ХУУЛЬ

ХЭРГИЙН ГАЗАР: Хогийн хар уутанд таван сартай ургийн цогцос хийж хаяжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин захын орчимд 28-р байрны хогийн цэгээс уутанд хийсэн нярай хүүхдийн цогцос олдсон байна. Уг хэрэг уржигдар буюу энэ сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд болжээ.

ХЭРГИЙН ГАЗАР: Манай сурвалжлах баг очихын өмнөхөн уг хэсгийг цэвэрлэсэн байсан нь илт байсан бөгөөд нэг ч хоггүй, мөн ариутгагч бодис цацсан байсан юм. Түүнчлэн уг хогийн цэгтэй залгаад хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг зэрэг байлаа.

Эх сурвалжийн хэлж буйгаар олдсон цогцос нь 5-6 сартай ураг байх магадлалтай гэлээ. Мөн хэргийн газарт хогийн хар ууттай хамт нойтон салфетка, эмнэлгийн ариутгалын бээлий зэрэг байсан аж.

Уг хэргийг одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж, эхийг нь эрэн сурвалжилж байна. Бид тус байрны оршин суугчид болон орцны жижүүрээс хэргийн талаар тодруулах гэсэн боловч “Энэ хэргийн талаар огт мэдээгүй, цагдаа нар ирж ажиллаад явахыг л харсан” хэмээн хариулсан юм.

Ж.ДӨЛГӨӨН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Зургийн тайлбар: 28-р байрны хогийн цэг, уг газраас ууттай нярайн цогцос олдсон
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button