НИЙГЭМ

522 нэр төрлийн эмийн үнийг 30-70 хувь хөнгөлнө

Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн “УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуулийн хэрэгжилт даваа гаригаас арваннэгдүгээр 2-ноос хэрэгжиж эхэлнэ. Тиймээс үүнтэй холбогдуулан, хуульд ямар, ямар нэмэлт өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хүргэхийг зорилоо.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг батлуулсан. 136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн эмийн үнийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргууллаа. Энэ удаагийн эмийн жагсаалт хэд хэдэн онцлогтой. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй 111 өвчинд тулгуурлан эмүүдийг сонгосон.  Жороор олгох, эмийн улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг шаардлагыг бүгд хангасан” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button