НийгмийнЯрилцлага

Ука: Үзэгч, сонсогчид минь намайг БҮТЭЭСЭН учир өнөөдөр би ОРШИЖ байгаа

“Киви” хамтлагийн дуучин Укатай ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм. Бид уран бүтээлчийн амьдрал хийгээд удахгүй болох гэж буй тоглолтын талаар ярилцсан юм.

“АЛТАН ГАДАС БОЛ ААВДАА ҮЗҮҮЛСЭН ХҮНДЛЭЛ”

-“Do it” 2018 онд гарсан дуу. Тоглолтоо яагаад энэ дуугаар нэрлэх болов?

-Ижил нэртэй цомгоо гаргасан тул тоглолтоо ингэж нэрлэхээр болсон. Ер нь энэ дууны утгыг хэн болгон нь хөндөөд байдаггүй. Өөртэйгөө тэмцэлдсэн эмэгтэйн тухай дуу болохоор би хэзээд дуулах, сонсох дуртай. Дууны нэрийг нөхөр маань өгч байсан. Тиймдээ ч энэ дуугаараа тоглолтоо нэрлэсэн.

-Дууны үгийг “The Voice of Mongoliа” шоуны оролцогч Б.Биндэръяа бичсэн байх аа. Тоглолтод тань оролцох уу?

-Б.Биндэръяад урилга явуулсан. Ирж үзэх байх аа.

-Та аавынхаа хүслийг биелүүлэх гэж энэ тоглолтоо хийж байгаа гэсэн?

-Би үнэндээ их аймхай, зориггүй хүн. Болж байна гэсэн итгэл сэтгэлээр тоглолтуудаа хийж,  том хэмжээний тоглолт хийхээс зугтаадаг байсан. Харин энэ удаа Буянт-Ухаа спорт цогцолборт тоглолтоо хийхээр боллоо. Учир нь аав минь дандаа “Миний охин том тайзан дээр тоглолтоо хийгээд гавьяат болно. Тэр үед аав нь хамгийн том цэцгийг барьж очоод охиндоо баяр хүргэнэ гэж ярьдаг байсан юм. Харин би “Юун гавьяат аав минь. Хийх юмаа хийчихсэн, нас тогтсон хүмүүс тэр шагналыг авдаг юм” гэхэд “Миний охин чинь гавьяа байгуулсан хүн. Шагнал авалгүй яадаг юм. Бөхийн өргөөнд хөл гишгэх зайгүй хүн цуглана” гэж ярьдаг байсан.

Аав дандаа л ерөөлтэй үг унагаж, миний охин дэлхийн од болно гэж хэлээд хөлийн ул үнэсэж, нурууг минь илж эрхлүүлдэг байсан. Аавыгаа амьдад л энэ тоглолтоо хийх байсан юм. Хожим нь харамсаж сууна. Яг үүн шиг өөр нэгэн өдөр харамсаж суухгүйн тулд тоглолтоо хийх гэж байна.

-“The Voice of Mongoliа” шоуны хоёрдугаар улирлын шүүгчээр ажиллаж байхад аав тань бурхан болсон. Гэсэн ч та юу ч болоогүй юм шиг тайзан дээр зогсож л байсан. Бүр юу ч болоогүй юм шиг...

-Урлагийн хүн тайзан дээр гарсан л бол жаргалтай, зовлонтой байх ямар ч хамаагүй. Үзэгчид чамд цагаа зарцуулаад, сайхан юм үзэх гээд ирчихсэн байхад зовлон тоочоод, хэцүү байгаагаа харуулах юм бол энэ урлаг биш болчихно. Тиймээс хагацал, шаналантай нүүр тулсан ч үзэгчдийн өмнө гарсан бол тэдний  төлөө л байх хэрэгтэй гэж Дашка багш болон дуучин Б.Сарантуяа эгчийн хэлж байсан үгс тухайн цаг үеийг даван туулах хүч болсон.

