УЛС ТӨР

Х.Бадамсүрэнг Ч.Ганзориг, Ц.Даваацэрэн нарын жимээр илгээж, ЗАХИРАЛ солих “АЖИЛЛАГАА”

“Эрдэнэт үйлдвэр”-ийг үе үед удирдаж ирсэн эрхмүүд ер нь сайн нэртэй байсан түүх асар ховор. Ш.Отгонбилэг агсныг улстөрийн хүрээнийхэн тулхтай, жудагтай сайхан хүн байсан гэдэг ч олон нийт талдаа “хараалгасан” нь асар их. Тэрбээр агуулахдаа 10 гаруй тэрбумын хэрэгцээгүй шахам шахааны материал овоолж, үйлдвэрээ өөрийн вант улс болгосон байсан гэгддэг. Байнгын их мөнгөний эргэлттэй эл үйлдвэрт удирдлагын гаргасан буруутай шийдвэр он удаанаар хор уршгаа тарьж, зардлыг нь үлэмж тэлж, ашгийн үзүүлэлтэд сөрөг нөлөөлж ирсэн нь ч нууц биш.  

Д.Дорлигжав: Оффшор бүс рүү 800 мянган ам.доллар шилжүүлсэн гэх хар түүх

Алдарт З.Энхболд ТӨХ-ны дарга байхдаа Ш.Отгонбилэг агсны өрөөг эвдэн орж, Д.Дорлигжавыг захирлаар томилж байсан түүхтэй. Тэрбээр үйлдвэртээ хүлээн зөвшөөрөгдөх гэж нэлээд хугацааг зарцуулсан гэгддэг. ОХУ-тай эрчим хүчний өрийг тодорхой хувиар барагдуулж, цаашдаа 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах, ажилчдын нийгмийн асуудалд анхаарах  зэргээр харьцангуй ажил хэрэгч ажиллаж байсан. Гэвч идсэн, уусан гэх муу нэр үүсгэсэн, Киприйн банк руу 800 мянган ам.доллар зувчуулсан зэрэг асуудлаар нэгэн үес шалгагдаж байгаад дарагдсан нь анхаарал татдаг.

Ч.Ганзориг: Ш.Батхүүгийн хэргээр шалгагдаж, ялгүй үлдэж чадав

Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдаж байх үед Ш.Батхүү гадны банканд улсынхаа ганц саалийн үнээг тавьж, 108 сая ам.долларын зээл авсан явдал. Ерөнхий сайд С.Баярын амаар өгсөн чиглэлийн дагуу ТӨХ-ны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг нар үйлдвэрээ барьцаалуулахыг зөвшөөрч гарын үсэг зурсан гэгддэг. Хөшигний ард яригддаг эл логик шүүх дээр батлагдахгүй явсаар Д.Сугар, Ч.Ганзориг нар хэргээс чимээгүй сугарсан. Гэвч хэргээс үүдэж “Эрдэнэт үйлдвэр” Эрсдлийн сангаасаа 40 сая ам.доллар гаргаж, шүүхийн зардалд 37 тэрбумыг зарцуулснаа юман чинээ тоолгүй өнгөрсөн билээ. Энэ бол удирдлагын буруутай үйлдлээс улбаалж, “Эрдэнэт үйлдвэр”-ээс асар их зарлага гарч, 10 жил шахам шүүх дээр маргаан явсан бодит жишээ.

Ц.Даваацэрэн: “Ачит-Их”-ийн 34 хувиас татгалзаж, улсдаа үлэмж хохирол учруулав

Уг нь ажлаа авангуутаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс урьдчилгаа мөнгөө аваад бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй 100 гаруй ААН-ийн нэрийг зарлаж, шахааны бизнесийг холдуулах алхам хийж байсан сайн талтай. Азгүй нь, түүнийг захирлаар ажиллаж байх хугацаанд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ навс унаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үзүүлэлт уруу урсгалд орсон түүхтэй. Түүнийг огт зөвтгөж болохгүй нэг шалтгаан нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн  зэсийн овоолгыг П.Цагааны “Ачит-Их” компанид 100 хувь зүгээр өгчихсөн явдал. Түүнийг төрийн эзэмшлийн 34 хувиас татгалзах замаар авлига авсан хэмээн шалгах ажиллагаа хүртэл явуулсан. Ц.Даваацэрэнгийн тарьсан балгийг засах гэж дараачийн Засгийн газрууд нэлээдгүй бэрхшээлийг туулсан билээ.

Х.Бадамсүрэн: Гурван жилд 2.2 их наядын зөрчил гаргасан ч ТӨР ӨРШӨӨСӨӨР...

