ОРОН НУТАГ

Хог хаягдлын тарифыг шинэчилэн тогтоожээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-ын шийдвэрээр сумын хэмжээнд хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчилэн тогтоож, ХЗДХЯ-аар баталгаажуулжээ.

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёр, Хог хаягдлын тухай хуулийн есдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн хоёр дахь зүйлийг үндэслэн тогтоосон байна.

Энэ оноос эхлэн мөрдөгдөж байгаа Хог хаягдлын тухай шинэчилсэн хуулиар өмнө нь мөрдөж байсан журам хүчингүй болсон тул ийнхүү зайлшгүй шинэчилэх, одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд тооцож, хураамжийг тогтоох шаардлагатай байсан хэмээн тус сумын ИТХ-аас мэдэгджээ.

Шинэчилсэн тарифаар гэр хорооллын айл өрхүүд сардаа 3000, орон сууцны өрх 2000, малчин өрх 1000 төгрөг, зочид буудал, амралтын газар, жуулчны баазууд орны тоогоор 573 төгрөг, хүүхдийн цэцэрлэг нэг хүүхдэд 40, сургууль, МСҮТ 22 төгрөг төлдөг болох юм.

Харин албан байгууллагууд нэг ажилтны 192, театр нэг суудлын 40, эрүүл мэндийн байгууллага нэг орны 286, мал нядалгааны газар нэг хонин тодгойд 500 төгрөг тус тус төлнө.

Түүнчлэн худалдаа үйлчилгээний байгууллагууд, үйлдвэр, барилгын хог хаягдал, фермерийн аж ахуйн хог хаягдал тус бүрийг ялгавартай тооцож, тогтоосон байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button