Нийгмийн

“Аавыгаа эцсийн замд нь үдэх хүсэлтэй эмэгтэйг тусгаарлалтаас гаргах боломжгүй”

Энэ сарын 17-нд Солонгосоос Монголд ирсэн эмэгтэй өчигдөр цахим хуудсаараа дамжуулан ирэх даваа гараг гэхэд тусгаарлалтаас гаргахгүй бол өлсгөлөн зарлана гэсэн. Тухайн иргэн тусгаарлалтаас гарч, аавыгаа эцсийн замд нь үдэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Мөн тусгаарлалтад байх хугацаандаа зулбасан гэсэн юм.

Дөнгөж сая Шадар сайд Ч.Содбаатар Засгийн газрын шуурхай хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байх үеэр сэтгүүлчид тухайн эмэгтэйг тусгаарлалтаас гаргах талаар асуусан юм.

Я.Содбаатар “Гадаадаас өвчинтэй зовлонтой, жирэмсэн гээд зөндөө л шалтгаантай хүмүүс ирж байгаа. Гэхдээ бид халдвар дотооддоо алдахгүйн үүднээс л бүх шийдвэрийг гаргана” гэсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button