Мөн аав эмнэлэгт байхдаа Э.Дашням та хоёр амжилт гаргана, түрүүлнэ ээ гэж хэлж байсан юм. Аавын минь хэлсэн үгс, хором мөчүүд дурсагдаж байсан болохоор түүнийхээ төлөө хичээсэн.

“ШАГНАЛ АВААД ЗОГСОЖ БАЙХАД, БУСДЫН ХЭЛЖ БАЙСАН ЕРӨӨЛҮҮД ИХ БОДОГДДОГ ЮМ БИЛЭЭ”

-Та төрсөн өдрөөрөө Алтан гадас одонгоор энгэрээ мялааж, аавынхаа хүслийг биелүүллээ. Шагнал авахаар болсноо хэд хоногийн өмнө мэдсэн бэ?

-Над руу арваннэгдүгээр сарын 05-ны өдөр нэг эмэгтэй залгаад маргааш төрийн ордон дээр иргэний үнэмлэхтэйгээ ирээрэй гэж хэлсэн. Тэгэхэд нь би дүү, нөхөр хоёрын нэгийг тоглоод байна гэж бодсон юм.  Тэгээд “Тоглоод байгаа юм уу. Таныг хэн яриулж байгаа юм. Би та нарын урхинд орохгүй шүү” гээд хэлтэл, “Үгүй ээ энэ үнэн. Та маргааш иргэний үнэмлэхтэйгээ, төрийн ордонд ирж, шагналаа аваарай” гэх нь тэр. Би ч урдаас нь та нээрээ яриад байгаа юм уу гэж хэлээд уучлалт гуйсан даа. Тэгээд хамгийн түрүүнд хоёр ээж рүүгээ, дараа нь багш нар болон нөхөр рүүгээ залгасан. Ер нь тэгээд багш нартаа л хэлмээр санагддаг юм билээ.

Хурим найранд очихоор гавьяат болоорой гэж ерөөгөөд байгаа хүмүүсийг гайхдаг байсан. Харин шагнал аваад зогсож байхад, бусдын хэлж байсан ерөөлүүд их бодогддог юм билээ. Тэгээд одонгоо хараад зогсож байгаа юм чинь.

-Хүмүүс ерөөж байсан болохоор шагнал авчихсан гэвэл өрөөсгөл ойлголт болно. Энэ шагналыг таны ур чадвар, хөдөлмөрийг үнэлж өгсөн гэж бодохгүй байна уу?  

-2004 оноос хойш 16 жил тасралтгүй хөгжмийн салбарт ажилласан байна. "Киви” хамтлагийн 13 цомог, өөрийнхөө 5 цомог, 200 гаруй клип, бие даасан тоглолт хийж байсан юм билээ. Тэгэхээр тууштай байдлыг маань үнэлсэн юм болов уу. Урьд нь бол өөрийнхөө хүссэнээр уран бүтээлээ хийдэг байсан бол одон авснаас хойш хариуцлагатай, ирээдүйд хийх зүйлүүддээ анхаарч эхэлдэг бололтой. Нийгэм рүүгээ чиглэсэн, нийгмээ байлдан дагуулсан уран бүтээл хийе гэж бодож байна.

-Одонгийнхоо найрыг хэзээ хийхээр төлөвлөж байна вэ?

-Найр хийдэг гэсэн. Хэрхэн хийдэг талаар судалж байгаад тоглолтоо дуусгаад тэмдэглэнэ дээ.

-Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэсэн бэ?

-Би уг нь тоглолтынхоо дараа тэмдэглэнэ гэж бодож байсан юм. Тэр өдөр өдөржин бэлтгэл хийхээр цагаа төлөвлөсөн байсан ч шагнал авсан учир төлөвлөгөө өөрчлөгдсөн. Орой нь найз, гэр бүлийн маань хүн гэнэтийн бэлэг барьсан шүү.

-Та гэр бүлийнхээ хүний тухай хэвлэлд тэр бүр яриад байдаггүй. Нөхөртэйгөө танилцсан түүхээ хуваалцаач?

