НийгмийнУЛС ТӨР

ТАНИЛЦ: Аймаг, сумын Засаг даргаар шинээр томилогдсон БӨХЧҮҮД

Дархан аварга А.Сүхбат “Бөх бол төр юм” гэж хэлэхэд нь зарим хүн түүнийг шоолж байв. “Бөх бол спорт. Юу яриад байгаа юм бэ” гээд л. Тэгвэл аваргын үг өнөө цагийн Монголын улс төрийг зөгнөж байсан чинээ хэн таах вэ.

Монгол Улсыг “булчинлаг” эрчүүд удирддаг болоод удаж буй. Ерөнхийлөгч Х.Баттулга самбо бөхийн дэлхийн, Гавьяат тамирчин цолтой. Еөнхий сайд У.Хүрэлсүх булчинлаг, спортлог гэж жигтэйхэн нэгэн. За, тэгээд энэ жагсаалтыг үндэсний бөхийн улсын аварга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын дарга болсноор үргэлжлүүлж буй.

Төрийн дээд байгууллагуудыг нэг иймэрхүү булчинлаг, спортлог эрчүүд удирдаж байна. “Бөх бол төр юм”-ын бодит жишээ, үлгэрлэл болсон томилгоонууд шат шатны байгууллагуудад үргэлжиллээ.

НЭГ: Самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан, ОУХМ Б.Ариун-Эрдэнэ.

Булган аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Ариун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй үй зайгүй. Спорт, улс, хувь хувьсгалыг олон зүйл тэднийг нэгтгэдэг, нэг жимээр алхуулдаг. Булган аймгийн АН-аар олон жил ажиллаж буй Б.Ариун-Эрдэнэ өнөө жил орон нутгийн сонгуульд өрсөлдөөд ялсан. Улмаар Булган аймгийг ирэх дөрвөн жил удирдахаар болоод буй.

ХОЁР: Аймгийн заан Р.Сэддорж

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат тэрбээр 2002 онд аймгийн начин, 2004 онд аймгийн заан цол хүртсэн. Тэрбээр МАН-ын буянаар ирэх дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллахаар боллоо.

ГУРАВ: Аймгийн заан О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар сонгогдов.

ДӨРӨВ: Улсын начин Амарын Батмөнх.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат тэрбээр улсын начин цолтой. А.Батмөнх 2009 онд аймгийн арслан, 2011 онд улсын начин цол хүртсэн. Өнөө жил Цагаан-Үүр сумынхаа Засаг дарга боллоо.

ТАВ: Улсын харцага М.Батжаргал

Архангай аймгийн Булган сумын харьяат тэрбээр улсын начин цолтой. М.Батжаргал 2003 онд цэргийн арслан, 2006 онд улсын харцага цол хүртсэн. Архангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай тэрбээр Архангай аймгийн ИТХ-ын дарга болжээ.

ЗУРГАА: Аймгийн арслан С.Идэрсүрэн

Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат тэрбээр 2005 онд аймгийн арслан цол хүртсэн. 2020-2024 онд Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргаар ажиллахаар томилогдов.

ДОЛОО: Аймгийн арслан Э.Саранбаатар

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат аймгийн арслан Э.Саранбаатар. Тэрбээр 2004 онд аймгийн заан болж, 2014 онд цолоо баталсан. Улмаар 2017 онд аймгийнхаа наадамд түрүүлж, арслан цол хүртсэн юм. Энэ удаа Зүүнбүрэн сумын Засаг дарга боллоо.

НАЙМ: Аймгийн начин С.Шижирбаатар Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргаар сонгогдов.

ЕС: Аймгийн начин Д.Чинзоригийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар томиллоо.

АРАВ: Сумын заан Д.Баттөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга болов.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-06 20:30

Жүдоч ц.мөнхбат дундговийн засаг дарга

Н
Н
2020-11-09 10:57
Reply to  Зочин

Жүдо бишээ самбо чөлөөт кк

Зочин
Зочин
2020-11-07 19:00

Бөх хүн ч сонгох сонгогдох эрхтэй

зочи
зочи
2020-11-08 11:59

сургаар худлаа бичихээ болиорой Эгүүр.мн-ээ сайн нягт�##�ж байж бичээрэй УХ Батжарг�##� хурлын дарга болоогүй эмийн хачин сайт ажиллуулахаа болчих за

Зочин
Зочин
2020-11-08 16:36

Харцага батжарг�##� Архангайн Хжрлын дарга болоогүй шүү өөр ижил нэртэй хүн болсон,тэр нутагдаа ялагдсан.

Сс
Сс
2020-11-09 07:26

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын засаг дарга аймгийн арслан А. Батдэлгэр

Кк
Кк
2020-11-09 11:24

Аймгийн заан Б.Батжарг�##� Төв Арг�##�антын засаг дарга.

Зочин
Зочин
2020-11-09 23:55

Teneg yum yarih yumaa. Tegvel yamar hun yamar meestend hureh yostoi geed aijl mergejiliin jargsaalt gargachaach chaddag yum bol

Холбоотой мэдээ

Back to top button