Тэр бол У.Хүрэлсүхэд ч, Х.Баттулгад ч, Г.Занданшатар ч  гал алддаггүй өвөрмөц “найраатай” хүн. Төрийн өндөрлөгүүдтэй эдийн засгийн байдлаар дамжуулж гар барихаас гадна Ерөнхийлөгч асан Н.Багабандиар дамжуулан, суудлаа гуйлгадаг том хүчтэй нэгэн юм. ОХУ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь монголын тал руу шилжиж, ид бужигнаж байх үеэр түүнийг төр, хувийн хэвшлийн зөвшилцлөөр Гүйцэтгэх захирлаар томилж байв. Түүнээс хойш “Эрдэнэт үйлдвэр” хэдэнтээ бужигнаж, хувийн хэвшлээ “гарган”, ТӨҮГ болон өөрчлөгдсөн ч тэр эгзэгтэй үе бүр амжилттай тохироо хийж, суудлаа хамгаалж байв.

Бүр гурван жилд 2.2 их наядын зөрчил гаргаж, хотод Х.Бадамсүрэн нар 4.7 тэрбумаар орон сууц авч, 1.1 тэрбумаар бэлэг дурсгал авч, хотынхоо Л.Батлут тэргүүтэнд Ланд-200 авч өгөн тансаглуулж байхад ч Засгийн газраас арга хэмжээ аваагүй. Онцгой дэглэм нэрээр бүх мэдээллийг нь хааж орхиод, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хэдэн нөхөд л хаалга цонхыг нь хаа нэгтэй онгойлгодог болсоор удлаа. Энэ хугацаанд Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөрийг төлөх байтугайгаар гараа угаах нь ч аргагүй юм. Гадаад хяналтыг нь бүр хаачихсан учраас дураар тоглох орчин үүссэн.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Сүүлийн өдрүүдэд гэнэтхэн “Х.Бадамсүрэн гэж болохоо байчихсан хүн  гараад ирлээ” гэх агуулга сошиал орчинд ихээр хөврөв. Гэвч энэ нь үнэндээ шинэ бөгөөд гэнэтийн тохиол биш билээ. Тус үйлдвэрийн үе үеийн удирдлагуудаас салдаггүй эрх ашгийн эхүүн үнэр Х.Бадамсүрэнгээс эртнээс л их тодоор “анхилсан”. Тэд бас яг нэг зүй тогтлоор удаан хугацаанд хууль хяналтын байгууллагад “ээрэгддэг” давтагдмал түүхтэй. Энэ түүхийн эргэлт Х.Бадамсүрэнг тойрохгүй өнгөрөх ч боломж үгүй юм. Эрт орой хэзээ нэгэн цагт одоогийн хэвлэл дээр бичигдэж байгаагаас ч аймаар түүх гарч ирвэл ер гайхах зүйлгүй билээ.

Гол нь энэ шүглийг ийм цаг үед ямар зорилгоор хүчтэйгээр үлээв. Түүнийг ганц хаацайлдаг Н.Багабандийн нэр нийгэмд баахан муугаар хэлэгдэж буй энэ үед Х.Бадамсүрэнг дэлсэх нь хэнд ашигтай тусах вэ. Х.Бадамсүрэнг Ч.Ганзориг, Ц.Даваацэрэн нарын араас хуулийнхны  үүдэнд суулгахаар илгээж, нөхөн томилгоо хийх үү. Нөхөн томилгоогоор Ерөнхий сайдын сайн найз Х.Хэрлэнг томилохоор тохирсон уу. Х.Бадамсүрэн албан тушаалдаа үлдэхийн тулд хэт шунаж, Ерөнхийлөгчтэй хүртэл саймширсан нь МАН-ын удирдлагуудын дургүйг хүргэв үү гэх асуултуудад уншигч та хэрсүү хандаарай. Тодорхой байгаа зүйл нь, их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий гэдэгчлэн Х.Бадамсүрэн яах аргагүй “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр гараа угааж байгаа. Дараачийн захирал мөн л гараа угаах нь тодорхой билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-02 08:52

Ардын хянан ш�##�гах хороог байгуулж төрийн өмчид хян�##�т тавихгүй бол Төрийнхөн Төрөө идэж байгаа юм байна.

Жамал
Жамал
2020-11-02 09:21

Bosoo Ganbaag gargaj ene olon s#a nariig shalgad shorond ywuulii shyyh boo byr dampuursan shyy de

Уриачин
Уриачин
2020-11-02 10:58

Шилэн Цогоо мандтугай! Шидийн хулгайч, луйварчид сөнөтүгэй!

