Нийгмийн

Жо Байден: Ард түмнээ хагалан бутаргадаг биш нэгтгэдэг Ерөнхийлөгч байх болно

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр 77 настай Жо Байден сонгогдоод байна. Тэрбээр ялалтаа зарлаж, ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ “Ард түмнээ хагалан бутаргадаг биш нэгтгэдэг Ерөнхийлөгч байх болно. Амжилтад хүрэхийн тулд өрсөлдөгчөө дайсан гэж харахаа болих ёстой. Бид дайсан биш, бид америкчууд. Би цар тахалтай тэмцэж ажиллах эрдэмтэн, экспертүүдийг бүрдүүлж, улс төржиж биш шинжлэх ухаанчаар ажиллана” хэмээсэн байна.

Жо Байдэний товч намтар

-Жозеф Робинетте Байдэн Жуниор нь 1942 оны 11 сарын 20-ны өдөр Пеннсилвани мужийн Сктрантон хотод мэндэлсэн юм. Тэрээр өөрийгөө Скрантоны хүү гэж дуудах дуртай.

-Байдэн улс төрд хүч үзэхийн өмнө өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд тэр нэрээ дэвшүүлсэн боловч түүний сонгуулийн сурталчилгаа газар аваагүй юм. Гэтэл Барак Обама Байдэнг дэд ерөнхийлөгчөөр сонгосон аж. Ингээд тэрээр найман жилийн турш АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг хашжээ. Өмнө нь Байдэн 1972, 1978, 1984, 1990, 1996, 2002, 2008 онд сенатаар дахин сонгогдож байсан байна.

-2017 онд Байдэн дэд ерөнхийлөгчийн суудлаас буух үед Обама түүнд “Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний” медаль гардуулан өгчээ.

-Тэрээр католик гэр бүлийн ууган хүү болж төрсөн бөгөөд доороо нэг охин, хоёр эрэгтэй дүүтэй юм.

-Бага насандаа тэр Гэгээн Паулын бага сургуульд сурж байсан бөгөөд түүнийг 13 настай байхад Делавер муж руу руу гэр бүлээрээ нүүжээ.

-Байдэн Делаверын их сургуулийг 1965 онд баклаврын зэргээр төгссөн аж.

-1966 оны наймдугаар сард Нейла Хантертай Нью-Йорк хотод хуримаа хийж гурван хүүхэдтэй болсон байна.

-1968 онд Сиракюзийн хуулийн коллежоос хуулийн дипломтой болжээ.

-1972 оноос хойш түүний улс төрийн замнал Бүгд Найрамдах намын Калеб Боггсыг ялж Делаверын сенат болсноор эхэлсэн юм. Мөн тэр жил харамсалтайгаар Байдэны эхнэр Нейла, охин Эми нар авто ослын улмаас амь насаа алджээ. Түүний хүү Бью Байдэн 2015 онд тархины хорт хавдраар нас барсан юм.

-1975 онд Байдэн Жилл Жейкобстой сохор болзоонд танилцаж, хоёр жилийн дараа Нью-Йорк хотод хуримлажээ. Тэд 1981 онд нэг охинтой болж түүнд Эшли гэдэг нэр хайрлажээ.

-Байдэн 1988 онд анхны удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн боловч төдийлөн амжилт олоогүй байна.

-Тэрээр 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаасаа өмнө 47 жилийн турш улс төрд хүчин зүтгэж байсан юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button