УЛС ТӨР

Б.Чойжилсүрэн ба Ч.Хүрэлбаатар: МАН-ыг нэгдвэл амирлаж, хагарвал хоёр биенээ онилох “УВСЫН АНДУУД”

Дөрвийн дөрвөн парламент дамжиж Увс нутгийг төлөөлж буй Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын дундах ан цав гүнзгийрэх ч үгүй, эдгэрч аних ч үгүй царцжээ. Гэвч ил, далд бие биенээ түншдэг, чуулган, байнгын хорооны хуралдаан дээр маргаад амждаг нь бол хэвээр. Ерөнхийлөгчийн сонгууль угтан тал талд үүсээд буй гар барилцах, эвлэрэлцэх үзэгдэлд тэд нэгдэх үү, эсвэл 2016 оноос эхэлсэн толхилцоон нь ил буцлах уу.

-ХАГАРАЛ: Ч.ХҮРЭЛБААТАР Б.ЧОЙЖИЛСҮРЭНГ УВСААС ШАХСАН НЬ –

Энэ парламентаас эрхгүй сугарч үлдсэн Ц.Нямдорж цагтаа /2008 оны УИХ-ын сонгуулиар/ Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг Увс нутгийнханд анх “танилцуулсан” гэгддэг. Ч.Хүрэлбаатар “Шинэ цагийн Ю.Цэдэнбал” гэдэг пи-артайгаар явсан. Харин Б.Чойжилсүрэн Увс дахь бизнесийн замналаа эртнээс арьс шир, УАЗ-Фургон автомашин худалдах гэхчлэн хэлбэрээр хөл дээр нь босгочихсон цаг байв. Сайн эдийн засагч, сайн бизнесмэн хоёр эр ингэж анх парламентад хөл тавьжээ.

Дараа нь 2012 оны сонгуулиар тэд хамтран мөнгө тараасан хэрэгт холбогдож, АТГ-аас шалгуулна гэдэг мэдээлэл хөвөрч байв. УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татна гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг МАН, АН-ын тохироогоор тухайн парламентад үлдсэн гэж хөшигний ард яригддаг.

Ийм маягаар Увсаас давгүй ганзага нийлүүлэн улс төр хийж байсан ч тэд 2016 оноос түнжин хагарсан. Эхлэлийг нь Ч.Хүрэлбаатар тавьсан гэх дүр зураг харагддаг. Учир нь тухайн үед Увс аймгийн ЗДТГ-ын албан тушаалуудад тэр өөрийн хүмүүсийг томилуулж эхэлсэн гэх. Харин Б.Чойжилсүрэнд томилгоо элдэж явах “жижиг” зан байхгүй. Гэвч томилгоо маягаар өөрийнх нь нөлөөллийг Увсаас шахсанд дургүйцэж, эндээс тэд хэрүүлийн алим шидэлцэх болсон гэгддэг.

Нөгөөтээгүүр Увс дахь Баяд, Дөрвөд угсаатны асуудал ч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг тойроогүй. Аль 2012 онд сэвэлзэж эхэлсэн ийм хэрэггүй толхилцоон 2016 онд эрчимжиж, саяны УИХ-ын сонгуулиар бүр дүрэлзсэн гэх.

-МАН-ЫН ХОЁР ТУЙЛД ШИГДСЭН Ч.ХҮРЭЛБААТАР, Б.ЧОЙЖИЛСҮРЭН НАР-

Тэд аймаг дотроо хагараад зогсохгүй нам дотроо ч хоёр өөр бүлэглэлд шигдсэн гэдэг нь ойлгомжтой харагддаг. Давамгайлагч бүлэглэл ямагт хамгийн сайн толгойтой хүнээ Сангийн сайдаар тавина. Ч.Хүрэлбаатар У.Хүрэлсүхийг засаг барих бүх хугацаанд Сангийн сайдын албыг хашиж байна. Харин түүний өмнө Б.Чойжилсүрэн Ж.Эрдэнэбатын Засгийн газарт уг албыг 15 сарын хугацаатай хашсан байдаг. Нэгхэн улирлын дотор эдийн засгийг 2.9 хувиар өсгөж чадсан гэж Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа сайрхсан нь бий.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроход нам дотор Ч.Хүрэлбаатар дэмжигч талд, Б.Чойжилсүрэн мэдээж нөгөө талд нь зогссон. Засаг эргэхэд Төсвийн байнгын хорооны дарга байсан Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болж, Сангийн сайд байсан Б.Чойжилсүрэн Төсвийн байнгын хорооны дарга болж үлдсэн хоржоонт түүхтэй.

-ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ: ДАХИАД Л Ч.ХҮРЭЛБААТАР ДАНХАЙВ-

Ингээд 2020 оны УИХ-ын сонгууль болоход Б.Чойжилсүрэн шок авсан. Урьд, урьдны сонгуулиудад тэр дугаар нэгээр гардаг байсан бол энэ удаад дөнгөн данган гурваар жагсаж сонгогдсон. О.Цогтгэрэл илт давуу ялалт байгуулж, “эртний андууд” бараг л адилхан хувийн саналтай хоёр, гурваар орж ирсэн нь энэ. Бас Увсынхан тэдэнд бус хүмүүст, тэр дундаа АН-ынханд талтай болж эхэлсэн “эвгүй” дүр зураг харагдсан билээ.

Гэтэл орон нутгийн сонгууль залгалаа. Үүгээр Увсын тоглолт халуун өрнөсөн нь гарцаагүй. Анхнаасаа л Ч.Хүрэлбаатар өөрийн хүмүүсээ шахаж, Б.Чойжилсүрэнд мандат өгөөгүй гэж хөшигний ард яригдлаа. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатар аймагтаа дахин данхайж, орон нутгийн сонгуульд Б.Чойжилсүрэнгийн хүмүүсийг оруулсангүй. Б.Чойжилсүрэн үүнийг арай ч дор орлоо гэж үзнэ. Ингээд хүмүүсээ бие даагчийн статуснаас орон нутгийн сонгуульд зүтгүүлсэн. Энэ шугамаар МАН-ын 20-иод хүн бие даан Увсад нэр дэвшиж, тэднээс тав нь ялалт байгуулсан. Мөн ингэж нэр дэвшсэн хүмүүс дараа нь намаасаа хөөгдсөн гэх яриа бий. Тэдний дайн хамгийн сүүлд ингэж орон нутгийн сонгуулиар өрнөсөн юм.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Тэд одоо төсөв хэлэлцэх болохоор хаа нэг муухай харалцсан болоод ажин түжин сууж байна. Ерөнхийлөгчийн сонгууль угтаж буй тул МАН доторх бүлэглэл хэрхэх нь хамгийн сонирхолтой. Прогнозоор бол У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр хүчээ нэгтгэнэ. Хэрэв ингэж нам дотроо төвхнөвөл Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын дайсагналцал нам жим хэвээр үлдэх юм. Харин эсрэгээр нам дахин хоёр туйлд татагдаж, ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө элдэв шалдав урвалт, толхилцоон өрнөвөл тэд урьд, урьдныхаасаа ч хүчтэй зэвсгээр бие биенээ онилно. Өөрөөр хэлбэл Увсын хоёрын улс төрийг одоо МАН-ын дотоод уур амьсгал л  мэдэх болоод байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

    1. Муу ч сайн ч Хүрэлбаатарыг бол дэмжинээ яагаад гэвэл хэл амтай улсын эдийн засгийг толгойлж байгаа ч өнөөдрийн энэ бантан болсон олгарихын босгосон эдийн засгийг учрыг нь олох ганц хүн гэж харж байна. Эдийн засаг т####аасаа толгойгоо гашилган волькровк хийх ганц хүн нь мөн гэж харж байна. Хүрлээ хүчтэй зөв ####хам хийж сайн ажиллах хэрэгтэй таньд найдаж байна. Энэ хүн бүгдийг мэдэж байгаа шүү

  1. М. Энхболд гэж урд зүгийн зээ МАНАН-н эзэнийг хэзээ шоронд хийж Монголчуудыг амар байлгах вэ? Хүрэлсүх Оюунэрдэнэ нар юу гэж ярьж ард түмний дэмжлэгийг авлаа. М.Энхболд Элбэгдорж Монголд маш их гай тарина шүү.

