НийгмийнНИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

“Чингисийн Монгол” гэж цээжээ дэлддэг мөртлөө Их хааны ганц ч үзмэргүй МОНГОЛ УЛС

-“Чингис хаан” музейд дэлгэх Их хааны ганц ч үзмэр Монголд байхгүй. Тиймээс дуурайлгаж хийлгэхээр болжээ-

“Чингис хааны минь эдэлж, хэрэглэж явсан эд өлгийн зүйл энэ байна” гээд үзүүлчих, онцолчих ганц ч үзмэр монголчууд бидэнд, Монгол Улсад байхгүй гээд бод доо. “Арай ч дээ” гэж дуу алдмаар, толгой сэгсэрмээр байгаа биз. Жирийн нэгэн эртний жанжны бус Их хааныхаа түүхийн дурсгалын бүхий л зүйлийг бид өөрсдөө үгүй хийчихсэн, бидэнд одоо юу ч байхгүй гэж бодохоор дэндүү хайран, дэндүү харамсалтай. Зарим хүн “Худлаа байлгүй дээ” гээд итгэж ядан суугаа байх. Гашуун үнэнийг хэлэхэд харамсалтай нь үнэн. Бид төдийгөөс өдий хүртэлх хугацаанд “Чингисийн Монгол”, “Чингисийн үр сад” гэж цээжээ дэлдэж явснаас биш Их хааныхаа эдэлж, хэрэглэж явсан нэг ч зүйлийг хадгалж, хамгаалаагүйн гор нь энэ. Ямар сайндаа Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах үеэр Соёлын сайд, УИХ-ын гишүүд нь “Чингис хаан” музейд дэлгэх, Их хаантай холбоотой ганц ч эд, өлгийн зүйл бидэнд алга. Дэлгэе гэх нь ээ юу ч байхгүй” гээд санаа алдан суух вэ дээ.

С.ЧУЛУУН: ГАДААДЫН МУЗЕЙД БАЙГАА ЧИНГИС ХААНЫ ҮЗМЭРҮҮДЭЭС ХУУЛБАРЛАНА

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Энэ бол Чингис хааны хэрэглэж байсан сэлэм, дуулга гээд хэлчих зүйл Монголд нэг ч алга. ОХУ-ны Эрмитажийн музейд Есүнгэ мэргэнд зориулсан ганц хөшөө бий. Бидэнд юу ч байхгүй. Одоо тэгэхээр хэрхэх нь зөв гаргалгаа вэ” гэсэн асуултад Соёлын сайд С.Чулуун “Монголын түүхийн төдийгүй Чингис хааны үзмэр, эд өлгийн зүйлс 1990-ээд оны зах зээлийн шуурганд өртсөн. Гадаадын музейд буй Чингис хааны үзмэрүүдийн А copy (хуулбар)-г хийх, бүртгэх ажлыг эрчимжүүлж байгаа. “Чингис хаантай холбоотой дурсгал Монголд бий юү” гэж маш олон хүн асууж байна. Бусад хаадын эдэлж, хэрэглэж байсан зүйл Монголд тун цөөхөн” хэмээн хариулсан.

Соёлын сайд С.Чулуун Б.Энх-Амгалан гишүүний асуултыг үгүйсгээгүй хэрсүү уншигч та анзаарсан байх. Тэгэхээр Чингис хааных байхгүй, бусад хааны эд, өлгийн зүйл Монголд хуруу дарам болж таарах нь.

 “ЧИНГИС ХААН” МУЗЕЙГ БАРИХАД 67.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

No description available.

Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдэн, хаана хаанаа бүсээ чангалж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар “Чингис хаан” музейг 67.8 тэрбум төгрөгөөр барьж буй. Хойшлуулж, тэвчиж байгаад барих боломжтой бүтээн байгуулалт мөн үү гэвэл мөн. Тус музейг барихын тулд 2020 оны төсвийн тодотголд 53.6 тэрбум төгрөг суулган, энэ онд 48.7 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар тусгасныг УИХ баталсан. Тиймээс 2021 онд 4.3 тэрбум төгрөгийг тусгаснаар нийт санхүүжилт шийдэгдэх байв. Гэтэл 2021 оны төсөвт дахин 14.8 тэрбум төгрөг нэмжээ. Тэгэхээр үүнээс үлдсэн 10.3 тэрбум төгрөгийг дараа дараагийн төсөвт суулгахаар үлдээсэн. Энэ хэрээр “Чингис хаан” музейн барилгын ажил сунжирна гэсэн үг. За, энэ ч яах вэ, санхүүгийн асуудлыг шийдчихэж болно. Харин анхны эх хувиараа байж л үнэ цэнтэй байдаг түүх, дурсгалын олдвор, үзмэрүүдийг үгүй хийснийхээ гэмийг бид хэрхэн цайруулах вэ.

No description available.
2020 оны улсын төсвийн тодотгол 
No description available.
 2021 оны улсын төсвийн төсөл

ЧИНГИС ХААНЫ ЭД, ӨЛГИЙН ЗҮЙЛСИЙГ ДУУРАЙЛГАН ХИЙЛГЭХЭД 10 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ УУ

No description available.
“Чингис хаан” музейн барилгын ажил явагдаж буй нь.

“Байгалын түүхийн музей”-г 400 сая төгрөгөөр нураан байж оронд нь барьж буй “Чингис хаан”-ы музейд дэлгэх, монголчуудынхаа төдийгүй жуулчдын нүдийг хужирлах ганц ч үзмэр бидэнд үгүй нь жинхэнэ эмгэнэл. Одоо бид яах вэ. Хуулбарлахаас, дуураймлыг нь хийхээс өөр арга үгүй. Гэтэл дуурайлгаж хийсэн баахан зүйлс өрснөө “Чингис хаан”-ы музей гээд суух нь яаж ч бодсон ичмээр зүйл. Жирийн нэгний бус Их хааныхаа үзмэрийг шүү дээ. Хамгийн эмгэнэлтэй нь тэгэхгүй гээд өөр арга бидэнд байхгүй. Үүнийг ч төр засаг, харьяа яам өөрөө хүлээн зөвшөөрөн, Чингис хааны эдэлж, хэрэглэж байсан зүйлсийг урчуудаар хийлгэхээр болжээ.

“Чингис хаан”-ы музейн сан хөмрөгт шинээр хийлгэх бүтээлийн жагсаалт:

Монгол Улс Чингис хааныхаа сэлэм, дуулганаас авхуулаад, Монголын түүхийн бүх эд, өлгийн зүйлсийг нь хуулбарлаж, дуурайлган хийлгэнэ, түүгээрээ музейгээ тохижуулна гээд бод доо. Эзэнгүй төрийн эмгэнэл биш гэж үү. Эдгээр зүйлсийг хийлгэхийн тулд 10 тэрбум төгрөг зарцуулах гэнэ.

ЗАХЫН ЖУУЛЧИН “ЧИНГИС ХААНЫ ЖИНХЭНЭ ҮЗМЭР БАЙНА УУ” ГЭЖ АСУУХАД Л БИД АМАА ТАГЛУУЛНА

Уншигч та анзаарсан бол эндээс нэг асуулт урган гарах нь гарцаагүй. “Чингис хааны ганц ч үзмэр Монголд үгүй гэсэн мөртлөө дуураймлыг нь юунаас харж дуурайлгах вэ” гэдэг асуудал. Үнэндээ их хааны ганц эд, өлгийн зүйлгүй тул зүгээр л сэтгэмжээрээ, баримжаагаар урлахаас өөр арга бидэнд үгүй. Тэгэхээр хэн нэгэн урлаач Чингис хааны эдэлж, хэрэглэж байсан зүйлийг өөрийнхөө сэтгэмжээр, муухайгаар хэлэхэд өөрийн дураар урлахад түүхийн бодит үнэнийг түүгээр нь л дүгнэж, дурсана. Үүнд л гол асуудал нь байгаа юм. Тухайн урлаач хэрвээ андуурч, буруу урлавал яах вэ. Өнөөхөөр нь жуулчид төдийгүй монголчууд Чингис хааныгаа дүгнэнэ гэсэн үг. Зөвхөн Чингис хааны бус Монголын эзэнт гүрний түүх гуйвах, ташуурах эрсдэлтэй. Хэрхэвч хүлээн зөвшөөрч, эвлэрч болохгүй асуудал энэ мөнөөс мөн. Нөгөө талаар захын жуулчин “Чингис хааны жинхэнэ үзмэр байна уу” гэж асуухад л бид амаа таглуулна. “Бүгдээрээ дуураймал” гээд нүүрээ улайлган зогсох өрөвдөлтэй дүр зураг биднийг хүлээж байна.

