СПОРТ

ТАНИЛЦ: “MGL-1” тэмцээнд өрсөлдөх тулаанчид

Холимог тулааны “MGL-1” дөрөв дэх удаагийн тэмцээн энэ сарын 9-нд болно. Энэ удаагийн чансаа ахиулах тэмцээний холимог тулааны 57 кг-ийн жингийн шилдэг найман тамирчин хасагдах журмаар өрсөлдөнө. Улмаар 2020 оны 57 кг-ийн жингийн аварга, бүсийн эзэн тодорно.

Энэ жинд 2012 оноос хойш “Шандас ММА” Р.Отгонтулга, Монголын жиү жицүгийн холбооны О.Пүрэв нарын аваргууд мэндэлсэн. Мэргэжлийн боксын WBC холбооны 2002 оны залуучуудын аварга, мэргэжлийн дэвжээнд 34 тулалдахдаа 27-д ялсан (22-ыг нь хүнд цохилтоор) Г.Баяртогтох Баянхонгор аймгийн сумын начин Т.Намнанбаяртай өрсөлдөнө.

ТУЛАЛДАХ ТАМИРЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ:

No description available.

1. 57 кг жинд Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн. “Ирээдүй ММА”-ын тамирчин Цогтсайханы Лхагвасүрэн. 176 см өндөр, 21 настай. Хөвсгөл аймагт 2013 оноос боксын спортоор Алтан-Очир багшийн удирдлага доор бэлтгэл хийж байгаад 2018 онд Улаанбаатарт орж ирж, 2019 оноос “Ирээдүй ММА”-д холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. “MGL-1 FC” 2020 оны сорил тулаанд 2 ялалт байгуулж, 2020 оны “MGL-1 FC” 14-р тулаанд “Шандас ММА”-ын Сүхбатад шүүгчдийн саналаар ялагдсан. Дасгалжуулагч нь МУБТС тэргүүний ажилтан, Японы мэргэжилтэн багш Араи Жүн Ичи.

ӨРСӨЛДӨГЧ

Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. “Адуучин” хочит Мягмар овогтой Мөнхбат 160 см өндөр, 28 настай. 2017 онд“Мастер тулаанч” реалити шоугаар ялалт байгуулан гарч ирсэн. “MGL-1 fight night” 2 дугаар тэмцээн дээр ХСИС-ийн тамирчин Түвшинзаяаг шүүгчийн саналаар ялсан. 57 кг жингийн хамгийн намхан тамирчин. Нийт 5 тулаан хийж, 4 ялсны 2 нь хүнд цохилтоор, 2 нь шүүгчийн саналаар ялж, 1 ялагдал хүлээсэн байна. Дасгалжуулагч нь ОУХМ Ганбаатар, ОУХМ Д.Төрбат.

No description available.

2. 57 кг жинд ЦЭНХЭР БУЛАН Дундговь аймаг, Дэлгэрхангай суманд төрсөн. Бие хамгаалах урлаг Таеквондогийн төрлөөр 13 наснаасаа хичээллэж эхэлсэн. “Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар”-ын тамирчин Цогттуяа овогтой Түвшинзаяа. 170 см өндөр, 22 настай. 2018 оны “MGL-1 FC” сорил тулаанд ялалт байгуулан гарч ирж, өрсөлдөгч 3 тамирчнаа КО буюу хүнд цохилтоор буулган авч, “MGL-1 FIGHT NIGHT” 2 дугаар тэмцээнд Адуучин хочит М.Мөнхбатад шүүгчдийн саналаар ялагдал хүлээж байсан. Дасгалжуулагч нь таеквондогийн спортын мастер Б.Хатанбаатар.

ӨРСӨЛДӨГЧ

“Komit service”, “Team Tungaa”, “Шандас ММА”-ын тамирчин Б.Мөнхдэлгэр. 170 см өндөр, 27 настай. Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. 2016 онд холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. “MGL-1 FC” –ын тулаанд ээлж дараалан боох, өчих мэхээр ялалт байгуулсан. 2019 онд холбооны 10 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Монгол Туургатны Холимог тулаан”-ы “MGL-1 FC13 тулаан”-д өрсөлдөгч болох “Ширэн бээлий” клубын тамирчин Г.Золжаргалыг гарт өчиж ялсан. Нийт 4 тулаан хийж, бүгдэд нь өчиг боох мэхээр ялалт байгуулсан түүнд одоо аваргын төлөө тулалдах эрх нээгдэж байна. Дасгалжуулагч нь МУГТ Ж.Нарантунгалаг.

No description available.

3. 70 кг жинд Дорнод аймгийн Ардын цэргийн 085-р ангийн тамирчин Бадамдоржийн Золхүү. 183 см өндөр, 25 настай. 2020 оны сорил тулаанд 77 кг жинд КО буюу хүнд цохилтоор ялалт байгуулж, “MGL-1FC” 14 дүгээр тэмцээнд 77 кг жинд “Самбо ММА”-ын Т.Уугантулгыг боолтоор ялсан. Одоо 70 кг жинд тулалдах гэж байна.