70290993_2862066627156076_5600889928125775872_n

-Бид хоёр 2013 оны есдүгээр сард танилцсан. Тухайн үед манай хамтлаг тоглолт ихтэй, би тоглолтоо тараад 00:00 цагт ирэхэд хоол хийчхээд хүлээж байдаг байсан. Амьдралын эрүүл хэв маягтай, хэнтэй ч учраа олчихдог, өндөр боловсролтой гээд бүх талаасаа өөрийгөө хөгжүүлсэн, хөгжүүлэхийг эрмэлздэг байсан болохоор надад их таалагдсан. Тухайн үед би хүүхэдтэй болох тухай ерөөсөө боддоггүй байсан хэрнээ чам шиг ийм залуугаас хүүхэдтэй болчихвол харамсахгүй юм байна гэж хэлж байсан. Гэтэл хэдий нь ээ хүүхэдтэй болчихсон байсан. Гэхдээ би үнэндээ уул уурхайн салбарын хүмүүсээс хол байя гэж боддог байсан.

-Яагаад?

-Ажиллах нөхцөл нь хэцүү. Байнга хөдөө явдаг. Гэтэл би уул уурхайн салбарын хүнтэй учирч, гэр бүл болсон.

“ТАЙЗАН ДЭЭР ХЭЛЭХ ҮГЭЭ МАРТЧИХААД ЗОГСОЖ БАЙХДАА ХАМТЛАГИЙНХНЫГАА МАШ ИХ САНАДАГ”

Одоо хоёулаа үргэлжлүүлээд тоглолтын талаар ярилцъя. Уран бүтээлчид ивээн тэтгэгч байгууллага олоход хэцүү байдаг. Гэхдээ таны хувьд амархан байдаг ч байж мэдэх юм?

-Ёстой сонирхолтой асуулт байна. Энэ тоглолтын хувьд миний төсөөлшгүй тоо гарч ирсэн. Би зөвхөн тайзныхаа багийнханд мөнгө зарцуулна гэж тооцоолж байсан. Гэтэл үзэгчдийг асрах баг гаргах хэрэгтэй болсон. Би урд нь үүнийг тооцоолж байгаагүй. Дандаа жижиг тоглолтууд хийдэг байсан болохоор тоглолтын тухайн заалны хамгаалагч болон зохион байгуулах багийнхан хариуцаад ажилладаг байсан. Энэ удаад үзэгчдийг асрах, чиглүүлэхээр 200 гаруй хүн ажиллана. Би өөрийнхөө дүр төрхтэй нийцэхүйц компаниудыг сонгож саналуудаа явуулсан. Hybrid, Bonaqua цэвэр ус, Покет апплейкшн, VOO апплейкшн хамтран ажиллаж байгаа.

-Тоглолтод ямар хамтлаг, дуучид оролцох вэ?

-Хар сарнай хамтлагийн дуучин Амараа ах, Thunder, Don dior, реппер Цэцэ, “The voice Mongolia”-ын шилдэг оролцогч Э.Дашням, хийлч Дээгий, Н.Наагий, хөгжмийн продюсер Оки, гитарчин Мөнх-Оргил, басс гитарчин Билгээ, бөмбөрчнөөр Лимонс хамтлагийн Өөжгий нар оролцоно.

-Танай хамтлагийн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөх үү?

-Энэ удаа би хамтлагийнхныгаа хүндэтгэлийн ширээн дээрээс тоглолтыг маань үзээсэй гэж хүсэж байна. Учир нь  “Киви”  хамтлаг ирэх хавар тоглолт хийхээр төлөвлөчихсөн байгаа.

-Тэгэхээр цаашдаа танай хамтлаг уран бүтээлээ гаргаж, сонсогч фенүүдтэйгээ уулзах нь ээ?

-Тийм ээ.

-Хамтлаг болж ажиллах, ганцаараа уран бүтээл дээр ажиллахад ямар ялгаа мэдрэгдэж байна вэ?