САЛБАРТАА ГОЛОГДСОН “ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ”

Арван хүний бүрэлдэхүүнтэй “Чингис хаан” музейн эрдэмтдийн зөвлөл байгуулав

“Чингис хаан” музейг байгуулах Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хүмүүсийг цөөхөн багтаасанд эрдэмтэд, түүхчид, иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй.

“Эрдэмтдийн зөвлөл”-ийн дарга: 

-Д.Рэгдэл (Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, Шинжлэх ухааны доктор, профессор)

Гишүүд:

-  А.Цанжид (Философийн хүрээлэнгийн зөвлөх, Шинжлэх ухааны доктор, профессор)

-  Л.Дашням (МУСГЗ, доктор профессор)

-  Г.Мэнд-Ооёо (Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт)

-  Г.Мягмарсамбуу (Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн  хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор)

-  Б.Цогтбаатар (Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор)

-  Б.Баатархүү (Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор)

-  Н.Ням-Осор (ИЗИС-ын захирал, доктор, профессор)

-  Н.Наранбаатар (УДЭТ-ын ерөнхий  найруулагч, Төрийн соёрхолт)

-  Г.Пүрэвбат (Бурханч лам, доктор).

Эдгээр бүрэлдэхүүнээс харахад Монголын түүхийг А, Б-гүй мэдэх хүн хуруу дарам багтсаныг бэлхнээ харж болно. Үнэндээ тэд салбарынхандаа гологдож байна. Ийм бүрэлдэхүүнтэй юм чинь тиймэрхүү бантан хутгах нь ч аргагүй. Хүн мэдэхгүй юмандаа дөнгөлөгдөж явдаг хойно.

ЧИНГИС ХААН, МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЗМЭРИЙГ ДЭЛГЭХЭД ХОЁРХОН ДАВХАР ОНОГДЖЭЭ

No description available.
“Чингис хаан” музейн зураг төсөл

“Чингис хаан” музейд зөвхөн Их хаантай холбоотой түүх, дурсгалын зүйлсийг дэлгэнэ гэвэл өрөөсгөл. Их хааны нэртэй л болохоос монголчуудын төрт ёсны түүхийг харуулахаар өнгө төрхөө өөрчлөхдөө Хүннү гүрнээс эхлээд Монголын эзэнт гүрэн, цаашлаад XX зууны эхэн үеийг хүртэлх хаад язгууртнуудын түүх, өв соёлыг дэлгэхээр төлөвлөжээ. Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-нд 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музейг байгуулах шийдвэр гаргасан. Тэгэхдээ 20500 мкв талбайтай, есөн давхар барих юм.

Чингис хааны музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас авхуулаад VIII Богд Жавзандамба хутагт  хүртэлх Монголын бүх хаадын түүх, түүнтэй холбоотой үзмэр, археологийн дурсгал, эд өлгийн зүйлийг дэлгэх юм байна. Ингэхдээ Чингис хааны хийгээд Монголын эзэнт гүрний түүхийн үзмэрүүдийг зөвхөн тав, зургадугаар давхарт л байрлуулахаар төлөвлөсөн нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй. Тэгэхээр хоёрхон давхар оноогдож буй музейг “Чингис хаан”-ы гэж тодотгох нь хэр зохистой вэ.

