НИЙГЭМУЛС ТӨР

УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийг Ж.Хайруллагийн нэрэмжит болгов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат эмч,  доктор, профессор Ж.Хайруллагийн нэрэмжит болгох тогтоол гаргалаа.

Тус тасгийг 1974 онд байгуулсан бөгөөд  сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд улсын хэмжээнд зүрх судасны болон тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Уг тасгийг үүсгэн байгуулах эхлэлийг Гавьяат эмч Ж.Хайрулла санаачлан, удирдан зохион байгуулсан төдийгүй үе үеийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж, чадавхжуулж байсан аж.  

Иймээс 2013 онд тус эмнэлгийн ажилчдын саналаар  Мэдрэлийн мэс заслын тасгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, гавьяат эмч,  доктор, профессор Ж.Хайруллагийн нэрэмжит болгожээ. Энэ жил Гавьяат эмч Ж.Хайруллагийн 90 насны ой тохиож буй. Үүнийг тохиолдуулан дээрх ажилчдын саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор албан ёсоор баталгаажууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button