УЛС ТӨР

ХЭЛЦЛИЙН СУРАГ: Д.Эрдэнэбилэгтэй хийх Я.Содбаатарын тохироо ямар байх вэ

“ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХСАН ОН ЖИЛҮҮД”

Уг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудалд нэг талд нээх аймаар хадны мангаа, нөгөө талд үлэмж их аврагч сайн дүртэн байхгүй билээ. Харамсалтай нь, бүр 2016 оны сонгуулиас хойш “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг монголд оруулж ирсэн хувийн хэвшлээ ХАДНЫ МАНГАА болгож, төр төлөөлөгсөд нь сайн дураараа өөрсдийгөө АВРАГЧ БУРХАН  хэмээн тодорхойлсон юм. Энэ дүрээрээ нийгэмд тэд сайн хоногшицгоож, тэр хэрээрээ асуудал үнэ мөний дэнснээс холдож бүдгэрч ирэв. 

Эцэст нь, өнөөдрийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн өөртөө үнэтэй машин авч, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлж, тоймгүй олон дарга нарт тендер бүтээж өгсөн түүх ТӨР талаас бичигджээ. Нөгөө талд алдарт 49 хувийнхан ч зүгээр суугаагүй. Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгүүдээ “Эрдэнэт үйлдвэр”-т зарах зэргээр түүх хөвөрдөг. 

Нэгэн үес “Эрдэнэт үйлдвэр” тамга тэмдгийн зөрчилтэй хэсэг давхиснаа ТӨҮГ болж, онцгой дэглэм нэрээр бүх мөнгөн урсгалаа Ерөнхий сайдын чихэнд ирж шивнэдэг байгууллага болтлоо өмхөрч доройтсон. Үнэндээ энэ үед муу нэртэй хувийн хэвшил нь байсан бол өнөөгийн Шилэн Цогоогийн шүглийг тэр үедээ үлээчих байсан нь ч тодорхой. Ийм байдлаар шүүхийн маргаантай явж ирсэн хоёр тал 49 хувийн асуудлаар 3.5 жилийн дараа хэлцлийн ширээний ард суух гэж байна. Тэдний хэлцлээс юу хүлээж болох вэ. Хөшигний ард талуудын уур амьсгал ямар байгаа вэ?

ТӨР: 

-У.ХҮРЭЛСҮХ Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРЫН УУЛЗАЛТЫН ДАРАА АЖЛЫН ХЭСЭГ ШИНЭЧЛЭГДЭВ-  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч намар “Төрийн оролцоотой зах зээл хөгжүүлнэ” гэж хэлснийхээ дараа нэр бүхий томоохон бизнесменүүдтэй ганцаарчилсан уулзалт хийсэн байдаг. “Нэг тийм гэнэхнээр л агуулгаа зөв ойлгуулаагүй үг алдчихсан” гэх хөнгөн яриа өрнүүлж, бизнесийн орчин нөхцлийг нь сонссон байдаг. Энэ хүрээнд “сахал” Д.Эрдэнэбилэгтэй цаг гаруйн уулзалт хийсэн. 

Уг уулзалтын дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан хоёр ажлын хэсгийг татан буулгаж, Шадар сайд Я.Содбаатараар ахлуулан шинэ ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг нь ОХУ-ын талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдан авсан хувийн хэвшил талтай ХЭЛЭЛЦЭЭ ХИЙН, САНАЛ БОЛОВСРУУЛАН ТАНИЛЦУУЛАХ”  чиг үүрэгтэйгээр байгуулагдсан билээ. Тэд эхний байдлаар дүгнэлтээ гаргаж, энэ долоо хоногоос хувийн хэвшилтэйгээр хэлцэл хийнэ гэдгээ зарлаад буй. 

У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнийхээ хувиар “МАК”, “Эрдэнэт үйлдвэр”, “Ачит Их” зэрэг компаниудын төрийн хувь эзэмшлийг тодорхой болгох бодлого барьж буй. Энэ нь ч буруу биш. Харин орон нутгийн сонгууль дамнаж нийгэмд сөрөг мессэж өгөхгүйн тулд зарим ажлын хэсгүүдийг зориуд хэсэг дарах шаардлага гарсан уу гэвэл гарсан. Төр хувийн хэвшилтэйгээ учраа олно гэдэг нь хуулиас гадуурх үйл ажиллагаа ч биш юм.