  2. ЭНЭ ЧОЙЖИЛСҮРЭН ГЭЖ ХУВИА ХИЧЭЭСЭН ШУНАЛДАА ХӨТЛӨГДСӨН ХАНАЖ ЦАДАЖ БОЛДОГГҮЙ АМИН ХУВИА ХИЧЭЭСЭН ИЙМ ХҮН Л МАН ДОТОР ХАГАРАЛ БИЙ БОЛГОЖ НАМАА ЭВГҮЙ БАЙДАЛД ОРУУЛЖ МАН-Н НЭР ХҮНДИЙГ УНАГАНА ДАА ЭНЭ ХҮНД МӨНГӨ Л БАЙГАА БАЙХ ЧОЙЖИЛСҮРЭН ЧАМД ХЭДЭН ЗУУН ТЭР БУМ ТӨГРӨГ БАЙЖ БОЛНО БҮХ ЮМЫГ МӨНГӨӨР ШИЙДЭЖ БОЛНО ГЭДЭГ БОДЛООСОО САЛААЧ НААД МӨНГӨӨ ИЛҮҮ ХОР НАЙРУУЛСАН ЮМАНД ЦАЦАЖ ЯВАХААР НАРНЫ ХОРООЛОЛДОО НЭГ ЦЭЦЭРЛЭГ БАРИЧИХААЧ. НЭГ СУРГУУЛЬ БАРИЖ САНГИЙН САЙД БАЙХДАА УЛСАД ШАХСАН УЛААНБААТАРЫН 1-Р ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗАРТ ТА Л ХЭД ХЭДЭН ХОРООЛОЛ БАРИСАН ОДОО Ч БАРИЖ БАЙНА. НАРНЫ ХОРООЛОЛ ЧИНЬ ГУРВАН МЯНГА ГАРУЙ АЙЛЫН ОРОН СУУЦ ГЭЭ БИЗ ДЭЭ ЯАГААД ТЭНД АШИГЫНХАА ӨЧҮҮХЭНЭЭР СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИЖ ӨГӨХ СЭТГЭЛ БАЙДАГГҮЙ ЮМ. ЭНЭ ОЛОН ХОРООЛОЛЫН НЭГ ХОРООЛОЛ НЬ ТАНЫ АШИГ БОЛЖ БАЙГАА БАЙХ ШҮҮ.

  3. Чойжилсүрэнг Цайз зах дээрээс Төрийн ордонд Хүрэлбаатар нь өөрөө хөтөлж ирж өөртөө лай хураасан хүн дээ. 2012 онд Чойжилсүрэн мөнгө тараасан нь шүүх, цагдаа, тагнуулаар тогтоогдоод байхад мөн л Хүрэлбаатар хаацайлаад аваад гарсан. 2020 онд АН-аас нэр дэвшигч Увсаас гарч Цэрэнбат сайдыг унагахад чойжилсүрэн АН-ын нэр дэвшигчтэй нийлж намын нэр дэвшигчээс унагасан. Орон нутгийн сонгуульд МАН-ыг унагахын төлөө Чойжилсүрэн ажилласан нь УИХ-ын сонгуульд АН-аар өөрийгөө дэмжүүлсэн ӨРӨӨ төлж буй хэлбэр, өөр юу ч биш шүү. Чойжилсүрэн УАЗ-ын дистербьютерээ хийгээд явб#### зүгээр дээ. Бодит үнэн бол энэ шүү.

  4. Увсад монгол хүн амьдрахаа болиод удаж байна. Сүүлийн монголчууд болох урианхайчууд Тува гэдэг улс байгуулаад Оросод дагаар орчихсон. Увсчууд гэдэг бүгд хятад эсхүл казахын эрлийзүүд. увсынхан хоорондоо хэрэлдэж байв#### Монголчууд бид удахгүй хөгжинө гэсэн үг. Увс аймгийг татан буулгаж хүн ардыг нь Хятад руу нь явуулах хэрэгтэй!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button