Нийгмийн

ХӨСҮТ-ийн сувилагчаас КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Сүүлийн хоёр өдөр 1068 хүнд шинжилгээ хийсэн. Дөрвөн хүнээс халдвар илэрлээ. Тэдгээрийн хоёр нь Алтанбулаг боомтоор орж ирсэн 38, 40 настай хоёр жолооч, аравдугаар сарын 20-нд ирсэн 19 настай хүн, мөн халдварын голомтод ажиллаж байсан сувилагч юм. Тухайн сувилагч нь 14 хоног ажиллаад, тусгаарлагдах ёстой. Бид ажиллах 14 хоног нь дуусахаас өмнө шинжилгээ авахад халдвар илэрлээ гэв.

Ингээд өнөөдрийн байдлаар манай улсад 356 тохиолдол бүртгэгдсний 355 нь зөөвөрлөгдөж ирсэн байгаа юм. Харин ХӨСҮТ-ийн сувилагч эмчилгээ хийж байхдаа халдвар авсан нь дотооддоо халдвар алдсан анхны тохиолдол боллоо.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Сувилагчид түргэн түргэн эдгээрэй гэж хүсье. Бүгдэд эрүүл энхийг хүсье

  2. ажлаа хийж байгаад х####двар авсан хүнд бүх төрлийн нөхвөр өгөх хэрэгтэй

  3. Surguuli tsetserlge barga haasan dr ym bishv hvn ih tsugldag gazra sain hynalt tawahgvi bol bolho bla shv de

Back to top button