ЭРҮҮЛ МЭНД

“Эмээ дуусаагүй бол сарын эхний хэд хоногт эмийн санд ирж, дугаарлах хэрэггүй”

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-аас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэрЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Өчигдрөөс эхлээд хөнгөлөлттэй эмийг шинэ журмаар олгож эхэлсэн. Олон эмийн сан цахимд холбогдсоноос болж, бага зэрэг хүндрэлүүд гарсан. Энэ зөрчлийг арилгахын төлөө инженерүүд одоо ч ажиллаж байна. Эмийн санхүүжилт нэмэгдсэн тул эхний нэг хоёр хоногтоо дуусахгүй. Тиймээс эмээ дуусаагүй бол сарын эхний нэг, хоёр хоногтоо дугаарлах шаардлагагүй” гэв.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button