НИЙГЭМ

ҮЗЭЛ БОДОЛ: Залуудаа хайрлуулж, хүндлүүлж АМЖААГҮЙ ахмад үеийнхэн

Өнгөрсөн амралтын өдрүүдээр бас нэгэн бичлэг сошиал орчинд тренд боллоо. Тренд болсон бичлэг бүрийн цаана хөндөх сэдэв байдаг. Энэ удаад автобусанд өдөр бүр тохиолддог дүр зураг хөндөгдөх болов. Ахмадуудад суудал тавьж өгөх асуудал.

Бичлэгт автобусны арын суудал дээр маргаан өрнөж буй. Өвгөн, оюутан байрын охиныг “Борвиныхоо баасыг арилгаагүй, чяцга” гэхчлэн үгээр доромжилно. Харин охин “Та зүгээр хэлсэн бол би босоод өгчихнө шүү дээ. Хөөе, бос чяцга минь гэсэн биз дээ” хэмээн маргаж байна.

Үүнээс өвгөн эхлээд охиныг суудал тавьж өгөхийг хүсэхдээ шуудхан дээрэлхжээ гэж харагдахаар. Харин шартай охин шахаж суугаад, хувь индивидуалаа хамгаалж байна. Маргаан хурцадмагц автобусан дахь бусад хүмүүс ч оролцож, “Нас намбатай хүн байж та болиоч” гэх үгийг хаа нэг дуугарч эхлэх нь сонсогдоно.

Залуу үе ахмад настнуудаа хүндлээрэй, нийтийн тээврээр зорчихдоо суудал тавьж өгдөг юм шүү гэсэн иргэншлийн сургаалаар хүмүүжиж буй. Үнэхээр ч автобусанд настай хүн ороод ирэнгүүт босдоггүй, босох сэдэл авдаггүй залуу хүн ховор. Гаднын оронд ч настнуудыг, бие давхар эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндэтгэн суудал тавьж өгдөг хүнлэг жишиг бий. Нэг үгээр манай залуус ахмадууддаа ер суудал тавьж өгдөггүй, аминч, бүдүүлэг зан чанартай юу гэвэл тийм гэж хэлэх хүн цөөн байх болов уу.

Залуус ч бас хүн, тэд ч бас ядардаг, автобусанд суудал дээр сууж амсхийгээд газар хороох эрхтэй гэдгийг бодож үзэх хандлага сүүлийн үеэс л манай нийгэмд нэвтэрч байна. Хичээлээ тарж, хүнд цүнхээ өвөр дээрээ тавиад зүүрмэглэж суух хүүг “Бос” гэж нудчдаг хүмүүс бол зөндөө. Хүүхэд багахан халуурчихсан, ханиад хүрчихсэн, эсвэл сэтгэл санааны хувьд гундуу явж байхыг үгүйсгэхгүй. Эсрэгээрээ “Эд надад суудал тавьж өгөх ёстой, тэгэх албатай” гэх хандлагаа тулган хүчирхийлэгч үеийнхэн илүү олонх хувийг эзэлдэг гэхэд буруудахгүй. Энэ дүр зургийг л тэр бичлэгээс олж үзэж болно.


Гэхдээ нөгөө талаас ахмад үеийнхний сэтгэл зүйн онцлогийг ч бас бодолцож үзэх нь чухал. Тэд ямар нийгмийн шилжилтийг даван туулсан бэ. Хүний хүндлүүлэх, хүндлэл хүлээн авах хэрэгцээгээ хэрхэн хангаж ирсэн бэ. Залуу хүний хувь индивидуал оршихуйн тухай ямар ойлголттой өсөж хүмүүжсэн бэ. Гэх мэт асуултуудыг тавьж үзвэл тэднийг Монголын нийгмийн боловсорч эхлээгүй шилжилтийн үед төлөвшиж таарсан хувь хүмүүс гэж ойлгох боломжтой.

Тэдний үед аав, ээж, ахмад хүний үг буруу байсан ч зөв мэтээр хүлээн авдаг тийм хандлага байлаа. Хүүхэд, залуусыг барагтай хүн биш мэтээр үзэж, аахар шаахар гарын үзүүрт зарах, стресс бухимдлаа гаргаж элдвээр хараах бай лугаа адил харах өнцөг давамгайлдаг байв. Үүнийх нь үр хөврөл өнөөдөр ч амьдарсаар буйг бид мэднэ.