Ж.ЭНХБАЯР АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧ, Я.СОДБААТАР ХҮЧЭЭ АВСАН УУ 

Хувийн хэвшилтэйгээ учраа олох ажлын хэсэгт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр багтсан нь улстөрийн хүрээнд ихээхэн анхаарал татсан. Түүнийг ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй найзын харилцаатай, уулзсан гэх мэдээллүүд ч хангалттай явсан. Гэвч тэд өнгөрсөн хугацаанд нэг ч удаа уулзаагүй гэдгээ маш тодорхой зарлав. Ж.Энхбаярын хувьд улстөрөөс ерөнхийдөө залхсан, санхүүгийн чанартай хар хорууд нь баахан унтарч яваа гэдэг товьёог уншигддаг ч ажлын хэсэгт зориуд багтсан гэх хардлага өнөө хүртэл явсаар. Түүнийг ажлын хэсгээс гарах өргөдлөө өгсөн гэх яриа ч явсан юм. 

Мөнхүү Шадар сайд Я.Содбаатарын хувьд сүүлийн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр”-тэй хэт зузаан харилцаатай болсон, УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхийлөгчтэй сайн харилцаатай байгаа зэрэг мэдээллүүд анхаарал татаж буй. Тэрбээр уг ажлын хэсэг явцын мэдээллээ огт нуухгүй, нийтэд нээлттэй мэдээлнэ гэсэн яриаг хэвлэлд өгөөд байгаа юм. Ерөнхий логикоор У.Хүрэлсүхэд хамгийн ойр байгаа, ажлын хэсгийг ахалж буй гэдгээрээ Я.Содбаатарын гарт ажлын хэсгийн гол эрх мэдэл атгагдаж буй.


ХУВИЙН ХЭВШИЛ: 

АРБИТРТ ХАНДАХДАА ЗАСГИЙН ГАЗАРТ БУС ОХУ-ЫН ТАЛД ГОМДОЛ ГАРГАХ ХУВИЛБАР ЯРИГДЖЭЭ 

Өмнөх тоймоороо хувийн хэвшлийн тал арбитрт хандахаар бүх бэлтгэлээ базааж, гадны галзуу заргач хуулийн фирм хөлсөлсөн  талаар дурдаж байв. Энэ удаа дахин бататгаж байна. “Монголиан коппер корпорейшн”-ны зүгээс  хуулийн фирм хөлсөлж, Арбитрт хандах бэлтгэлээ бүрэн базааснаас гадна ОХУ руу энэ талаараа хандсан гэх мэдээлэл байгаа юм. Нэг ёсондоо тэд мөнгөө шилжүүлсэн талтайгаа Арбитрт маргаан үүсгэх логик барьсан бололтой. 

Монгол Улсын Засгийн газрын зүгээс тэдний ОХУ-тай явуулсан хэлцлийг асуудалтай хэмээн үзэж, мөнгөө зараад авч ирсэн хувийг нь  “хүчээр” төрд авчихсан. Тэгэхээр хувийн хэвшил заргаа хааш нь чиглүүлж байж, Арбитрт боидт хариуцагч татуулах вэ гэдэг нь сонирхолтой асуулт билээ. Мөнхүү  хувийн хэвшлийн зүгээс нэхэмжлэх төлбөрийн хэмжээ хэд байх нь одоогоор нууц хэвээр байгаа юм. 

ТЭД ЗАСГИЙН ГАЗАРТ ЯМАР ХУВИЛБАР САНАЛ БОЛГОХ ВЭ

Энэ удаагийн ажлын хэсгийнхний хэлцлээс Дарханы төмөрлөг, Хөтлийн цемент тэргүүтэй  хэд хэдэн ордын хувь заяа цаашид хэрхэх нь шийдэгдэх дам хүлээлт үүссэн. Тэр утгаараа тодорхой ордуудаа өгч, заримаас нь өндөр хувь авах хэлцэл хийгдэнэ гэх яриа хөшигний ард хөвөрч буй. Тодорхой байгаа зүйл нь, хувийн хэвшлийн зүгээс уг хэлцэлд өндөр ач холбогдол өгч оролцох бөгөөд ерөнхий тохироо томчуудынх нь дунд хэдийнэ хийгдсэн гэх яриа ч бий. 

Мэдээж Засгийн газраас өнөөх суутган тооцох зарчмаа гол үндэслэл болгоно. Зөрүүлээд тэд ямар үндэслэл гаргаж, хэрхэн тохиролцоо хийж, “Эрдэнэт үйлдвэр” дэх нөлөөгөө хадгалан үлдэх эсэхээ шийднэ гэсэн үг. Гэвч энэ хэлцэл, хувийн хэвшлийнхнийг тойрсон шүүхийн асуудал өнөө маргаашдаа шийдэгдчихгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн нүргээн ая дангаас ихээхэн хамаарна гэдэг нь ч тодорхой юм. 