Нөгөө талаар Чингис хааны музей гэчихээд Хүннү гүрэн, Манжийн үе, Богд хаант Монгол Улсын түүхээс гэх мэт Монголын үе үеийн төртэй холбоотой үзмэрүүд дэлгэж, бантан хутгах нь. Тэгээд бүр Г.Занабазарын Дарь эх бурхныг зална гээд бодохоор нэг л санаанд буухгүй байна. Хаашдаа Монголд “Монголын үндэсний музей”, “Төрийн түүхийн музей” гэж тусдаа байхад дахиад ингэж давхардуулах шаардлага байхгүй.

Ямартай ч коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй, улс орны эдийн засаг мөлхөж байхад “Байгалийн түүхийн музей”-г 400 сая төгрөгөөр буулган, 67.8 тэрбумаар “Чингис хаан” музейг барьж байна. Одоо доторх үзмэрүүдийг нь урчуудаар хийлгэхэд 10 тэрбум төгрөг зарцуулна гэх. Тэгэхээр “Чингис хаан” музейг сүндэрлүүлэхэд лав 78 тэрбум, 200 сая төгрөг зарцуулж таарах нь. Зөвхөн бидэнд мэдэгдэж буйгаар. Цаашид нэмэлт зардал хэрхэн ундарч, барилгын ажил нь яаж сунжрахыг таашгүй. Тэр хэрээр зардал нь данхайна. Төрийн гурван өндөрлөг цар тахлын үед бүсээ чангалъя, эдийн засгаа хэмнэе гээд байсхийгээд л сануулж буй мөртлөө төсвийн мөнгөөр ингэж туйлж сууна, Чингис хааныхаа нэрийг өмнөө бариад.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-03 08:32

Бурханч лам Пүрэвбат оролцохоор л шарын шашин т�##� муугаа хэлбийгээд утгаа �##�дчихна. Бүтээл сонгох,ш�##�гаруулах бүрэлдэхүүнийг нь зөв хүмүүсээр бүрдүүлж байж л түмэнд үнэлэгдэх бүтээл буй болно.

Зочин
Зочин
2020-11-03 09:03

Соёлын сайд Чулуун хэлэхдээ 1990 онд Чингэсийн холбогдолтой бүх юм байхгүй болсон мэтээр ярьжээ.Үгүй шүү урд 70 жилд бид соёлынхоо бараг бүх биет болоод оюуны хөрөнгийг устгасан шүү дээ.Ийм мэдлэггүй,мэдрэл сайдтай байхад өв соёл хөгжил ярихын хэрэггүй

popdolt
popdolt
2020-11-03 23:10
Reply to  Зочин

Худлаа хийрхээд яахав.Муу нэр соц-змын үед ч ар Монголд "Чингэс"-ийнгэх эд зүйл нэгээхэнч байгаагүй юм чинь юугаа устгах юм бэ? Санаа амар юм болж дээ соёлын сайд нь хүртэл "Чингэсийн гэх гадаадад байгаа эд зүйлийг хувилж авах юм ярих таарч дээ. Тухайн улс нь хувилаад ав гэхэч үү? Монголчууд хулгай хийхдээ гарамгай бүр эзэн"Чингэс" -ээс өмнө цусанд нь шингэн хүмүүс дээ. Орчин үедч дэлхийгээр нэг таран тэнүүлчилж хулгай хийсээр л яваа.Бүр жирэмсэн эмэгтэй хүртэл байна гээд боддоо ккк

Zochin
Zochin
2020-11-03 09:22

Muzeitei bolj bgaad bayartai bna. Harin buh mongol humuus bie biendee engiin hundetgeltei handaj l surmaar bna.