-Хамтлагт байхад өнөөдөр юу өмсөх вэ гэж бодогддог бол ганцаараа уран бүтээл гаргаж байгаа үед хүссэн хувцсаа өмсөөд гардаг. Гэхдээ тайзан дээр хэлэх үгээ мартчихаад мунгинаж зогсох үед хамтлагийнхныгаа маш их санадаг. Бид хамтдаа байхад нэг нэгийгээ асардаг, халамжилдаг. Мөн хамтдаа шийдвэрээ гаргана. Цаг хугацаа ч дурсамжтай, жаргалтай  өнгөрдөг. Харин ганцаараа үед бүх үүрэг, хариуцлагыг өөрөө л үүрч, давж гардаг учир жаахан бухимддаг.

-Хамтлагт дуулж байх үедээ өөрийнхөө авьяас чадварыг бүрэн харуулж чадсан гэж боддог уу?

-Чадаагүй...

-Өөрийнхөө чадварыг бүрэн дүүрэн харуулж чадахгүй байсан болохоор ганцаараа уран бүтээл хийхээр болсон байх. Тийм үү?

-Үгүй ээ. Яах аргагүй нөхцөл байдал үүссэн юм. Би хөл хүнд болсон тул хамтлагийнхныхаа ажлыг хойш нь татахгүй байх юмсан гэж бодсон. Тухайн үед продюссер маань ч бидэнд  гэр бүлээ бод гэж хэлсэн. Тэгээд л  ганцаараа уран бүтээл хийж эхэлсэн дээ.

-Ука, та хамтлагийн ахлагч. Гэхдээ дандаа л төвд байдаг. Үүнийгээ анзаардаг уу?

-Би намхан болохоор төв цэгт нь зогсчихдог юм. Ер нь бол анзаардаг. Түүндээ ч дуртай.

-Та маш их сэтгэл хөдлөлтэй, эрч хүчтэй эмэгтэй. Заримдаа урагш тэмүүлсэн энэ зангаасаа санаа зовдог уу?

-Ер нь уйдах, цаг цаг хугацааг зүгээр өнгөрөөх дургүй. Ямар нэгэн байдлаар дурсамж бүтээж, ямар нэгэн байдлаар гоцлохыг, цаанаасаа л хүсээд байдаг. Тийм төрлийн хүмүүс, илүү урлагийн хүн болдог юм болов уу. Илүү манлайлах хүсэл сонирхолтой хүмүүс байдаг юм болов уу гэж боддог. Гэхдээ өөрийнхөө хүсэл, тэмүүллийг гадагш гаргаж чадахгүй үедээ дотроо хэчнээн их бачуурдаг гээч.

Би оршиж байгаа юм чинь хөдлөх, тэмүүлэх хэрэгтэй. Намайг үзэн ядаж байгаа хүмүүсээс урам зориг авдаг.

-Тэгвэл өнөөдрийн Укаг чухам хэн бүтээсэн гэж боддог вэ?

-Мэдээж үзэгч, сонсогчид маань л намайг бүтээсэн.  Тэд намайг дэмжиж ирсэн учир өнөөдрийн би оршиж байгаа. Тиймээс үзэгч сонсогчиддоо чин сэтгэлийн гүнээс баярлалаа гэж хэлмээр байна.

“СОНИРХОЛТОЙ МОНТАЖ ХИЙЖ БАЙГААГ НЬ ХАРЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ”

This image has an empty alt attribute; its file name is Uka-duuchin-15-1024x683.jpg

-Та дууныхаа клипэнд их анхаардаг юм шиг санагддаг. Гадаадын дуучдын хэний уран бүтээлийн хийцийг тогтож хардаг вэ?

