Орон нутаг
Баян-Өлгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар монгол гэрт мэс засал хийж, эх хүүхдийн амийг аварчээ
28 настай А нь анхны төрөлт 35-36 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд 2026 оны 08-р сарын 09-ны өглөөний 09 цагаас эхэлж доошоо цус гарч эхэлсэн тул сумын эмнэлэгээс эмч дуудсан байна.
Улмаар аймгийн нэгдсэн эмнэлгээс хагалгааны баг дуудаж, эмч нарыг ирэхэд эхийн биеийн байдал хүнд, доошоо их хэмжээгээр цус алдсан, эхэс ховхорсон байсан тул яаралтай журмаар гэрт нь хагалгаа хийж эх, хүүхдэд тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ. Хагалгааны багт Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч А.Хуаныш, Эх барих, эмэгтэйчүүдийн эмч А.Тания, нярайн эмч Е.Ахерке, хагалгааны сувилагч Б.Саулегүл, мэдээгүйжүүлгийн сувилагч Х.Купура, цусны салбар банкийн бага эмч Б.Кенжебек, жолооч Л.Баянмөнх нар байсан аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.