УЛС ТӨРХОВЧ ШАР

Э.Миеэгомбо: Санитолоор гараа ариутгасан болохоос хийцгүйрээгүй

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Миеэгомбо хурал дээр сууж буй бичлэгийг зарим сошиал хэрэглэгчид шүүмжилж, “Хүнийг дургүй ажилд нь хүчээр томилчихоор нэг иймэрхүү хийцгүүрээд зовлонтой байдаг даа” гэх мэтчилэн сэтгэгдлээ илэрхийлсэн байсан.

Харин Э.Миеэгомбо “Үүдэнд санитолоор гар ариутгасан санаатай. Даанч нэг шингэдэггүй тос түрхчихсэн юм шиг л юм болсоон. Дургүй байгаа юм бол байхгүй шүү. Уучлаарай” хэмээн тайлбар хийсэн байв.

Улмаар “Би энэ зүүж байгаа төлөөлөгчийн тэмдгийг зүүхийн төлөө улайраад байгаа юм огт байхгүй. Далдганаад байгаа юм бас огт биш. Үнэнийг хэлсэн нь буруутай биш зөв болох хүртэл л үнэнийг хэлнэ. Нэгэнт сонгогдсон бол ажилдаа орох нь зүйн хэрэг. Өдөрт миний утас хэдэн удаа дуугарч сонгогчдоос минь залгаж мэдээ мэдээлэл байна уу? Юу болж байна? Миний хүү үнэнээрээ байгаарай, ажилдаа хурдан ороорой, амжилт хүсье гэсэн санал хүсэлт тэр байтугай ажлын шаардлагууд ирдэг. Би тэр бүхний төлөө л ажиллана” хэмээжээ.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button