Зочин
Зочин
2020-11-03 23:32
Reply to  Zochin

ҮЗЭЭД ӨГЬЕ ГЭСЭН ГАНЦ Ч ЮМГҮЙ ТУЛ ХЭНДЭЭ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ БИЛЭЭ ДЭЭ. СӨХӨРЧ СУУГААД МӨРГӨЖ БАЙГАА ЕРӨНХИЙ САЙД АА Л ХҮНДЭТГЭЖ БАЙНА

Зочин
Зочин
2020-11-03 10:09

Marzan muzeitei boloh bii dee

зочин
зочин
2020-11-03 11:42

Соёлын сайд Чулуун эндээс овоо мөнгө идэж байгаа гэсэн. Музейн захирлаар нууц амраг болох С гэдэг хүүхнээ тавьж байгаа юм гэнэлээ

Зочин
Зочин
2020-11-03 23:34
Reply to  зочин

сОЁЛЫН САЙД НЬ Ч БҮР ХУЛГАЙЧ СЭТГЭХҮЙТЭЙ ГЭЭЧ. эНД ТЭНДЭЭС ХУУЛЖ ХУВИЛЖ АВАХ ЮМ ЯРИХ. ЯРИХ ЮМ АЛГА ДОО

Зочин
Зочин
2020-11-03 19:56

арчаагүй амьдарч байж энэ үгээр битгий цээжээ дэлд.Ичих нүүр байгаа биз дээ. Төрдөө жинэхэн эх орончдоо ажиллуулчихаад амг�##�ан тайван амьдр�##�тай болчихоод бахарх�##�тайгаар цээжээ дэлд.

Жонхуун сэтгэлгээ
Жонхуун сэтгэлгээ
2020-11-03 23:19
Reply to  Зочин

Дандаа худлаа хийхэнээ. Яаж хөгжих билээ дээ.Босоо монгол бичгийг 1000 жилийн түүхтэй бичиг үсэгтэй гээд л цээж дэлддэг. Яг үнэндээ би эргэлдэг. Яагаад? гэвэл их эзэн"ЧИНГЭС" гэх хүнийг 800 гаруй жилийн өмнө амьдарч байсан гэх. Үнэхээр босоо монгол бичиг үсэг 1000-ийн бичиг юм бол эзэн Чингэсийн үед 200 жил болоогүй гэхэд лавтай 150 гаруй жил хэрэглэж байсан болж таарна. Тэгвэл 150 гаруй жилийн түүхэнд босоо бичиг нилээд төгөлдөржсөн байж таарна:. Ийм төгөлдөржсөн бичгээрээ эзэн чингэс ямар зарлиг,сурга�##� гаргаж байв гээд үзэхээр өнөөдрийн байдлаар юм байхгүй л байна.Одоо соёлын сайд нь зохиох байлгүй дээ.ккк

ЭБО
ЭБО
2020-11-03 21:16

Тэр юүн лам мам орчихсон шааж явна вэ? Тэр тэнэг, ард түмнииг мунхруулагч лам Чингисиин тухай түй ч мэдэхгүйшдээ. Тэр шарын шашныхаа музейг л мэднэ биз. Хүнээ ч сонгож чадахгүй арчаагүй ч төр блдоо лол цаашаа. Анхнаасаа цээжээ дэлдээд, барилгаа барих гд фундам ухаад мөргөж суухдаа юү бдож бсан дуракууд вэ? Би бүр гайхаад бсан юм. Чингистэй холбоотой матери�##� үзэж харах гхээр түй ч бхгүй энэ улс ямар үзмэр тавих гд бгам бол гд...Тэр Хархорин хот нь ч хаана бдаг юм бүү мэд. Археологоор юүч олдоогүй бздээ. Нэг орос дурак хэлж бсандаа. Монголын түүхэнд Чингис гж тиим хүн бсан юмуу гж? Тэр Монголчууд тэрниигээ тэгээд энэ бна гд гаргаад үзүүлээд өглдөө...гж. Дэлхиин доог болох нь дээ. хайран мөнгө...тэгээд юүн ч сүртэй нэр өгсөн юм...Одоо бгаа Үндэснии түүхиин музейгээ тииш нь нүүлгээд томруулчихад л блно...өөр гарг�##�гаа �##�га да хөөрхиис.

