Нийгмийн

СУДЛААЧИД : Есүс Христийг цовдлоход ашигласан хадааснуудыг олсон байж магадгүй

Есүс Христийг манай эриний 33 онд цовдлогдсон хэмээн судлаачид үздэг билээ.

Есүс Христийг хөнөөх төлөвлөгөөнд оролцсон Кайфасын бунхнаас 1990 онд Ромын үеийн хоёр хадаас олдсон юм. Төд удалгүй хадааснууд учир битүүлгээр алга болсон байна.

Харин 2011 онд кино бүтээгч Симча Яакобовичи алдагдсан хадааснуудыг олжээ. Судлаачид эхэндээ Симчагийн олсон хадааснуудыг 1990 онд олдсон хоёр хадаас мөн гэдэгт эргэлзэж байсан юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт “Archeological Discovery”-д нийтлэгдсэн судалгааны хариугаар бол уг хоёр хадаас хэн нэгнийг цовдлоход ашиглагдаж байсан нь нотлогджээ.

Уг судалгааг нийтлүүлсэн Иерусалемийн геологич Арей Шимрон “Хадаасанд үүссэн байсан зэвд маш жижиг хэмжээтэй хүний ясны хэлтэрхийнүүд байсан. Энэ хоёр хадаасыг хүн цовдлоход ашигласныг батлах маш хүчтэй баримт энд байна.” гэж хэлжээ.

Мөн тус хадааснууд манай эриний 1-р зууны үеийнх гэдэг нь гарцаагүй нотлогдсон гэнэ. Шимрон хамтран ажиллагчидтайгаа хадааснаас сорьц авч Кайафасын бунхан дахь шороотой харьцуулж үзэхэд химийн бүтэц болон хэлбэр дүрсээрээ ижилхэн байжээ. Цаашлаад хадаас дээр зөвхөн бунханд байсан мөөгөнцөр олдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button