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Эхэнд өгүүлсэнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал дээр хар, цагаан өнгөөр талуудыг ялган  будаж харах нь ихээхэн өрөөсгөл юм. Зах зээлийн чөлөөт нийгэм хөгжүүлнэ гэчихээд хувийн хэвшилтэйгээ огт хэлцэл хийхгүй “100 хувь төрийн өмч” гэж зарлачихдаг төр ч гэж байх ёсгүй. Нэгэнт хэлцлийн ширээнд суусных төр нь өмчөө хамгаалах, хувийн хэвшил нь хохиролгүй үлдэхийн төлөө ажиллах нь чухал юм. Гол нь, хэлцэл нэрээр хэсэг бүлэг хүмүүсийн халаас түнтийх тохироо бүү хийгдээсэй гэдэгт л асуудал байгаа юм. Суутган тооцох зарчим нь ямар тохироонд хүргэх вэ гэдэг л сонин билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мухарла
мухарла
2020-11-09 10:42

СУУТГАН тооцох зарчмаар хктаа нийлэхгүй юу. Зхваарч байж байхаар дуусгаач наадахаа

дорж
дорж
2020-11-09 21:13
Reply to  мухарла

төр өмчөө хамга�##�ж ХХБ-нбхан хохирлоо ярих нь зөв хэрнг ээ. Аль ч наымаа панз угаасаа яриахэлцэл дээр явдаг нэгнээ муулж барьж сүржигнээд ч яадаг юм

Зочин
Зочин
2020-11-09 12:03
Reply to  мухарла

ингэж байхаар Эрдэнэтээ засрсан нь дээр дээ. Хөрөнгийн биржид хувьцаа болгоод зарчуул таарна

Болд
Болд
2020-11-09 15:27
Reply to  Зочин

Дараагийн С.Баярын з�##�гамжлагчаар Хүрэлсүх тодрох магадл�##� өндөр харагддаг. Ард иргэд сайн хардах эрхтэй.

Сонгино
Сонгино
2020-11-09 12:35
Reply to  Зочин

Гарамжавтай Монголбанк акт нийлээд тэр өрийг нь өөрсдөө төлчихсөн байдаг биз дээ. Акт нийлнэ гэдэг ч дээ хулгайг нь хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр

Эрдэнэтийн иргэн
Эрдэнэтийн иргэн
2020-11-09 10:46

Сах�##� гэж хорвоогийн муу хүн засаг гэж хүн а�##�з гэж байхгүй. Муу сайнтайгаа нийлж сав дүүрдэг гэж үзсэн нь зөв байх. Эрдэнэт гэхээр нь төр хувьгүй мөнгө хийх сав гэж харсаар ард түмэнд на�##�дах юм үлдэхгүй нь дээ

М
М
2020-11-09 11:41

Юунд нь эд гартай ярьдаг байна аа. Шужд төрдөө авах хэрэгтэй ш тээ

Зочин
Зочин
2020-11-09 18:12
Reply to  М

Төрд авнаа гэдэг дарга авнаа гэсэн үг ард иргэдэд ямарч хүртээлгүй

sodoo hujaa
sodoo hujaa
2020-11-09 12:04
Reply to  М

sodbaatart mungu hiih saihan bolomj garch irj bhad odoo shantaajlaad suuchih bailgui

Зочин
Зочин
2020-11-09 12:01

Баялагаа аваад ирсэн хүмүүсээ буруутгадаг цаг хугацаа өөрчлөгдөх өдөр ирэх биз дээ. Тэр мөнгөний схем үүсгэж бүлэглэл үүсгэсэн гээд байгаагаа шүүхээр тогтоолгочооч

зочин
зочин
2020-11-09 18:42
Reply to  Зочин

шүүх нь худ�##�дагдсан юм чинь юу гэж үнэн мөнөөр нь тогтоодог юм

Уншигч
Уншигч
2020-11-10 18:27
Reply to  зочин

Монголдоо авчирсан гэдэг яриа бол хоосон тархи уга�##�т.хулгайн замаар авсанаа цайруулах арга.хүрэлсүх,Содбаатар нарыг хэлсэн үгэндээ эзэн болох эсэхийг нь харах л үлдлээ.энэ эрдэнэбилэг гэдэг нөхөр шулам байна аа.эрдэнэтийн 49 хувийг авахгүйгээр үхэх гээд байна уу.аваад үхчихвэл мөн харамс�##�тай юм болно доо.монголын ард түмний хөрөнгөөр барьсан уул уурхай ганц хайртай үйлдвэр нь шүү шуламууд минь.

