. Энэ охин үнэний төлөө ) сав�##�гаа энэ тэр даг�##�дах брошур ч юм уу? Хэвлээд өндөрхөн үнээр гаргана аа.Тэгээд хөрөнгө оруул�##�т зээл тусламж ( ГАДНЫ тусламж авч ) болно шүү дээ.Япон хэлтэй юм чинь япончууд өөрсдөө ориг юм хийдэг улс.Япон луу гаргая гээд хамтарч.Миний дүү бууж өгч болохгүй шүү.Зорьсны эцэст мөрөөдөлдөө хүрдэг.Нэрэлхэх юм юу байнa.Хүний тусламж хэрэгтэй бол " Нара"- даа туслаарай гэхэд захын хүн туслана.

Ebi
Ebi
2020-10-31 06:57
Reply to  Erdene

Amjilt

Ebi
Ebi
2020-10-31 06:56
Reply to  Erdene

Naraa butehgui

Zochin
Zochin
2020-11-02 15:07
Reply to  Ebi

Yaagd naraag butehguiee geed bgamb

Зочин эмэгтэйгээс .
Зочин эмэгтэйгээс .
2020-11-02 20:46
Reply to  Zochin

Хаа очиж хөнгөн амьдр�##� бэлэн мөнгө шүтдэг хүүхнүүдийн хажууд Нара мундаг хүүхэн шүү. Шулуун шударга ярьчдаг, ажилсаг дайчин байдлыг нь үнэлдэг. Ийм бүсгүйчүүд чинь муухан эрээс ч дээр . Нарад амжилт хүсье!

mgl
mgl
2020-10-30 09:42

Нарантуяаг дэмжиж байна. Өөрийн боломжоороо дэмжлэг үзүүлэх боломжтой

Зочин
Зочин
2020-10-30 09:48

Мангир гэдэг юм уу? Зөгийн б�##� ургамлын тоосны харшилтай хүнд сайн. Хавар болохоос өмнө намар 10,11 сараас л зөгийн б�##�тай т�##�х нэгийг өдөр бүр идээд байв�##� хавар �##�лерги чинь бага хөдлөх болно.

Зочин
Зочин
2020-11-02 13:33
Reply to  Зочин

5

123
123
2020-10-30 10:36

мундаг хөдөлмөрч хүүхэн юм аа амжилт

jj
jj
2020-10-30 11:33

нара мундаг дайчин бүсгүй шүү. Ганц бие ийм мундаг байгаа юм чинь түшиж тулах эр нөхөртэйсэн бол үнэхээр б�##�айг нь аваад байяа гэтэл нь б�##�аа хурааж байгаа байхдаа. Амжилт хүсье Нарадаа

Жаалаа
Жаалаа
2020-10-30 16:27

Дутуу үнэлэж явсан шүү!!!
Хатуужиж ухаан чангарч яваа бүсгүй чамд амжилт хүсье!!!!

Unshigch
Unshigch
2020-10-30 16:30

Amjilt husye. Chamaar baharhaj bn . Daichin busgui shuu

Зочин
Зочин
2020-10-30 18:00

Мундаг дайчин Нарадаа амжилт хүсье.

Zochin
Zochin
2020-10-30 19:21

Naraa mundag hodolmorch busgui yum bna amjilt husie shantralgui zoriso doo hureerei gej helii

Zochin
Zochin
2020-10-30 21:19

Энэ ждү-гийн зээлийн зуучлагчид гээд хувь өндөр аваад байгаа хүмүүсийг яах вэ. Үүнийг засахгүй бол дампуурлаас олон хүн хохирно доо. Нара бол гайхамшигтай бүсгүй. Хайр хүрмээр.