-Ямар найруулагч найруулсан гэдгээс л хамаарч бичлэгийг үздэг. Гэхдээ мэдээж дуучныг нь харна. Мөн дэлхийн хөгжмийн болон видео урлагийн чиг хандлага ямар байна. Монголд ямар талаас нь харуулбал, зөв зүйтэй харагдахаар байгааг харна. Мэдээж дэлхийгээсээ суралцана. Дээрээс нь яг шинээр дуу болон видео хийхдээ хэн илүү сонирхолтой монтажт хийж байна гэдгийг нь харж, сонгож ажилладаг. Дуугаа мэдэрч, дууны мэдрэмжийг дүрсээр илэрхийлэх нь хосгүй гоё мэдрэмж шүү дээ.

-Та монголын сонгодог аялгуунд дээр ажиллаж 2017 онд ХӨГ-ЖИМ нэртэй цомог гаргасан. Энэ цомог хэр амжилттай болсон бэ. Цаашдаа энэ төрлийн дуу хийх бодол байгаа юу?

-Хөгжмийн зохиолч, продюсер Окигийн санаачилсан төсөл дээр хамтарч ажилласан. Уг цомог маань 2017 онд шилдэг цомог болж байсан. Хөгжмийн зохиолч, зохиолоос ургуулж дуу хийсэн тохиолдол үүнээс өөр байдаггүй юм билээ. Окигийн хувьд өөрийнхөө салбарт хийж байгаа том ажлуудынх нь нэг нь болсон. Энэ цомог маань ч урт удаан настай цомог болох байх. Учир нь 2022 онд би 40 насны босгонд хүрчхээд ХӨГ-ЖИМ нэртэй тоглолт хийхээр төлөвлөж байгаа.

-Сүүлийн үед шинээр гарч ирж буй залуу уран бүтээлчдийн дуунууд танд ямар санагддаг вэ. Хамтарч ажиллая гэж бодож байгаа уран бүтээлч, залуу репперүүд байна уу?

-Би сүүлийн үед NENE-г их сонсож байгаа. Бид хоёр хамтраад нэг дуу хийх гэж байгаа.  Тоглолтоо дуусгаад хамтарч ажиллана. Мөн Don dior, AM-C нарыг сонсох дуртай. Мөн BABU-ийн хийж байгаа ажлууд маш сонирхолтой, ирээдүйтэй санагдаж байгаа.

-Та нэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэн ч энэ насандаа мартахааргүй дуу хийх юмсан гэж боддог” гэсэн байна лээ. Энэ бодол биелсэн гэж бодож байна уу?

-Уран бүтээл хийж бүрдээ л хүмүүсийн зүрх сэтгэлд нь урсаж байдаг, хэзээ ч мартагдахааргүй дуу хийчих юмсан гэж хичээж ажилладаг даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Туяа
Туяа
2020-11-10 17:57

Илүү их гоё том ярилцлага байна гээд уншт�##� сэтгэлд хүрсэнгүй ээ. Илүү гоё хувь хүн т�##�аас нь харуулсан бол...

dodo
dodo
2020-11-11 23:12

sain usgusun etsgee hundlelgvi yahuu...hench haanas ch harsan erliiz ..goosh tsever mgl tsustai ghiiin yaanaa ????????tursun etseg n gj bdg l bhda... buten hemjeenii toglolt hiiher hooloi n garah boluu daa ..5 6.n duu duulal garch irdeggvi n bn le ...yutai ch amjilt ????

Plaquenil
Plaquenil
2021-09-25 20:08

Dflucan Without A Pres

viagra result
viagra result
2021-10-31 20:58

cheap lowest price discount generic cialis

Lasix
Lasix
2021-10-31 22:21

Propecia Skin Rash Drugs

buying generic cialis online safe
buying generic cialis online safe
2021-11-07 08:22

Propecia E Impotencia

order viagra online europe
order viagra online europe
2021-11-10 13:45

Amoxil Side Effects

Prednisone
Prednisone
2021-11-11 08:44

Cialis Auf Rechnung Kaufen

Stromectol
Stromectol
2021-11-11 18:26

Comprar Cialis En Valladolid

cialis online without prescription
cialis online without prescription
2021-12-11 12:50

Viagra Et De Dapoxetine

Холбоотой мэдээ

Back to top button