Нийгмийн
УОК: Алтанбулаг боомтыг хоёр сар, бусад боомтыг хэсэгчлэн хаах санал гаргалаа

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдсан. Хуралдаанаар гаргасасан шийдвэрийг танилцуулж байна.
Тухайлбал, Алтанбулаг боомтыг 11 сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хаахаар санал гаргажээ. Уг саналыг маргааш ЗГ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж. Учир нь тус боомтоор орж ирсэн 40 орчим жолоочоос халдвар илрээд байгаа юм. Тэдгээрээс гурван жолооч нь өөрсдийн хүслээр нутаг буцсан байна. Нийтдээ 37 жолооч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа.
Мөн ОХУ-тай хиллэдэг бусад боомтууд арваннэгдүгээр сарын 16-наас түр хугацаагаар хаахаар болжээ. Харин Цагаан нуур боомтыг сар бүрийн хоёр дахь болон дөрөв дэх долоо хоногт ачаа тээвэр нэвтрүүлж байх санал гаргалаа. Үүнийг мөн маргааш ЗГ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муу амьсгаа минь эрдэнэт жду иенге гурав л нудэнд чинь харагдсаар чи цар тахлыг Монголд минь ##дчвуу