Сэлэнгэ
Сэлэнгэ
2020-11-09 12:07

Яг Энхбаярын хэсгээс гарахгүй дээ. Харж л байгаарай Хүрэлсүх сүх барьж баахан давшаад ичсэн нүүрэндээ том бизнесүүдээ дарамт�##�ж төр д авах нэрээр оноо цуглуулах гэж улайрна.

тв үзэгч
тв үзэгч
2020-11-09 22:25
Reply to  Сэлэнгэ

Энхбаяр захрихл болох Шилэн Цогоог сумлаад байгаа юм биш үү

Бууд
Бууд
2020-11-09 12:17
Reply to  Сэлэнгэ

монголын ард түмний өмчид хэдэн муу хулгайч хүмүүс гар дүрж яваад арга хэмжээ авч чадахгүй арчаагүй төрөөс юу хүлээх юм бэ

zochin
zochin
2020-11-09 18:44
Reply to  Бууд

sahal eredenbilegta hulgaich sodoo htltslel hiine hurelsuh tswchih geed tsaana ni huleej bgaa

Ардын ард
Ардын ард
2020-11-09 12:32

Өө эд нараас юу хүлээдэг юм. Монголын баялгийг төр бизнесийн томчуудтайгаа хувааж идээд дууссан. Одоо массаас айгаад дахиад баахан сүржигнэж л тоглоно

hujaa
hujaa
2020-11-09 12:54

umhii hujaa nart ezlegdsen ulsturchid omngoliin baylagiig zugeer namimaaltsaad ywj bgaadaa shuugdeh tsag iren ee

zochin
zochin
2020-11-09 14:17

gadnaas hurungu awaad irsen hvmvvst baatar tsol olgood, ajild n oruulah heregtei.

мал
мал
2020-11-09 21:14
Reply to  zochin

тэнэгт

Зочин
Зочин
2020-11-09 14:38

Суутган тооцох зарчимаар Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн Төрд нь өгчихөөд Эрдэнэтээ хувин хэвшил нь 40%, Төр 40%, 20% иа ард түмэндээ хувьцаа болгочихвол таарна.

Мугар
Мугар
2020-11-09 16:05

ГАНзориг Сугар хоёрыг шоронд явуулчхахд оросолс наймаа хийсэн хүмүүсээ ял өгөөрэй

Өвөрхангай
Өвөрхангай
2020-11-09 18:42

Төр нь ч асууд�##�тай хувийн хэвшил нь асууд�##�тай гэж үнэн бичжээ. Дампуу хүмүүсээс сайн сайхан шийдэл хүлээгээд ч яөх билээ. Нутаг усёны минь нэрийг баастсан юмнууд улстөрөөс �######�аасай

Unshigch
Unshigch
2020-11-09 20:12

Turduu baij tusuvtuu shudargaar tatvaraa tulj ahmad bidnii tetgeveriig nemj ugvul bayarlah bn. Shudarga zahiraltai bolgovol sainsan.

залуу
залуу
2020-11-10 08:08
Reply to  Unshigch

Ахмадуудын тэтгэвэр з�##�уусын НД төлөлтөөр төлөгддөг. 49 хувь өөр шүү өвөө

Бадамсүрэнг хамгаална
Бадамсүрэнг хамгаална
2020-11-09 22:24

Захир�##� солигдоод яг байд�##� өөрчлөгдөэ харашдаач. Үе үеднэ иднж уусаар ирсэн

Hoich
Hoich
2020-11-09 22:55

Chingisiin.ur udam ingej ch ywah gej dee gazriinha baylagiig toirch hereldsen uls

Зочинхоролжав
Зочинхоролжав
2020-11-11 10:14

Бизнесийн болоод санхүүгийн ямарч мэдлэг туршлага байхгүй Хүрэлсүх энэ улс орныг ахин сэхэхгүйгээр гүн анг�##� руу хийх нь .

Зочин
Зочин
2020-11-11 10:35

Оростоо байж байсан бол бид хэдэн жил хэрүүл хийхгүй, сошиолоор сэвэх юмгүй, ярих юмгүй ёстой сайхан байхгүй байх байлаа

Зочин
Зочин
2020-11-11 10:37

Төрийн дээр сандайлсан намчин хулгайчууд биш хувийн хэвшил л монгол улсыг хөгжил дэвшилд хүргэнэ

Иргэн
Иргэн
2021-02-08 11:46

Эрдэнэтийн 50 хувийг иргэддээ хувьцаа болгож өгөөд, үлдсэн 50 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр зараад нэг тийшээ болгох хэрэгтэй. Төрийн өмчийн компани хэлбэрээр огт явуулж болохгүй. Төр хувь эзэмшээд ч хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button