НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Дөрвөн ихэр мэндэлсэн гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

ЭХЭМҮТ-д долоодугаар сарын 24-нд дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн гэдэг мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм. Тэгвэл энэ талаар тус төвийн Хүүхдийн эмнэлгийн дэд захирал Ц.Алтантуяагаас тодруулахад,

“Дөрвөн ихэр хүүхэд мэндэллээ гэсэн мэдээллийг би өнөөдөр өглөө харсан. Манай эмнэлэгт дөрвөн ихэр хүүхэд төрөөгүй, энэ бол ташаа мэдээлэл, 2013 оны 4 ихэртэй холбосон байж магадгүй” гэлээ.

ЭХЭМҮТ-д 2013 онд Сэлэнгэ аймгийн залуу гэр бүл дөрвөн ихэр хүүхдээ өлгийдөж авсан бөгөөд ихрүүдийн нэг нь удаан амьдарч чадаагүй юм.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button