Нийгмийн

“U-money” картыг гар утсаараа цэнэглэдэг боллоо

U-money картаа Hi-pay wallet аппликейшний тусламжтайгаар гар утсаараа цэнэглэх боломжтой болж буй тухай мэдээллийг өглөө.

High Payment Solutions, U-Money компаниуд хамтарч гар утсаараа автобусны картаа цэнэглэх технологийн боломжийг бүрдүүлж буй аж. U-money картаа гар утсаараа цэнэглэхийн тулд:

  • Hi-pay wallet аппликейшнийг татаж авна.
  • Аппликейшнд арилжааны банкны дурын картаа холбох аж.
  • U Money картаа өөрийн гар утсаараа цэнэглэж, автобусанд шууд хэрэглэх боломжтой.
  • Хэрэглэгчээс шимтгэл, хураамж авахгүй.
  • Ebarimt-д автоматаар бүртгэгдэнэ.
  • Автобусанд бүтэн жил үнэ төлбөргүй зорчих 50 азтан шалгаруулна.

U-Money картаа утсаараа цэнэглэсэн хэрэглэгч бүрт автобусанд бүтэн жилийн турш үнэгүй зорчих эрхээр шагнах сугалаат аянг зарлаж байгаа юм байна. Уг аяны хүрээнд 7 хоног бүрт 5 азтанг шалгаруулж, нийт 10 долоо хоногын турш 50 азтанг тодруулахаар төлөвлөсөн байна. Сугалааны аянд хамрагдахын тул хэрэглэгчид Hi-Pay wallet-р долоо хоног бүр дүн харгалзахгүй цэнэглэхэд сугалаа автоматаар олгогдох аж.

Г.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button