НийгмийнСПОРТ

“ҮБСХ хэн хортой, хүчтэй допинг хэрэглэх вэ гэдэг уралдааны эхлэлийг тавьсан шийдвэр гаргалаа”

-МҮБХ-ноос допингийн асуудлаар Шадар сайдад хандлаа-

Өнөө жил төрийн наадмаар улсын харцага болсон Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул цолыг нь хураан, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрхийг 11 сараар хасах санал гаргасан талаар МҮБХ-ноос өмнө нь мэдээлсэн. Энэ шийдвэртэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос Шадар сайдад ханджээ.

МҮБХ “Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар танаа.

Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох тухай

Монгол үндэсний бөх нь бидний өв соёлын салшгүй нэг хэсэг бөгөөд одоо олон залуучууд үндэсний бөхөөр барилдаж, өдөр бүр тогтмол бэлтгэл сургуулилт хийн хөдөлмөрлөж, бөхийн барилдаанд оролцож түүнийхээ амжилтаар амьдарч байна. Эдгээр ид барилдаж байгаа 2000 гаруй бөхчүүд, тэдний дараагийн үеийн залгамж олон мянган өсвөр бөхчүүд, хүүхэд залуучууд нь даяаршлын энэ үед Монгол эр хүн хэмээхийн томоохон төлөөлөл болж бие бялдар, тэсвэр хатуужил, оюун санааны хувьд шилдгүүд болж төлөвших ёстой билээ.

Үндэсний бөхийн амжилт, ялалт руу зарим бөхчүүд маань ёс бусаар тэмүүлэх үйлдлүүд сүүлийн үед гарч байгаа бөгөөд үүнийг ил далдаар хаацайлагч албан тушаалтнууд бий болсноос Олон улсын конвенцид Монгол улс нэгдсэн мөн түүний хариуцлага шийтгэл 2018 оноос өөрчлөгдсөн байгааг мэдэж байгаа боловч даган мөрдөхгүй гуйвуулж, допингийн хариуцлагын асуудлыг сулруулж, хойчийн хор хөнөөлийг үл хайхарч байгаад шудрага хөдөлмөрлөж байгаа олон зуун бөхчүүдийн адил харамсаж, энэ үйлдэлтэй МҮБХ эвлэрэхгүй болохыг илэрхийлж байна.

Үндэсний бөхийн салбар хорооны 2020 оны 10-р сарын 22-ны өдрийн хурлаар, гишүүдийн олонхын саналаар гаргасан допингийн хариуцлагын шийдвэр нь монгол бөхийн хөгжил мөн удмын санд ихээхэн хор хөнөөл бий болгох, бөхийн дэвжээ допингийн хор хөнөөлд мансуурагчдын тоглоом, хэн илүү хүчтэй, хортойг хэрэглэх вэ гэсэн уралдааны эхлэлийг тавьсан алдаатай шийдвэр боллоо.

Иймд Танаас Үндэсний бөхийн салбар комиссын гаргасан алдаатай шийдвэрийг залруулж, Монгол бөхөөс шудрага бус өрсөлдөөн, допингийн хор хөнөөлийг арилгахаар хичээн зүтгэж, тэмцэж байгаа олон зуун залуучуудын итгэлийг алдахгүй байж шудрага шийдвэр гаргахыг хүсье. Хүндэтгэсэн Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав” гэжээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-05 17:19

Хүчит бөхчүүдээрээ бахархадаг ард түмэн гонсгор байна. Давж байгаа бөхөө хараад бахархах биш, ямар допинг хэрэглээ бол гэж бодож суух боллоо. Допинг хэрэглээгүй нь хохь болох нь.

Холбоотой мэдээ

Back to top button