НИЙГЭМ

Сэлэнгийн тусгаарлах байрнаас оргосон иргэн ОХУ-аас хил зөрчин иржээ

ОХУ-аас ирээд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт байсан П энэ сарын 2-нд тусгаарлалтын байрнаас оргосон. Сэлэнгээс 19 км зайд байх Хяраагийн гол гэдэг газар байхад УОК-ынхон барьж, тусгаарлалтад орууллаа.

Тухайн иргэний талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатараас тодруулахад “Тухайн иргэн тусгаарлалтад ирээд 19 хоноод байсан. Энэ иргэн ОХУ-аас 633 тэмдэгтээр хил зөрчин, Монгол руу орж ирсэн. Тэгж явахдаа Оросын талд баригдаад Монголд хилийн солилцоогоор манай улсад хүлээлгэн өгсөн” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button