Нийгмийн

Дархан уул, Сэлэнгэ аймгийн телевиз, театр, музейд шалгалт хийжээ

Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 07 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон “Оюуны өмчийн Олон улсын гэрээ”, “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц”, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар хяналт, шалгалт хийжээ.

Уг шалгалтад Дархан уул аймгийн Дархан сумын Аа жи би ти виз ХХК /RGB TV/ Дархан мэдээлэл төв ХХК /DBS телевиз/, ТВ Дөрөв ХХК /ТV-4/, Лха ХХК /Лха ТВ/. Дархан-Уул.Шарын гол сумын М. Мөнхбаяр /Од телевиз/ Дархан Уул аймгийн музей, Залуучууд театр, Өргөө, кино театр, Сэлэнгэ аймгийн Миний Монгол Энтертайнмэнт ХХК /Миний Монгол ТВ/, Хэрх Өргөө ХХК /Таны сэлэнгэ ТВ/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Мөнх гавшгай ХХК /Эрдэнэ телевиз/, Сэлэнгэ аймгийн Мандал сум МДЛО ХХК /Мандал телевиз/ Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулга, Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей зэрэг байгууллагууд хамрагдсан байна.

Музейн үзмэрийн санд байгаа уран зураг, фото зураг, чихмэл бүтээл болон бусад уран бүтээлүүдийг худалдан, худалдан авах гэрээ хийж авсан боловч зохиогчийн эрхийн асуудлыг орхигдуулсан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ болон худалдан, худалдан авах гэрээ байсан бөгөөд түүнд зохиогчийн эрхийн талаар тусгаагүй, тоглогдож байгаа ихэнх уран бүтээлүүдэд зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авч, зохиогчийн эрхийн гэрээ хийгээгүй, театрын ажилтнуудын туурвисан бүтээл хэний эзэмшилд байхыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулаагүй зэрэг дутагдлууд илэрч улсын байцаагчийн 12, 13, 14, 15 дугаартай зөвлөмжийг өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 005/022, 005/023, 005/024, 005/025, 005/026 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн газрууд зөрчлөө арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр Харилцаа холбооны зохицуулах хороонд улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button