Зочин
Зочин
2020-11-02 11:00

IIM HOGIIN AMITANG SOLIHGUI YAHIIN BE

Зочин
Зочин
2020-11-02 12:15

Угаасаа тэтгэвэрийн нас нь Болсон биз дээ ,энэ том уйлдвэрт юу ч мэдэхгуй Дорлигжав , Хэрлэн мэтийг уйлдвэрийг дуусгах гэж л даргаар тавина Тоглож бна даа тоглож бна Монголоор минь.

Зочин
Зочин
2020-11-02 18:57

эд нарын хөрөнгийг хурааж майхантай үлдэж чадна гэвэл шоронд хорихгүйгээр яллав�##� таарна.

ман
ман
2020-11-03 08:22

Ганхуяг болно гэв үү, Этт ХК ний захир�##�....

Бадамсүрэн яах вэ...
Бадамсүрэн яах вэ...
2020-11-04 08:32

Бадамсүрэн яах вэ. "Цаад эздийг" нь гэдэгчлэн тэнд онц байд�##� тогтоогоод байсан эрхэм сайдтан ямар хариуцлага хүлээх вэ! Ганц нэгхэн захир�##� солиод л болчихдог бол одоо яая гэхэв. Гэтэл даанч тийм биш юм. Онцгой байд�##� тогтоогоод байсан �##�бан туша�##�тантай хариуцлага заав�##� л ярих учиртай. Захир�##�ын солих бус бодлогын �##�даа гаргаж компанийн оновчтой удирдлагыг тодорхойлж чадаагүй ба онц байд�##� тогтоосон нь үр дүн муутай харин ч төсвийн мөнгийг үр ашиггүй зарах олон жил тогтсон буруу жишгийг х�##�ж чад�##�гүй тэр хэвээр нь байлгаж өнгөн дээрээ л сүржигнэсэн ЗГХЭГ-ын дарга ямар ч хариуцлагагүй үлдэж хэрхэвч болохгүй. Тэрнээс биш нэг захир�##�ыг нөгөөгөөр, аягүй бол бас нэг ЖДҮЧИНГЭЭР солих юм бол бүр л буруу тийшээ явах болно.

Зочин
Зочин
2020-11-04 19:15

Дорлигжаваас эхлээд барих хэрэгтэй!
Онц байд�##� тогтоогоод хулгай л хийж байна гэж байхгүй!
Наад Бадамсүрэн чинь хашир хулгайч, Төрд мэдэгдэхгүй хийсэн зүйл байдаг эсэхийг хэн мэдэх вэ дээ!

Зочин
Зочин
2020-11-04 15:57

solih baitugai boloh yostoi ldoo. shilen tsogoog tawisan ch bolno. ene owgon benz awaad ch barag dotor n suugaad ywj chadahaargui hogshin bolson hun gehiin. SHUNALIIN TOLGOI N GOID AJILLHIIIN

Зочин
Зочин
2020-11-04 19:12

Дорлигжавын хулгай хийсэн доллороор эхлээд Элбэгдорж АНУ-д курст сурсан болж казино тоголж байгаад ирсэн гэдэг шүү дээ!
Новшийн юмнууд баригдахаас айхдаа бүх шугамаар хуцацгааж бужны нохдоо ихээхэн тавиж асар их гүтгэлэг тарааж байна.
Төр наад хулгайч нараа барьмаар байна шүү!

зочин
зочин
2020-11-05 12:10

Эрдэнэтийг идэж ашигласан захирлууд хэзээ ч хариуцлага үүрч байсангүй. Наранхүү захир�##� их хөрөнгө мөнгө нааш цааш болгож, оросуудад т�##� засч, мөнгө завшсан. Төсөвт төвлөрүүлэх мөнгөнөөс завшсан �##�бан туша�##�тнуудад эрүү үүсгэж, ял өгөх хэрэгтэй.

зочин
зочин
2022-09-05 02:00

Хүний хийсэн бүтээснийг мэдэхгүй, харахгүй нүд таглаастай Мядагбадамтан олширч байна даа. Зөвхөн хар түүх цуглуулах донтон бололтой. Бадамсүрэн захир�##� хүнд хэцүү цагт үр бүтээлтэй ажилласныг, Эрдэнэтийг өөрчилж чадсаныг Монголчууд эрхбиш мэдэх болсон доо. Нүдээ ануулмар чинь бас дүлий годил байх нь. Бөгс ухах мэргэжлээр хол явж, нүхэнд унамаар хүүхэн байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button