Нийгмийн

ШУУРХАЙ: Сургууль, цэцэрлэг, хотоос гаргах хөдөлгөөнийг ГУРАВ ХОНОГ ХААЛАА

Улсын онцгой комисс өнгөрсөн шөнө яаралтай хуралдсан байна. Хурлаас  нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргажээ.

Учир нь, олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарсан бөгөөд өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь батлагдсан байна. Тиймээс хариу арга хэмжээ авах төвөлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ.

Улсын онцгой комиссын шийдвэрт, Коронавиусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн 02.00 цагаас арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл, Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг мөн 3 хоног түр зогсоохоор болжээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button