Нийгмийн
“U-money” картыг гар утсаараа цэнэглэдэг боллоо

U-money картаа Hi-pay wallet аппликейшний тусламжтайгаар гар утсаараа цэнэглэх боломжтой болж буй тухай мэдээллийг өглөө.
High Payment Solutions, U-Money компаниуд хамтарч гар утсаараа автобусны картаа цэнэглэх технологийн боломжийг бүрдүүлж буй аж. U-money картаа гар утсаараа цэнэглэхийн тулд:
- Hi-pay wallet аппликейшнийг татаж авна.
- Аппликейшнд арилжааны банкны дурын картаа холбох аж.
- U Money картаа өөрийн гар утсаараа цэнэглэж, автобусанд шууд хэрэглэх боломжтой.
- Хэрэглэгчээс шимтгэл, хураамж авахгүй.
- Ebarimt-д автоматаар бүртгэгдэнэ.
- Автобусанд бүтэн жил үнэ төлбөргүй зорчих 50 азтан шалгаруулна.
U-Money картаа утсаараа цэнэглэсэн хэрэглэгч бүрт автобусанд бүтэн жилийн турш үнэгүй зорчих эрхээр шагнах сугалаат аянг зарлаж байгаа юм байна. Уг аяны хүрээнд 7 хоног бүрт 5 азтанг шалгаруулж, нийт 10 долоо хоногын турш 50 азтанг тодруулахаар төлөвлөсөн байна. Сугалааны аянд хамрагдахын тул хэрэглэгчид Hi-Pay wallet-р долоо хоног бүр дүн харгалзахгүй цэнэглэхэд сугалаа автоматаар олгогдох аж.
Г.УЯНГА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.