НИЙГЭМ

Багаханхай дүүрэгт ухаалаг худаг байгуулжээ

Нийслэлийн Байгаль орчны газраас дүйцүүлэн хамгаалал хийж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран хээрийн амьтдад зориулсан сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг ухаалаг худаг, уст цэгийг Багахангай дүүргийн нутагт байгууллаа.

Энэхүү худаг нь нарны эрчим хүчээр хүний оролцоогүйгээр ажиллах бөгөөд нартай үед тодорхой давтамжаар цөөрөм рүү ус шахаж хуримтлуулдаг. Уст цэгтэй болсноор хөхтөн амьтад, шувуудын тоо толгой, өсөлт хөгжилтөд эерэг нөлөө үзүүлнэ.

Тал хээрийн бүсэд булаг шанд ховор, жилийн ихэнх улиралд хур тунадас бага байдгаас зэрлэг амьтад ундаалах усны хомсдолд орж харангадах, дайжих явдал тохиолддог. Мөн хоол тэжээл, усны хомстлоос шалтгаалан зэрлэг амьтад суурин газарт орж ирэх, замд хашигдах, хашаа хаалтад хавчуулагдаж эрсдэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Үүний эсрэг авч хэрэгжүүлэх үр дүнтэй аргуудын нэг нь тэднийг идээшилж, бэлчээрлэдэг нутагт нь уст цэг байгуулах явдал юм гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button