БОЛОВСРОЛНИЙГЭМ

Баян-Өлгийн сурагчид даваа гариг бүр “Төрийн дуулал” дуулдаг болжээ

Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн 44 ерөнхий боловсролын сургууль, 50 цэцэрлэг, нийт 94 сургалтын байгууллагад заах аргын нэгдэл, секцээрээ төлөвлөлт гарган амжилттай хэрэгжүүлж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болох “Төрийн дуулал”-ын мөн чанар, агуулгыг ойлгуулах, тогтоолгох, дууллыг зөв зохистой, хүндэтгэлтэйгээр эгшиглүүлэх ёс журмыг төлөвшүүлэх зорилгоор долоо хоног бүрийн Даваа гарагт хичээл эхлэхийн өмнө Төрийн дууллаа дуулж, хэвшил болгожээ.

Сургуулийн анги танхимуудад Монгол улсын төрийн дуулал, төрийн бэлгэ тэмдгийг залах, хүндэтгэлийн болон цэрэг эх орны булан байгуулж, түүгээрээ дамжуулан сурагчдад эх оронч хүмүүжил олгох, төрийн бэлгэ тэмдгийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хийжээ гэж БШУЯ-наас мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button