нэрээ бодоорой
нэрээ бодоорой
2020-11-03 23:24
Reply to  ЭБО

яг үнээн. Би ч адилхан л боддог. Чингэсийн гэх эд зүйл энэ байна гэж 70 гаруй наслахдаа үзээгүй,дуулаагүй. Саяххаас соёлын сайд Чулуун гэгч нь гадаадад байгаа эд зүйлийг хувилж авах юм яриж байх юм. ккк Ёстой жинхэнэ оркийн л бодолдоо

үзэл бодол
үзэл бодол
2020-11-03 23:29

Эзэн Чингэс ГЭХ хүний НҮҮРИЙГ БАГА БАГААР ӨӨРЧИЛСӨӨР МОНГОЛ ГЭХЭЭСЭЭ АРАБ МАЯГИЙН Ч ЮМ УУ? цААШЛААД ЕВРОП БОЛГОЧИХОХ МЭДЭХ ККК. нЭГ МӨР ӨӨРЧЛӨӨД ТРАМПЫН НҮҮРИЙГ ДУУРАЙЛГАЖ ЗУРААД АМЕРИКТ ҮЗЭГЛЭНД ТАВИХВАЛЧ БОЛЖ Л БАЙНА

Зочин
Зочин
2020-11-03 23:35

сОЁЛЫН САЙД НЬ Ч БҮР ХУЛГАЙЧ СЭТГЭХҮЙТЭЙ ГЭЭЧ. эНД ТЭНДЭЭС ХУУЛЖ ХУВИЛЖ АВАХ ЮМ ЯРИХ. ЯРИХ ЮМ АЛГА ДОО

Зочин
Зочин
2020-11-03 23:41

ЧУЛУУН,ӨЛЗИЙБААТАР 2 НИЙЛЭЭД ТҮҮХИЙГ ГУЙВУУЛЖ 800 ГАРУЙ ЖИЛИЙН ӨНӨХ ҮЙЛ ЯВДЛЫГ ӨНӨӨДРӨӨР СЭТГЭЖ ЗОХИНОО. ДЭЭРЭЭС НЬ аМЕРИК ЗААЖ ӨГНӨ ӨӨ. аМЕРИКЧУУД ЧИНЬ ОДООГООС 400-500 ЖИЛИЙН ӨМНӨ Л ГАЗАР ГАЗРЫН САЙЧУУД ОЧИЖ СУУРЬШСАН ГЭХ. тЭГВЭЛ чИНГЭС 300 НАРААР АХ ХҮН БАЙЖ ТААРНАА.тЭГЭХЭЭР чИНГЭСИЙН ГЭХ БАРИМТЫГ ХААНААС ОЛООД ОДООЧИЛЖ БИЧИЖ,ТАЙЛБАЛЖ БИДНИЙГЭЭ ХӨӨРГӨӨД БАЙНА.сОНИН БАЙГАА БИЗ?

Зочин
Зочин
2020-11-03 23:42

ЧУЛУУН,ӨЛЗИЙБААТАР 2 НИЙЛЭЭД ТҮҮХИЙГ ГУЙВУУЛЖ 800 ГАРУЙ ЖИЛИЙН ӨНӨХ ҮЙЛ ЯВДЛЫГ ӨНӨӨДРӨӨР СЭТГЭЖ ЗОХИНОО. ДЭЭРЭЭС НЬ аМЕРИК ЗААЖ ӨГНӨ ӨӨ. аМЕРИКЧУУД ЧИНЬ ОДООГООС 400-500 ЖИЛИЙН ӨМНӨ Л ГАЗАР ГАЗРЫН САЙЧУУД ОЧИЖ СУУРЬШСАН ГЭХ. тЭГВЭЛ чИНГЭС 300 НАСААР АХ ХҮН БАЙЖ ТААРНАА.тЭГЭХЭЭР чИНГЭСИЙН ГЭХ БАРИМТЫГ ХААНААС ОЛООД ОДООЧИЛЖ БИЧИЖ,ТАЙЛБАЛЖ БИДНИЙГЭЭ ХӨӨРГӨӨД БАЙНА.сОНИН БАЙГАА БИЗ?