Чука
Чука
2020-10-30 22:50
Reply to  Zochin

Сайхан бүсгүйд амжилт хүсэе. Мундаг юм

Amra
Amra
2020-10-31 05:25

Hudulmurch saihan busgui , olon hun ulger duurail avaasai

Мама
Мама
2020-10-31 10:08

Чад�##�тай бол туслах юмсан одоо үед үнэнч хүн ховор шүү

Дэмжигч
Дэмжигч
2020-10-31 11:15

Хөдөлмөрийн үр шим хариу заав�##� ирнэ. Бүү шантраарай

Шижир
Шижир
2020-11-01 12:02

Нарагийн б�##�ыг авмаар байна хаанаас авах уу

бат
бат
2020-11-01 16:18

хэзээ ч бүү бууу өг. 20-оосоо эхэл. тууштай бай. тууштай байдлыг орлох зүйл хорвоо дээр нэгээхэн ч үгүй.Ур чадвар үүнийг орлохгүй. Ур чадвартай мөртлөө үл бүтэх хүмүүс дэндүү их. Суут ухаан үүнийг орлохгүй. Уг ухаантай мундаг хүн юм байгаан даанч ... энэ үгийг сонсон байлгүй. Бараг хэлц үг болсон байх. Даанч гэдэг харамс�##�тай хэрэг. Боловсрол үүнийг орлохгүй. Агуу их боловсролтой ч асар хүнд хүмүүс хаа сайгүй.
Тууштай байд�##�, зүтгэл гэдэг харин үнэлж баршгүй их хүч. Яваад байгаарай, ямар ч гэсэн яваад бай гэдэг үг, энэ хандлага л дэлхийг өөрчилсөн.Өөрчилсөөр байх болно.

Setgelten
Setgelten
2020-11-02 14:28
Reply to  бат

Tiimshuu tuushtai baidal hicheel zutgeleeree hunii nutagt hudulmurlusniihuu ur shimiig hurtseer baina.Hichneen mundag chadvar baikaa geed ul buteh muu bodoltoi setgel zurhgui met aashildag humuus mash ih boljee.U en shudargaar yvaad adluulaad unuudur unaltand orood twd hatin uudluud baigaa met voobch alsuuraa tuushtai tebcheeretei baidal itgel zutgeltei shudarga hun l yldag horvoodoo.Ayndaa tsag hugatsaa haruuldag yum baina

зочин
зочин
2020-11-02 07:05

Мундаг хөдөлмөрч эмэгтэы юмаа амжилт хүсьё энэ б�##� хотод хаагуур зарагдаж бна худ�##�даж авнаа

Отгоо
Отгоо
2020-11-02 08:14
Reply to  зочин

Мундаг аа мундаг Чи чөднаа дүү минь зүтгээд бгаарай.

Zochin
Zochin
2020-11-02 08:51

Zugiin ba##aas ni hudaldaj avch l tus bolido yadaj chadhaara mundag emegtei ymoo

Зочин
Зочин
2020-11-02 09:42

Хэзээ ч бууж өгч болохгүй. Хорлох, дээрлэхэх, доромжлох хогийн шаарнууд зөндөө байгаа боловч, чи өөрөө хүчтэй байв�##� тэд цагийн эрхээр замаас чинь холдоно. Амжилт хүсье.

Zochin
Zochin
2020-11-02 14:18
Reply to  Зочин

bolohgui bol orhi oo,,,iluu zardal urehees omno,,!!!
Alim jims tari,,zogii shig teneed yvchihgui,,hajuud ni 1 bul zogii baihad bolno,,!

Дэмжигч
Дэмжигч
2020-11-03 07:10

Хаагуур зарж байгаа юм бэ? Цоглог бүсгүйдээ амжилт хүсье!

Чимэддорж
Чимэддорж
2020-11-10 15:31

Нараа чи мундаг байна Чиний өвөө Жанчивын багын найз байнаа ХХААХҮЯ-н дээр очвол дэмжлэг авах боломж байж магадгүй.Миний утас 91158233 Жанчивт эрүүл энх урт наслахыг ерөөж мэндчилж байна.Амжилт хүсье.

