Сурвалжилга, Нийтлэл

БҮҮ ТЭВД, ГЭРТЭЭ БАЙ: Олон нийт үймэх нь нөхцөл байдлыг дордуулахаас дээрдүүлэхгүй

Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдлаа. Энэ оны гуравдугаар сарын 10-нд гадны орноос зөөвөрлөгдөж орж ирсэн эхний тохиолдлоо бүртгэснээс хойш ийн найман сарын дараа /арваннэгдүгээр сарын 11/ бодит эрсдэл учрав.

Одоогоор халдвар тээн олон нийтийн газруудаар үйлчлүүлсэн хоёр хүнийг яаралтай тусгаарлаж, тэдэнтэй нэгдүгээр зэргийн хавьтал болсон 16 хүнийг мөн ХӨСҮТ-д авчран, шинжилгээ авсан. Дам хавьтал болсон хүмүүсийг эрж тогтоох, шинжилгээнд хамруулах ажлыг яг одоо зохион байгуулж байна. Мөн гурав хоногийн турш бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, Нийслэлээс гарах хөдөлгөөнийг хаагаад буй.  

Хамгийн анхаарал татаж буй зүйл нь халдвартай иргэд “UB Palace”-д тоглолт үзэж, автобусаар хэд хэдэн удаа үйлчлүүлсэн байгаа юм. Иймд халдвар хүн амын дунд нэгэнт тархсан байх магадлалыг үгүйсгэх нөхцөлгүй.

Өглөө эрт мэдээлэл түгэнгүүт иргэд айдас, хүйдэст автаж, сошиал орчинд бусдыг тэвдүүлэх пост, сэтгэгдэл бичих нь ихэслээ. Дуулианыг далимдуулж өргөн хэрэглээний барааны үнийг нэмэх, ялангуяа амны хаалтын үнийг өсгөх асуудал өндөр авдаг.

Иргэдэд тайван байж, ЭМЯ-ы болоод чөлөөт хэвлэлүүдийн мэдээллийг үзэн өөртөө шүүлтүүр хийхийг уриалъя. Аль болох гэрээсээ гаралгүй, нөхцөл байдлыг бодит мэдээлэл дээр үндэслэн үнэлж, дүгнэх нь чухал. Одоогоор нэгдүгээр зэргийн хавьтал болсон 16 хүний шинжилгээний хариу гараагүй байна. Анхны тохиолдол болсон франц иргэн олон газраар явсан ч түүний нэг, хоёрдугаар зэргийн хавьтлуудаас халдвар илрээгүй билээ.

Тэвдэж, сандрах, олон нийтийн сүлжээгээр нийгэмд стресс өгөх нь нөхцөл байдлы хүндрүүлэх хамгийн том хүчин зүйл юм. Ялангуяа сошиал орчинд дагагч олонтой нөлөө бүхий хүмүүс сэтгэл хөдлөлөө барьж, чигч хандах нь зүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button