“Ковид-19 туссан сувилагчтай хамт байсан 5 эмчийн нэгээс халдвар илэрсэн”
Шинэ төрлийн коронавирус буюу Ковид-19-ийг дотроо алдсан байж болзошгүй тул УОК-оос шуурхай хурлыг зарлаж, хуралдаж байгаа гэх мэдээлэл цахимд түгсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор бид ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй холбогдож, тодруулга авлаа.
Тэрбээр хэлэхдээ:
“Өнөөдөр 6 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 4 хүний давтан шинжилгээнээс 12 хоног дээрээ халдвар илэрсэн. Тэдгээрийн гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүн. Мөн аравдугаар сарын 21-ны өдөр Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31 настай эрэгтэйгээс коронавирус илэрсэн.
Тэд бүгд тусгаарлагдах хоног дээрээ вирус илэрсэн тул дотооддоо алдах эрсдэлгүй. Ковид-19-ийн халдвар авсан гэгдэж байсан ХӨСҮТ-ийн сувилагчтай хамт байсан 5 эмчийн нэгээс коронавирус илэрсэн. Бүгд халдварын аюулгүй нөхцөлд, тусгаарлалтад байсан учир мөн л эрсдэлгүй. Бид тэдгээр эмч нараас дахин дахин шинжилгээг хийж, шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг хянаж байгаа” гэв.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхий эмч эмнэлгийн ажилтнуудыг буруутгахын арга алага их хичээж өнөөдрийг хүрлээ одоо бид нар сахилга баттай хариуцлагатай байх хэрэгтэй банйа даа