ЭРҮҮЛ МЭНД

“Ойрын хавьтал болсон иргэд орон нутаг руу явсан эсэхийг цагдаа тагнуулынхан судалж байна”

УОК-оос 21 хоног тусгаарлагдаж, гэртээ гадуур гарсан жолоочийн гэр бүлээс корноавирус илэрсэнтэй холбогдуулан хөл хорио тогтоолоо. Халдвар илэрсэн иргэдтэй нэгдүгээр хавьтал болсон эхний 16 хүнийг олж тогтоож, шинжилгээ аваад байгаа юм.

Мөн халдвар авсан иргэнтэй ойрын хавьтал болсон хүмүүс Сэлэнгэ болон Замын-Үүд рүү явсан гэсэн мэдээлэл байгаа юм. Бид энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Бид халдвартай иргэнтэй ойрын хавьтал болсон 16 иргэнээс шинжилгээ авсан. Шинжилгээний хариу үдээс хойш гарна. Харин ойрын хавьтал болсон иргэд хөдөө орон нутаг руу явсан эсэхийг цагдаа тагнуулынхан судалж байна. Цаг тухайд нь мэдээллийг шуурхай дамжуулахын тулд өдөр болгон 11 цагаас мэдээлэл хийнэ” гэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button