Сошиал трэнд

МАН-ын пи-ар АН-д хулгайлагдсан нь

Өчигдөр /2020.11.06/ Төрийн ордонд сонирхол татмаар нэг үйл явдал болсон нь АН-ын акц. Тэд товчхондоо, дөрвөн жилийн өмнө 20 мянган төгрөгөөр тийм зүйлс худалдан авдаг байсан, харин өнөөдөр ийм зүйлс худалдан авч байна гэсэн санаа илэрхийлж, үүгээрээ МАН засаг барьсан дөрвөн жилийг шүүмжлэв.

Үүнийхээ үргэлжлэл болгож чуулганы танхимын гадна хоёр сагс байрлуулсан юм. Нэг сагс нь 2016 оныг, нөгөөх нь 2020 оныг төлөөлж буй аж.

Ийм акц 2015 онд МАН-ын пи-араар хийгдэж байсан нь эрхгүй санаанд орно. Тэр үед МАН-ын генсек байсан, одоо УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэг гартаа нэг ам.доллар, нөгөө гартаа 17 боодол төгрөг барьчхаад, “Өнөөдөр нэг ширхэг нэгтийн ам.доллар бүтэн 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байна” хэмээж байлаа. Ингэж тухайн үеийн Ч.Сайханбилэгийн засгийн газрыг шүүмжилж байв.

Засгаа солино, пи-араа ч ээлжлэн солилцоно, манай хоёр нам.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-11-06 13:25

Yamar sonin yum yaridag yum be ene chin' odoo. Yr dyng n' l yarikh kheregtei busuu. Khenii PR baikh n khend khamaatai yum be. Nerteigeer n' manai namiin PR geed umchluud khuvichlaad, patent avchikhaach. KKK

Холбоотой мэдээ

Back to top button