ӨРСӨЛДӨГЧ

Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Хангай Нуруу Байгалийн Цогцолборт хамгаалалтын захиргаа “Ширэн бээлий” клубын тамирчин Пүрэвдоржийн Содномдорж. 183 см өндөр, 25 настай. Жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. 2020 оны “MGL-1FC” сорил тулаанд 3 өрсөлдөгчид бүгд шууд бууж өгсөн. 2020 оны “MGL-1FC” 14 дүгээр тэмцээнд Эрдэнэт хотын “Зэвдожо”-ны тамирчин Ц.Пүрэвсүрэнг боох мэхээр ялсан. Одоогийн байдлаар дөрөв ялаад буй. Дасгалжуулагч нь ОУХМ Д.Төрбат.

No description available.

4. 57 кг жинд NEW Мarguee тамирчин Батчулуун овогтой Жанчивнямбуу. 173 см өндөр, 29 настай. 2016 оны сүүлээр бие хамгаалах урлагаар хичээлж эхлэсэн. 2017 онд холбооноос зохион байгуулсан МАСТЕР тулаан ралите шоунд шилдэг 22 тамирчны нэгээр шалгарсан ч MGL-1FIGHT NIGHT 1 тулаанд Түвшинзаяад ялагдсан. Тав тулалдаж гурав ялсан.

ӨРСӨЛДӨГЧ

“Фүкү Фүүдс” ХХК, “Голдан стар”-ын тамирчин Бат-Ирээдүй овогтой Цэндсүрэн. 170 см өндөр, 22 настай. 2010 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн, боксын суурьтай тамирчин. “MGL-1 FC”-д нийт 4 тулаан хийснээс гарын хүнд цохилтоор 2, техникийн илт давуугаар нэг, өчиг боолтоор нэг удаа ялсан. Хамгийн сүүлд “MGL-1 FIGHT NIGHT” гуравдугаар тэмцээнд Баянгол дүүргийн Спорт хорооны тамирчин Б.Алтанцацралыг гуравдугаар үеийн 4.30 секундэд техникийн илт давуугаар ялсан. Дасгалжуулагч нь ОУХМ Г.Ганзориг.

No description available.

5. 57 кг жинд “Team Tungaa”, “Шандас ММА”-ын тамирчин Отгонсүрэн овогтой Сүхбат. 176 см өндөр, 20 настай. 2018 оноос тулааны спортоор хичээллэж эхэлсэн. 2020 оны сорил тулаанд өрсөлдөгч нараа өчиж боох мэхээр ялж, шалгарчээ. “MGL fighting-14” тулаанд “Гардио ММА”-ын тамирчин Б.Алтансүхийг шүүгчдийн саналаар ялсан. Нийт 4 тулаан хийсний хоёрт нь өрсөлдөгчөө өчих боох мэхээр ялсан. Дасгалжуулагч нь Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг.

ӨРСӨЛДӨГЧ

Говь-Алтай аймгийн Есөн булагт төрсөн. 2016 онд Улаанбаатар хотод ирж, “Ширэн бээлий” клубт бэлтгэлээ хийж эхэлсэн. Цэрмаа овогтой Отгонбаяр. 168 см өндөр, 27 настай. MGL-1 FC сорил тулаан болон бусад тулаанд ээлж дараалан ялсан.

MGL-1 FC 13 дугаар тулаан дээр “Наадам Центр”-ын тамирчин Сайханбилэгийг шүүгчдийн саналаар ялж, гурван ялалттай болсон. Дасгалжуулагч нь боксын ОУХМ Д.Төрбат.

ОРГИЛ ТУЛААН

No description available.

-93 кг жинд Баянхонгор аймагт төрсөн Туул овогтой Намнанбаяр. 180 см өндөр, 23 настай. Бөхийн спортоор Баянхонгор аймагт аймгийн заан Шагдарсүрэн багшийн удардлаган доор хичээлж эхлэсэн. 2016 онд сумын начин цол хүртсэн. MGL-1 FC сорил тулаанд өрсөлдөгчөө боолтоор ялалт байгуулсан.

ӨРСӨЛДӨГЧ

-93 кг жинд Golden Boxing жимийн тамирчин Ганбатын Баяртогтох. 170 см өндөр, 40 настай. Мэргэжлийн боксын WBC холбооны 2002 оны залуучуудын аварга, мэргэжлийн боксоор 34 удаа тулалдахдаа 27-д нь ялсан. Үүнийхээ 22-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан. Дасгалжуулагч нь С.Эрдэнэбат, Ундрахбаяр.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button