SeTGELTEI BUTEEGDEHUUNII TALAAR..ингэж ярих хүн одоо
SeTGELTEI BUTEEGDEHUUNII TALAAR..ингэж ярих хүн одоо
2020-11-16 15:45

Дэндүү...шударга..сайхан бн

SeTGELTEI BUTEEGDEHUUNII TALAAR..ингэж ярих хүн одоо
SeTGELTEI BUTEEGDEHUUNII TALAAR..ингэж ярих хүн одоо
2020-11-16 15:49

Яасан гоёо хоолой..ЯАСАН ҮНЭН ҮГҮҮД.ЯАСАН ИХ ХӨДӨЛМӨР.. ЖИНХЭНЭ МАЯГГҮЙ..БОДИТ ЯРИА...АГУЖ

т
т
2020-11-21 03:04

нара тураачдээ ямар бүсгүй байлаа даа үеийнхэнтэйгээ л байлаа ,юм юм юмыг чи чаданшдээ

тмэ
тмэ
2020-11-21 03:05

нара тураачдээ ямар бүсгүй байлаа даа үеийнхэнтэйгээ л байлаа ,юм юм юмыг чи чаднашдээ

Bavaa
Bavaa
2020-11-21 16:27

Za il targan yan han

зочин
зочин
2020-11-25 14:50

Нарад зөгийний аж ахуй хэцүү шүү шантарч болохгүй гол нь цэвэр б�##� гаргаарай аяндаа хэрэглэгч нар өөрсдөө мэддэг болно амжилт хүсье.

иргэн
иргэн
2020-11-30 21:03

Овоо ажилсаг, хүн юм байна шүү. Буруу ойлгож явсан байна. Гэхдээ ахын дүү одоо дахиж зүтгээд, улам л их шатах байх аа. Хүмүүс чиний сэтгэл санааг дэмжээд "битгий шантар" гэж байгаа байх. Гэхдээ эрсдэл ихтэй юм байна. Байг�##�ь руугаа нисээд л явчихв�##� чи хамаг мөнгөөрөө шатна. Арай тэгээд нисээд �##�га болчихгүй, бизнес хийсэн нь дээр байх аа.

Зочин
Зочин
2020-12-21 19:44
Reply to  иргэн

хуучин 7 -р гуанз гэж байсанд ресторан нээлээ гээд гараад байсан у болсон бэ? МӨНГИЙГ НЬ ЗАЛИЛСАН ЭТГЭЭД ИЧЭЭЧ, НЭРЭЭР НЬ САЙТАД ТАВЬЖ ОЛНЫ ШИВШИГ БОЛГООЧ. НАРА БОЛ АЖИЛСАГ ЮМАА. БАЛЫГ НЬ ХУДАЛДАЖ АВМААР БАЙНА. ХААНА ЗАРЖ БУЙВЭ?

Зочин
Зочин
2020-12-01 17:26

Uhaantai tevcheertei busgui.

Зочин
Зочин
2020-12-24 07:04

Yamar tsarai muutai ym bee. Bituu budag hernee l hudlaa haragdaad baih yum. Deerees ni yamar ch bolovsrolgui, zogiin talaar oligtoi medleg ch ugui uunees yaasan gej zogiin bal avah ym be? Bi law nasaaraa zogii urjuulj baigaa humuusees avhyg iluud uzne. Narag bol tsaraig n haraad aijiinshde hehe

zochin
zochin
2021-01-22 08:59

amjilt .chi chadnaaa.

Amjilt!
Amjilt!
2021-07-18 10:16

Mundag shudarga, uhaantai, ajilsag huuhen. Zaluuchuud iim l baih heregtei. Amjilt, az jargal, sain saihan buhniig husch baina!

zovrelioptor
zovrelioptor
2021-07-31 07:38

I haven?¦t checked in here for a while because I thought it was getting boring, but the last few posts are great quality so I guess I will add you back to my everyday bloglist. You deserve it my friend 🙂

zovre lioptor
zovre lioptor
2021-08-10 07:54

Hi there! This post could not be written any better! Reading through this post reminds me of my old room mate! He always kept talking about this. I will forward this write-up to him. Fairly certain he will have a good read. Thank you for sharing!

Батбаяр
Батбаяр
2021-08-24 07:28

Сайн уу?Нара. Бизнест чинь хэр хөрөнгө оруул�##�т хэрэгтэй бна.Хамтрах хүсэлтэй бол холбогдох уу.Утасны дугаар хэд вэ

zochin
zochin
2021-10-30 17:18

chuul ,durem ,juram gargaachee ter JD zeel gedegt . Uuchgui engiin irgeded tulchuu olgoj demjich estoi. Duu min buu schantar uzeed ald, amjilt chusei

Холбоотой мэдээ

Back to top button