Зочин
Зочин
2020-11-04 06:02

Монголчууд бид их эзэн Чингис хааны удам. Энэ музейг бутээхэд монгол хун бурийн сэтгэл зутгэл, идэвх чармайлт хэрэгтэй бид эвтэй байхдаа хучтэй гэдэг шиг улсын хэмжээнд байж болох их хааны гэх ямар л узмэр юу байгаа бухнээ хувь хунээс ч гэсэн цуглуулаад манай урчуудын гараас гайхамшигтай бутээл гарна даа туухээ сайн мэдэх мэргэжлийн хумуусийн зевлегеег аваад сайхан музейтэй болвол монгол тумэн бидэнд сайхан байна шуу сайхан бутээл сайхан олдвор хуучны зуйлсийг улс худ�##�даж авч болно шуу дээ хуулбарлах юм байв�##� тэгнэ л биз гэхдээ гадаадаас авна гээд л юу ярихаа сайн бодож ярих хэрэгтэй шуу

Зочин
Зочин
2020-11-04 06:20

Гадаадаас хуулбарлана гэж байхаар уе уеийн туухчид дархчуудаа цуглуулаад тэд нарын оюун ухаан гарын ураар гадаад байгаа узмэрээс илуу сайхныг хийлгээч дахин давтагдахгуй гайхамшигт бутээлийг енеедер Монголын их туухийг Монгол хунээс еер мэдэх хун дэлхийд байхгуй биз Сайд хун байж хариуцлагатай баймаар юм

Булган
Булган
2020-11-04 09:40

Хувь хүмүүсийн цуглуулга гэж хэдэн ч музейгээс том юм байдаг юм. Тэд нийлж 13 зууны юмаа дэлгэвэл наад шинэ музей чинь багадна. Юмаа мэдэж ябайж ярьдаг болмоор байна даа одоогийн з�##�уучууд

Зочин
Зочин
2020-11-05 01:17

үнэхээр харамс�##�тай одоо нэг гарг�##�гаа байгаа нь ОХУ-ын Эрмитажид хадг�##�агдаж байгаа "Чингисийн чулууны бичиг гэх" , Есүнгэ мэргэний тухай бичигтэй гэрэлт хөшөөг гуйлгачилан авах л үлдэж дээ нөгөөдүүл нь уг нь буцааж "өгнө" гээд аваад явсан гэдэг. Даанч энэ т�##�аар дуугардаг, бүр цаашилб�##� нэхэж шаарддаг хүн энэ хугацаанд нэг ч гарч ирсэнгүй дээ...

Зочин
Зочин
2021-03-02 14:46

Үнэхээр Монголд музей хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Амин чух�##� зүйл. Улсын хөгжлийг ард түмний соёл, музейн нүүр царай нь илтгэх харуулдэг. Харин эднүүс, музей байгуулах гэж буй нөхдүүд их тоомжиргүй хандаж байна. Том музейг барихад 2 жил, дэглэхэд 4-5 жил шаардлагатай байдаг. Зард�##� хуваарил�##�т нь ч гэсэн барилгын зардлаасаа үзмэр цуглуулах, дэглэх зард�##� дор хаяж 10 дахин өндөр байдаг. Хоосон барилга барих бол нэг хэрэг. Түүнийг дүүргэнэ гэдэг тоглоом биш. Энэ гишүүд дунд музейн мэргэжилтэн байна уу? Хаа хамаагүй с�##�барын эрдэмтэд шүү улс харагдана. Дийлэнхи нь худлаа гарууд, шахаасны нөхөд. Музейн үзэл баримтл�##� нь Монголын Үндэсний түүхийн музейн яг адилхан хувилбар. Хувьсг�##�ын үеийг ч гэсэн нэмчих, тэгээд 2 музейг нэгтгэвэл таарна. Сан хөмрөг бүрдүүлэлт нь шууд дээрэм. Учир нь удахгүй бүх музейн гол үзмэрийг туша�##�аар татуулна. 70 гаруй жилийн турш орон нутгийн музейд өөрсдийн санаачлага, хувийн зардлаараа баяжуулсан үзмэрийг төрийн нэрээр булааж авна. Энэ хугацаанд засаг нь анхаарч гайгүй үзмэр авч өгч байсан бол нэг хэрэг. Байхгүй, Соёлын яам ер нь маш муу, өнөө маргаашаа харж байна. Бүх яамны өмнө манлайлж байх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button