УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Төрийн мөнгөөр виски авсан бол удирдлагууд нь эрх мэдлээ хэтрүүлсэн байх

Эрдэнэт үйлдвэр төрийн мөнгөөр архи худалдаж авах тендер зарлаж болдог юмуу гэх асуултад УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хариуллаа.

Тэрбээр “Төрийн өмчийн компаниудын засаглал, тэдний хангамж,  цалин хөлсийг хаанаас тогтоогоод байгааг сайн мэдэхгүй байна. Аймаар зардалтай. Хүүхдийн сургалтын төлбөрт шилжүүлж болдог ч гэх шиг. Байнгын хороон дээр сонсож болно шүү дээ. Та нар сайхан сурвалжилж болно. Зургаан сая төгрөгөөр хүүхдийн сургалтын төлбөр шилжүүлчихнэ. Иргэдийн, тавар төлөгчдийн мөнгөөр ингэж болохгүй. Төрийн өмчийн компаниудын захирлууд нэлээд их мөнгөтэй, их цалин авдаг юм шиг байна лээ. Журамлах хэрэгтэй.

Төрийн мөнгөөр юу гэж архи худалдаж авах вэ дээ. Ямар ч эрүүл хүн бодсон. Тийм зүйл байвал захирал, удирдлагууд л эрх мэдлээ хэтрүүлсэн байх. Завхарсан дүрэм журам руу чихээд өнгөрөх биш ёс зүйтэй байх ёстой шүү дээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button