Хүн хүнээ өсөж томоожиж, туулж ирсэн нийгэм цаг үеийн онцлогоор нь хүлээн авч ойлгодог байх манай нийгэмд ус агаар мэт дутагдах чухал зүйл болсон нь үүнээс анзаарагдана. Эцсийн эцэст ердөө л нэг нэгнээ хайрлах нь хамгийн чухал үнэт зүйл. Заавал ямар нэг зөв үйлдэл хийснийх нь төлөө түүнийг хайрлах албагүй. Аймшигтай муугаар харааж зүхсэн ч тухайн хүний нас намба, туулж туучиж ирсэн амьдрал, урт цаг хугацаа, хүмүүжиж төлөвшсөн нийгэм цаг үеийнх нь хандлагыг бодолцож үзээд сэтгэлдээ багтаан хайрладаг байх нь ЗАЛУУСЫН ХУВЬД эзэмшчихэд хэрэгтэй эрдэм билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. ёстой тэнэг хэрүүлч охин дуугай босоод л явчихна биздээ энэ амьтантай ямар азгүй нь суух болдоо

    1. Тэр охинтой таар####дв#### нүүр рүү нь сайхан нулимах юм сан.Өвгөний насан дээр хүрвэл тэр хараанаас юу ч үлдэхгүй ээ

      1. Шүосээ ч хөяж чадахгүй, ёстой хүндлүүлэх хэрэгцээгээ хангаж чадахгүй хүмүүс бол одоогийн усан тэнэг з####уучууд л байхгүй юү!
        З####ужгаасаа үр хүүхэддээ үөвөөр үлгэрлэх юц ч үгүй юмнууд өтлөхдөө жинхэнэ их буугаар шүршүүлнэ дээ!

    2. Тэр охинтой таар####дв#### нүүр рүү нь сайхан нулимах юм сан.Өвгөний насан дээр хүрвэл тэр шулам чавганцаас юу ч үлдэхгүй ээ.Ямар азгүй з####уу тэр хүүхэнтэй суух бол доо

  2. Өө манай хөгшчүүл бүдүүлэг, овлигогүй дээ. Замаар гарж байгаа нь, автобусны сууд#### руу тэмүүлж байгааг харахад ч хэцүү дээ. Гайгүй хүмүүс ч бий л дээ, гэхдээ л тэд нь цөөхөн.

        1. Тэр үед та нарыг хөгшин гд метронд суулгахгүй э. Гарч тэр автобусандаа суу гд энэ мэтиин чацганууд хөөх блноо..битгии горьд…ха ха…

  3. Minii harsnaar hoid suudal baisan bizdee. Hoid suudal deer suudal tavij uguh shaardlagagui gej boddog baisan ym. Yr ni ene margaan yg yagaad ehelsen ym be? Gedeg ni sonin baina aa. End ugaasaa 2uulaa l buruutai ymar ch asuudald 2 tal buruutai baidag yunii tuld ter ohiniig bos gesen ym be? Uneheer hugshin hun baisan ym bol bosood uguhud yu ni bolohgui baisan ym bol. Za bosoogui bailaa gej bodohod ter uvuud huniig tegj doromjilj zagnah erh baihgui l baihgui yu. “Bidnii uyd tiim l baisan” ene ug odoo uyd zohimjgui gej bodoj baina. Odoo uy uurchlugdsun shinechlegdsen ymar ch hun baisan hen ch baisan huniig duraaraa ug heleer doromjilj biyd hureh erh baihgui. Yaltchgui 2 uyiin murgulduun bailaa. Bas bichij baigaa humuust helehed hend ni ch buruug ugj haraahgui baihiig husey. Bid yg ter avtobusand hamt yvaad ehnees ni duustal yu bolsniig haraagui tiim bolohoor duraaraa dugnej hen negniig doromjleh hereg ch erh ni ch baihgui.

  4. Er ni suuliin ued zarim zaluus ylanguya ohid emegteichuudees iimerhuu bh ni haragddag bolson.Utluh nas ni hureed irehed l oilgono bizdee.Nastai humuusiin hul ni mash uvduj bsan bol hetsuu ted uurlaj buhimdaj bnoo.Ahmad humuusiig aav eejteigee adil zuirlej uzeh ni ZUB ,BOLOVSROL SAIN hunii shinj bhaa.UILIIN UR HETSUU,TEDNII NASAND OCHOOD YMAR CH YVAA BILEE MEDEHGUI shu dee.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button